"Солонгосын диваажин" Сонгдо хотын бүтэлгүйтсэн түүх

Өмнөд Солонгосын Сонгдо нь дэлхийн хамгийн гайхалтай хотын тоонд багтах ёстой байсан ч хотыг босгох үйл явц маш ихээр удааширсан байна. Энэхүү хот нь Сөүлээс 40км-ийн зайд орших бөгөөд анхны суурь нь 15 жилийн өмнө тавигдсанаас хойш өдийг хүртэл баригдаагүй аж. Анх 2015 онд дуусгана хэмээн төлөвлөж байсан ч дараа нь 2018 онд, харин одоо 2022 он хүртэл хойшилсон байна.

"Солонгосын диваажин" Сонгдо хотын бүтэлгүйтсэн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ирээдүйн хот иймэрхүү харагдах байв.

Сонгдо хотын байршил

Сонгдо хот нь иргэдийн хувьд диваажин болох ёстой байсан юм. Жишээлбэл гудамжинд байрлуулсан дэлгэцнээс гэрийнхээ үүд, цахилгаан хэрэгслүүдийг удирдах, тэр ч байтугай тусгай хоолойгоор дамжуулан автоматаар гэрээ цэвэрлэх гэх мэт цоо шинэ төслүүдийг санаачлаад байжээ.

Мөн энэхүү хотын хог хаягдлын 99% нь дахин боловсруулалтанд, эсвэл эрчим хүчний эх үүсвэр болон шилжих ёстой байсан аж.

Хотын хаягдсан метроны буудал

Харамсалтай нь энэхүү гайхалтай хотыг босгохын тулд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтыг авч чадаагүй бөгөөд одоогийн байдлаар 40 тэрбум долларыг бараг хий дэмий шахуу зарцуулаад байгаа гэнэ.

Сонгдо хотод 300 000 хүн амьдрахаар төлөвлөж байсан ч одоо ердөө 70 000 оршин суугчтай байгаа аж. Хэрвээ ойрын хугацаанд хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол хот бүр мөсөн хоосрох магадлалтай.

Бүтэлгүйтсэн хот Сонгдод 80000 орон сууц, 5 сая кв.м оффисын талбай, 900000 кв.м худалдааны талбай байх ёстой байжээ.

Хүмүүс Сонгдог Өмнөд Солонгосын Чернобыль хэмээн нэрлэдэг.

Амьдрахад өртөг хэт өндөртэй учир иргэд Сөүл рүү эргэж нүүж байгаа гэнэ. 

Хаягдсан барилгууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()