Бохир өрөө хүний амжилтад хэрхэн нөлөөлдөг вэ?

Бодож төлөвлөсөн зүйлсээ хэрэгжүүлж эхлүүлэх гэхээр нэг л болж өгөхгүй байна уу? Магадгүй энэ нь таны гэр орон, ажлын байр эмх замбараагүй, бохир байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой. Үргэлж цэвэр цэмцгэр байх нь таны амжилт, ажлын бүтээмжинд ихээр нөлөөлдөг байна. Энэ нь зөвхөн гэрийнхээ тоосыг арчаад, соруулаад зогсохгүй бүх зүйлээ эмх цэгцтэй байлгах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм шүү.

Бохир өрөө хүний амжилтад хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Анхаарал төвлөрөхөд муугаар нөлөөлнө

Эмх замбараагүй байдал нь сэтгэл санаа, нойр, оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс  гадна энэхүү байдал нь биднийг залхуу, үр бүтээл муутай нэгэн болгодог бөгөөд та гэрээ цэвэрлэхийн оронд түргэн хоол идэж, зурагт үзэх, цахим ертөнцөөр аялах эхлэлийг тавих болов уу. Замбараагүй байдал нь сэтгэл хөдлөл, бусадтай харилцах харилцаанд ч нөлөөлнө. 

2. Тархинд сөргөөр нөлөөлнө

Шүүгээ дүүрэн замбараагүй хувцас, ширээн дээрх эмх замбараагүй цаасыг харахад ямар ч гэмгүй мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь тархинд сөргөөр нөлөөлдөг байна. Гадна орчин нь эмх замбараагүй байгааг ажигласан тархи ч эмх замбараагүй байдалд шилжиж, таны бүтээлч чанар болон ой тогтоолт муудна. Үүнээс гадна та төвлөрөх чадваргүй болдог юм. 

3. Эмх замбараагүй байдал нь стресст хүргэдэг

2011 онд хийсэн судалгаанаас харахад ажлын орчин болон гэрээ эмх замбараатай болгосон хүмүүсийн төвлөрөх чадвар сайжирч, илүү бүтээлч, мэдээллийг боловсруулахдаа сайн болж байсан гэнэ.  Тиймээс нэн түрүүнд орчноо цэвэрлэж, дараа нь бодлоо цэгцлээрэй.

Эмх замбараагүй байх  үед стрессийн даавар болох кортизол их хэмжээгээр ялгардаг аж. Хэрвээ та үргэлж стресстэй, сэтгэл санаа тань таагүй байвал гэрээ цэвэрлэх цаг болжээ.

4. Эмх замбараагүй байдал нь таны нойр, хооллолт, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө

Эмх замбараагүй өрөөнд унтдаг хүмүүсийн ихэнх нь нойрны асуудалтай байдаг гэнэ. Үүнээс гадна цэгцгүй орчинд хүмүүс хооллохдоо хүртэл алдаа гаргадаг аж. Замбараагүй гал тогоонд хоол идэж буй хүмүүс, цэвэр гал тогоонд идэж буй хүмүүсээс 2 дахин их хоол иддэг болох нь судалгаагаар батлагджээ. 

Мөн цэвэрлээгүй гэрт байснаар та алим биш шоколад идэх бөгөөд үүнээс болж таргалалт үүсэх магадлалтай. Эрүүл орчин нь эрүүл мэндийн хувьд сайн үр дагавартай гэдгийг мартаж болохгүй.

 

5. Таагүй сэтгэл санааны эх үүсвэр нь замбараагүй байдал юм

Гэрээсээ гарахаас өмнө цагийн турш түлхүүрээ хайсны дараа таны сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. "Limitless" киноны баатар "Амжилтад хүрэхийн тулд хамгийн түрүүнд гэрээ цэвэрлэх хэрэгтэй" гэдгийг санаарай гэж хэлсэн байдаг.

Уран бүтээлийн замбараагүй байдлыг энгийн замбараагүй байдалтай андуурах хэрэггүй. Уран бүтээлийн замбараагүй байдалд таны бүтээл туурвихдаа ашигладаг багаж хэрэгсэл хаа нэгтээ байх багтдаг юм. Харин гэрээр дүүрэн бохир оймс байх нь тийм ч таатай зүйл биш. Гэр гэдэг таны  амьдрах орчноос гадна өөрийгөө тайвшруулах, аливааг эргэцүүлэн бодоход таатай газар гэдгийг санах хэрэгтэй. 

6. Эмх замбараагүй байдал үргэлж муу байдаггүй

Жишээлбэл: Бохир ширээ биднийг илүү бүтээлч байхад тусална. Бид бохир ширээг хараад түүнийг хэрхэн илүү цэгцтэй болгох талаар бодож эхэлнэ. Гэхдээ хэтрүүлж хэрэггүй. Мөн ороо цагтаа хураасангүй гэж санаа зовох хэрэггүй. Агаар салхи нэвтрүүлэх нь хэрэгтэй. Хэрвээ ор тань бохир, толботой болсон байвал шууд л ороо хурааж цэвэрлэх хэрэгтэй. Уран бүтээл гэдэг нь таниас гарч буй зүйл болохоос биш уран бүтээл туурвихдаа уусан цайны толбо биш гэдгийг санаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()