ЧӨЛӨӨТ ЦАГ

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх арга

Гэрээ цэвэрлэх үедээ бид үргэлж л хялбар арга замыг хайж, цэвэрлэгээгээ хөнгөвчилж, өөрсдийгөө бага ядраахыг хичээдэг. Харин цэвэрлэгээг хялбарчлах аргуудыг тэр болгон мэддэггүй. Иймээс уншигч та бүхэнд бохирдлуудыг санаанд оромгүй материал ашиглан маш богинохон хугацаанд ул мөргүй цэвэрлэх санаануудыг хүргэж байна.

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх арга Хадгалах
2016-01-05, 02:30

Хэрхэн муу захирлыг таних вэ?

Аливаа нэгэн албан байгууллагыг удирдана гэдэг тийм ч амар ажил биш. Ялангуяа олон хүнтэй эв зүйгээ ололцож, тэднийг зөв зүйтэй удирдан чиглүүлж, бизнесээ амжилттай авч явахыг эрхэмлэж буй хүмүүст бусдын үйл хэрэг үргэлж дутуу мэт санагдаж, яг өөр шиг нь сэтгэл гаргахыг шаарддаг билээ. Харин эдгээрийг хэт эрхэмлэн, бусдын санал бодлыг үл хүндэтгэдэг бол тэр хүн "муу удирдагч" хэмээх хоч зүүхээс өөр аргагүй юм.
Хэрхэн муу захирлыг таних вэ? Хадгалах
2016-01-04, 18:00

Анхны болзоон дээрээ юу ярьж болохгүй вэ?

Хүн бүрийн хувьд анхны сэтгэгдэл нь хамгийн үнэ цэнэтэй байдаг. Сайхан хайрын түүх бүрийн цаана анхны болзоо, анхны гэсэн бүхий л дурсамжууд оршдог билээ. Болзоог хэрхэн зөв эхлэхээс, хосуудын цаашдын харилцаа ямар байх нь шалтгаалдаг байна. Ингээд таны анхны болзоонд хэрэг болохуйц 10 зөвлөгөөг толилуулж байна.

Анхны болзоон дээрээ юу ярьж болохгүй вэ? Хадгалах
2016-01-03, 02:45

Амьдралаа хэрхэн шинээр эхлэх вэ?

2016 он гарлаа. Өнгөрсөн жилээ дүгнээд үзэхэд бүх зүйл хэтэрхий хурдан, олон зүйл амжуулах ёстой байсан ч, чадаагүй санагдаж байна уу? Амьдралаа шинээр эхлэхийг хүссэн ч, хэрхэн гэдгээ мэдэхгүй байвал бид танд яг хэрэгтэй зөвлөгөөг хүргэх гэж байна. Хэрвээ таны аливаа зүйл нэг л урагшаа явж өгөхгүй байгаа бол оны эхний өдрөөс эхлээд амьдралаа өөрчлөх гээд үзэцгээе.
Амьдралаа хэрхэн шинээр эхлэх вэ? Хадгалах
2016-01-01, 23:15

2016 оны ерөнхий зурхай

2015 он удахгүй ард хоцорч, 2016 он гарлаа. Дэлхий ертөнц таны л өмнө сөхөрч, ирээдүйгээ төлөвлөж шинээр эхлэхэд тохиромжтой үе ийнхүү ирлээ. Тиймээс та бүхэн ирэх онд өөрт тань юу тохиолдох тухай ерөнхий зурхайг таалан соёрхоно уу. Магадгүй таны насан туршдаа хүсэн хүлээсэн мөрөөдөл тань биелэх ч юм билүү.
2016 оны ерөнхий зурхай Хадгалах
2016-01-01, 23:10

Тэрбумтнуудын залууст өгсөн зөвлөгөө

“Өөртөө итгэлтэй бай”, “Сайн удирдагч бай” гэх мэтчилэн нэгэн хэвийн, ерөнхий зөвлөгөөнөөс залхаж, амьдралдаа хэрэгжүүлэх нь цөөрсөн бол бид та бүхэнд энэ цаг үеийн дэлхийн хамгийн алдартай, агуу хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр зүйлс танд ид шидийн мэт нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна.
Тэрбумтнуудын залууст өгсөн зөвлөгөө Хадгалах
2015-12-30, 22:12

Бүсгүйчүүдийн нүүр будахдаа гаргадаг ноцтой алдаанууд

Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама (Michelle Obama)-ийн хувийн гоо сайхны зөвлөх  Карл Рэй (Carl Ray), охид бүсгүйчүүддээ зориулан нүүр будахдаа гаргадаг түгээмэл алдаануудыг сануулсан байна. Ингээд нүүр будалтыг баллаж орхидог 15 зүйлийг та бүхэндээ хүргэе.

Бүсгүйчүүдийн нүүр будахдаа гаргадаг ноцтой алдаанууд Хадгалах
2015-12-30, 00:57

Хэрхэн шинэ жилийн үдэшлэгийн “гүнж” болох вэ?

Шинэ жилийн баяр хэдхэн хоногийн дараа болох нь ээ. Охид бүсгүйчүүдийн тулгамдсан асуудлуудын нэг болох хэрхэн үдэшлэгийн “гүнж” болох хялбар зөвлөгөөг бид бэлтгэлээ. Үнэтэй салонд биш, гэртээ хийж болохоор амархан аргууд байгаа шүү. Дагаад хийгээрэй охид оо.
Хэрхэн шинэ жилийн үдэшлэгийн “гүнж” болох вэ? Хадгалах
2015-12-29, 21:24

Хүүхдэдээ халаасны мөнгө өгөх нь зөв үү?

Бид үр хүүхдэдээ эдийн дээдийг эдлүүлж, идээний дээдийг идүүлэхийг хүсдэг. Гэвч заримдаа хайр гэх зүйлээ хэтрүүлчихдэг тал бий. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ эрт мөнгөтэй харьцаж сурвал төдий чинээ сайн хэмээн боддог бол үлдсэн хувь нь мөнгө хүүхдийг муу зантай болгоно гэж үздэг байна. Тэгвэл хүүхдэд хэрэглээний мөнгө өгч байх ёстой юу? Энэ талаар Америкийн эрдэмтэд, сэтгэл судлаачид ийнхүү зөвлөснийг бид та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Хүүхдэдээ халаасны мөнгө өгөх нь зөв үү? Хадгалах
2015-12-27, 20:40

Дита Вон Тисийн гоо үзэсгэлэнгийн нууц

Америкийн “бурлеск” хөгжимт үзүүлбэрийн хатан хаан гэгддэг жүжигчин, модель Дита Вон Тис (Dita Von Teese) өдгөө 43 настай бөгөөд бүхий л талын авьяастай, үзэсгэлэнтэй, мөн тачаангуй гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан билээ. Гаднаасаа яг л залуухан бүсгүй шиг харагдах Дита Вон Тисийн "гоо үзэсгэлэнгийн нууц" нь түүний өөртөө тавих анхаарал болон арчилгаанд байдаг гэнэ. Нэгэн цагт метал рок дуучин Мэрилин Мэнсон (Marilyn Manson)-ий эхнэр байсан тэрбээр охид бүсгүйчүүдэд ийн зөвлөжээ.

Дита Вон Тисийн гоо үзэсгэлэнгийн нууц Хадгалах
2015-12-27, 20:20

Таны турж чадахгүй байгаа 10 шалтгаан

Жингийн асуудал нь хэзээд хүмүүсийн хувьд хамгийн ярвигтай зүйлсийн нэг байсан. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд яаж ч хоолоо сойж, дасгал хийсэн турж чаддаггүй хүмүүс байдаг билээ. Тэгвэл "Бостоны эрүүл мэндийн байгууллага"-аас тэдгээр хүмүүстэй ижил зовлонтой Америкийн 40 сая хүмүүст, яагаад турж чадахгүй талаар судалгаа хийсэн байна. Ингээд таны турж чаддаггүй хамгийн түгээмэл 10 алдааг хүргэж байна.

Таны турж чадахгүй байгаа 10 шалтгаан Хадгалах
2015-12-26, 22:30