Хүүхдэдээ халаасны мөнгө өгөх нь зөв үү?

2015-12-27, 20:40
12,516
Бид үр хүүхдэдээ эдийн дээдийг эдлүүлж, идээний дээдийг идүүлэхийг хүсдэг. Гэвч заримдаа хайр гэх зүйлээ хэтрүүлчихдэг тал бий. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ эрт мөнгөтэй харьцаж сурвал төдий чинээ сайн хэмээн боддог бол үлдсэн хувь нь мөнгө хүүхдийг муу зантай болгоно гэж үздэг байна. Тэгвэл хүүхдэд хэрэглээний мөнгө өгч байх ёстой юу? Энэ талаар Америкийн эрдэмтэд, сэтгэл судлаачид ийнхүү зөвлөснийг бид та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Хүүхдэдээ халаасны мөнгө өгөх нь зөв үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хариулт мөнгийг яах талаар ярилцаж тохир
Хүүхдээ дэлгүүр явуулахдаа хариулт мөнгийг яах талаар ярилцаж тохир. Жишээ нь, бага хэмжээний задгай мөнгийг хүүхэд өөртөө авах эрхтэй байж болох юм. Зөвшөөрөгдсөн мөнгөнөөс бусдыг эцэг, эхдээ өгдөг байх ёстой. Дараа нь хүссэн юмаа авахын тулд мөнгөө хурааж хуримтлуулдаг болохыг хүүхдэдээ санал болгох хэрэгтэй шүү.



2. Хурааж хуримтлуулах ухааныг суулгаж өгөх
Бололцооныхоо хэрээр сар бүр эсвэл долоо хоног бүр хүүхдэдээ тодорхой хэмжээний мөнгийг өгч бай. Түүнчлэн хэрвээ таны хүүхэд коллеж эсвэл их сургуульд явдаг бол тэдэнд, цагийн ажил хийхийг нь битгий хорь. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө хэр үнэ цэнэтэй болохыг ойлгоход нь битгий садаа болоорой. Хариуцлагатай том хүн бүр амьдрахын тулд ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгуулж ухааруулах хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд хүүхдүүд мөнгөө хурааж, хуримтлуулж сурах болно.



3. Тэдэнд зардлаа тооцож сурахад нь битгий саад хийгээрэй
Мөнгөө зөв хуваарилж сурахад нь хүүхдэдээ тусал. Зардлаа төлөвлөж сураг. Хэрэв хүүхэд онцын шаардлагагүй зүйлд халаасны мөнгөө байнга үрээд байвал, дараагийн удаа мөнгө хүсэх үед нь “өгөх ёстой мөнгөний хэмжээ болсон” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэдэнд зардлаа тооцож сурахад нь битгий саад хийгээрэй. Хүүхэд эцэг, эхийнхээ түрийвчийг ёроолгүй сав гэж бодох ёсгүй, эс бөгөөс тэд мөнгөний үнэ цэнийг хэзээ ч мэдрэхгүй.



4. Урамшууллыг зөв үед өгөх нь
Хааяа мөнгөн урамшуулал өгч болно. Жишээ нь, аль нэг хичээлээр хоцорсон тохиолдолд “улирлын эцэст сайн дүнтэй гарвал тодорхой хэмжээний мөнгө өгнө” гэж амлаж болох юм. Гэхдээ бүх хичээл, хийсэн алхам бүрийнхээ төлөө урамшуулал авдаг зуршилтай болгож огт болохгүй. Аливаа зүйлийг хийлгэхийн төлөө мөнгө амлаад байх нь, хүүхдийг  зөвхөн мөнгө авахын төлөө, ажил хийдэг болгох аюултай.



5. Мөнгө бол хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгсэл
Хүүхдэд огт халаасны мөнгө өгөхгүй байх нь тэдэнд буруу ойлголтыг төрүүлж болдог. Үе тэнгийнхэн нь ямар нэг амттан идэх эсвэл тоглож наадах үед, хүүхэд чадахгүй байгаа үедээ эцэг, эхийгээ өөрт нь санаа тавьдаггүй, өөрт нь хайргүй юм байна гэж бодох талтай байдаг гэнэ. Зарим тохиолдолд эцэг, эхээ “харамч” гэсэн сөрөг бодол хүүхдэд насан туршид нь хадгалагдан үлдэх нь бий. Харин зарим нь мөнгөгүйгээсээ болоод бүр хулгай хийж эхэлдэг ажээ. Хүүхэд өөрт нь санаа тавьж байгаа насанд хүрэгчдийн сэтгэлийг ойлгох нь юу л бол.... 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()