Яаж ч нуухыг хичээсэн бусдын нүдэнд өртчихдөг зүйлс

Эмэгтэй хүн бүр бусдад үзэсгэлэнтэй, сайхан харагдахыг хүсдэг билээ. Харамсалтай нь бусдын анзаарахгүй байх гэж боддог жижиг зүйлс таны үнэлэмжийг доошлуулж байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд бусдын нүднээс далдлах боломжгүй зүйлсийг танилцуулж байна. 

Яаж ч нуухыг хичээсэн бусдын нүдэнд өртчихдөг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөмсөг

Хэдийгээр сүүлийн үед өргөн хөмсөг моодонд орж байгаа ч та хөмсгөө зөв хэлбэртэй засах нь чухал юм. Хөмсөг  өргөн, их үстэй байх тусмаа нүүрний хэлбэрийг алдагдуулж нүүр будалтыг болхи харагдуулдаг. Хэрвээ та үргэлж гоо сайхны салонд очиж хөмсгөө засуулахыг хүсэхгүй байвал хааяа ч болов өөрөө хөмсгөө засаж янзлах хэрэгтэй.

Хөмсөг

2 Тослогтсон үс

Хиртэй, тослогтсон үсийг боосон тохиолдолд хэн ч анзаарахгүй гэж боддог бол та эндүүрч байна. Энэ тохиолдолд та хуурай шампунийг ашиглах боломжтой бөгөөд хэсэг хугацаанд таны үсийг цэвэрхэн харагдуулах болно. Үүнээс гадна урт хэдий ч үзүүр нь салаалсан, арзайсан үс тийм ч сайхан харагдахгүй. Богино хэрнээ арчилгаа сайтай үс илүү сайхан харагддаг гэдгийг санаарай.

Тослогтсон үс

3 Маникюр

Эмэгтэйчүүдийн гоо сайхны нэрийн хуудас бол гар байдаг. Хэрвээ та өөртөө маникюр хийж чаддаггүй бол мэргэжлийн хүнээр янзлуулах, эсвэл өнгөгүй лакаар хумсаа будахад л хангалттай. Хэт урт, будаг нь халцарсан хумс таны гадаад үзэмжинд сөргөөр нөлөөлдөг.

Маникюр

4 Индүүдээгүй хувцас

Хэрвээ та төгс харагдахыг хүсэж байвал хувцсаа заавал индүүдээрэй. Зөвхөн хүний нүдэнд харагддаг хэсгийг нь индүүдэх бус бүхлээр нь индүүдэх хэрэгтэй. Маш амархан үрчийдэг хувцас их байдаг учир та худалдан авалт хийхдээ материалыг нь сайн ажиглаарай.

Индүүдээгүй хувцас

5 Чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн, буруу нүүр будалт

Чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүнээр хийсэн нүүр будалт нэг бол анхнаасаа онцгүй харагдана эсвэл хэсэг  хугацааны дараа барзайж муухай болдог. Энэ нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй, та нүүрнийхээ арьсыг эмчлэх гэж нэлээд цаг зарцуулах шаардлагатай болно гэсэн үг юм.

Чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн, буруу нүүр будалт

6 Арчлаагүй хувцас

Таны хувцас өнгөө алдсан л бол та шууд хаях хэрэгтэй. Жижиг нүх, хувцасны бөөсрөлтийг хэн ч анзаарахгүй гэж бодох хэрэггүй. Хэрвээ таалагддаг хувцсаа хаяхыг хүсэхгүй байвал тусгай төхөөрөмжөөр бөөсөрсөн хэсгийг нь цэвэрлэж болно. Харин жижиг нүхийг оёх нь зүйтэй.

Арчлаагүй хувцас

7 Нүдэнд үл харагдах жижиг зүйлс

Бариул нь элэгдсэн цүнх, шарласан пүүз, хөлсний үнэр дарагчны толботой футболк  гэх мэт угаагаад арилахгүй зүйлийг шууд л хаях хэрэгтэй.

Нүдэнд үл харагдах жижиг зүйлс

8 Хуучирсан, өнгөө алдсан гоёл чимэглэл

Хар толбо үүссэн хуучирсан мөнгө, өнгө нь гандсан гоёл чимэглэл  нь таныг бусдын нүдэнд тийм ч таатай харагдуулахгүй.

 

Хуучирсан, өнгөө алдсан гоёл чимэглэл

9 Хувцсан дээрх үс

Олон нийтийн газраар явахдаа өөрийн хувцсыг сайн анзаарч байгаарай. Хувцсан дээр наалдсан үс, утас зэрэг нь таныг бүтэлгүй, өөртөө анхаарал хандуулдаггүй нэгэн мэт харагдуулна. Тиймээс зөвхөн хувцсаа угааж индүүдээд зогсохгүй, үс наалдсан эсэхийг нь шалгах хэрэгтэй.

Хувцсан дээрх үс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()