Арьсыг эрүүл, толигор болгох Хятадуудын нууц жор

Хятадад 2000 гаруй жилийн турш нунтаг сувдыг эмийн журмаар хэрэглэсээр иржээ. Энэ нь эрүүл мэндэд онцгой сайн нөлөөг үзүүлэхээс гадна арьсыг зөөлрүүлж, толигор болгох тустай юм. Түүгээр ч зогсохгүй, хоол боловсруулах эрхтэн системийг сайжруулж, биеийг дотроос нь цэвэрлэн, арьсыг эрүүлжүүлдэг байна. Тиймдээ ч Хятадууд нунтаг сувдыг ашиглан, арьсаа зөөлрүүлдэг байх юм. Ингээд хамтдаа үүнийг хэрхэн хэрэглэх аргатай танилцъя. 

Арьсыг эрүүл, толигор болгох Хятадуудын нууц жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нунтаг сувдны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Сувд чанасан усны ачаар элэгний өвчин, архаг цус багадалтаас сэргийлдэг бол нунтаг сувдыг сүүтэй хольж ууснаар, энергиэ сайжруулж, муу муухай бүхнийг биеэсээ зайлуулдаг байна. 

Сувдыг буцалсан усанд хийж, хэсэг байлгасны дараа төмөр хэрэгслээр нухаж, бэлтгэнэ. Үүнээс гадна та гадуур худалдаалагдах нунтаг сувдыг аван хэрэглэж болно. 

Нунтаг сувдны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

2 Кальци агуулдаг

2008 онд хийгдсэн нэгэн судалгаагаар нунтаг сувд нь хүний биед хангалттай хэмжээний кальцийг нөхдөг болохыг тогтоожээ. Харин кальци нь ясны ургалт, бат бөх байдлыг дэмжих төдийгүй хорт хавдар тусах магадлалыг бууруулж байдаг. Иймд та үүнийг хоол хүнсэндээ бага хэмжээгээр хэрэглэж болох юм. Нунтаг сувд нь хоол боловсруулах системийг сайжруулах давхар тустай. 

Кальци агуулдаг

3 Ууж хэрэглэх

Орц:

  • Нунтаг сувд - 1/4 цайны халбага
  • Тараг - 1/4 цайны халбага

Хэрэглэх арга:

Нунтаг сувд, таргаа хольж, сүүтэй эсвэл устай хамт ууж хэрэглээрэй. Энэ нь таны ходоод гэдсийг цэвэрлэхийн зэрэгцээ царай төрхийг шингэрүүлнэ.  

Ууж хэрэглэх

4 Арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нунтаг сувд нь арьсыг гадны хорт бодисоос хамгаалж, зөөлрүүлдэг болохыг Хятадын гоо сайхны мэргэжилтнүүд баталсан байдаг. Арьсанд хангалттай хэмжээний чийгшил өгч, үрчлээс үүсэх явцыг удаашруулна. Харин одоо та бүхэндээ нунтаг сувдыг ашиглаж, хэрхэн маск хийх аргыг танилцуулъя. 

Арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

5 Нүүрний маск бэлтгэх

Орц:

  • Өндөгний цагаан - 1 ширхэг
  • Оливын тос - 2 цайны халбага
  • Алимны шүүс - 1 цайны халбага 
  • Нунтаг сувд - 1 цайны халбага

Бэлтгэх арга:

Нэг ширхэг өндөгний цагаан дээр 2 цайны халбага оливын тос, 1 цайны халбага алимны шүүс, нунтаг сувдаа хийж хутгана. Үүнийгээ нүүр болон гарын арьсандаа түрхэж, 8-10 минутын дараа угааж цэвэрлээрэй. 

Нүүрний маск бэлтгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()