Анхны болзоон дээрээ юу ярьж болохгүй вэ?

2016-01-03, 02:45
16,140

Хүн бүрийн хувьд анхны сэтгэгдэл нь хамгийн үнэ цэнэтэй байдаг. Сайхан хайрын түүх бүрийн цаана анхны болзоо, анхны гэсэн бүхий л дурсамжууд оршдог билээ. Болзоог хэрхэн зөв эхлэхээс, хосуудын цаашдын харилцаа ямар байх нь шалтгаалдаг байна. Ингээд таны анхны болзоонд хэрэг болохуйц 10 зөвлөгөөг толилуулж байна.

Анхны болзоон дээрээ юу ярьж болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Мөнгө
Мөнгөний тухай яриа нь хэзээд хүмүүсийн эмзэг сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Зарим хүмүүс анхны болзоон дээрээ өөрийн унадаг үнэтэй машин, барьдаг бренд цүнх, хувцасныхаа талаараа ярьдаг. Тэгвэл энэ нь нөгөө хүндээ тийм ч тааламжтай санагддаггүй байна. Магадгүй таны саймшран ярьж байгаа зүйлийг хүсээд ч авч чадахгүй байж болно шүү дээ. Түүнчлэн тооцоогоо хэн төлөх, хэрхэхээ ярилцан тохирох хэрэгтэй. Ихэвчлэн болзоонд урьсан хүн нь тооцоог хийдэг байна.



2. Шашин шүтлэг
Зарим хүмүүс дөнгөж анхныхаа болзоон дээр хэтэрхий алсын зүйлсийг ярьж эхэлдэг. Энэ нь тэднийг таниас хөндийрөх нэг шалтгаан болдог байна. Жишээ нь хуримын ёслолоо ямар шашны зан үйлээр хийх вэ? Хүүхдүүдээ хэрхэн адислах вэ гэх мэт... Шашин шүтлэг нь мэдээж хүний амьдралтай зайлшгүй холбоотой. Гэсэн хэдий ч анхныхаа болзоон дээр энэ талаар ярилцаад дэмий л болов уу.



3. Улс төр
Та арай анхныхаа болзоон дээр улс төр ярих гээгүй биз. Магадгүй та улс төрийн талаар ярих, мэтгэлзэх дуртай байж болно. Гэхдээ хэрвээ үнэхээр энэ талаар ярьмаар байвал өөр газар, өөр хүнтэй ярьсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Улс төрийн яриа нь таны анхны болзоог нураах аюултай шүү.



4. Хуучин амрагууд
Анхныхаа болзоон дээр хуучин амрагынхаа талаар хэзээ ч битгий яриарай. Хэдий таны хувьд та хоёрын харилцаа дууссан байж болох ч, энэ талаар яриа нь нөгөө хүндээ тааламжтай санагдахгүй болов уу? Хуучих амрагийн тань яриа, таны сэтгэлийг гэгэлзүүлэхээс гадна, та хоёрын уур амьсгалыг хөндийрүүлэх болно. Өнгөрсөн бол өнгөрсөн. Түүнийг дахин дурсах хэрэггүй шүү дээ. Үүний оронд хамтрагчтайгаа илүү сайхан зүйлийн талаар ярилцаарай.



5. Секс
Анхны болзоон дээрээ дотно харилцаанд орох нь тийм ч таатай зүйл биш. Хэрвээ та бүсгүй хүн бол бүр ч дэмий. Учир нь таныг хөнгөмсөг гэх сэтгэгдэл үлдээж болзошгүй. Урт удаан сайхан харилцааг бий болгохыг хүсвэл түрхэн зуурын сэтгэл хөдлөлөө барьж, зөв алхам хийгээрэй. Энэ нь та хоёрыг нэгнээ хүндэлж, илүү сайхан харилцааг танд бэлэглэх болно.



6. Халуун яриа өрнүүлэх
Улс оронд хурцадмал байгаа халуухан сэдвүүд байдаг. "Хит" болж байгаа шоу нэвтрүүлэг, хүний эрхийн асуудал зэрэг сэдвүүдийг анхныхаа болзоон дээр яриад хэрэггүй болов уу?



7. Согтотлоо уух
Ялангуяа эрчүүдийн хувьд зоригоо чангалах гээд хатуу юм уух тохиолдол байдаг. Гэхдээ хэмжээгээ хэтрүүлээд уух нь танд болоод таны хамтрагчид тийм ч таатай байхгүй нь лавтай. Тиймээс анхны болзоогоо амжилттай байлгахыг хүсвэл, бүх зүйлийг хэмжээнд нь барихыг зөвлөж байна.



8. Гэр бүлийн таагүй харилцаа
Дотно танилцаад ирэхээр хүмүүс бүхий л зүйлсээ хоорондоо хуваалцахыг хүсдэг. Нэгнийхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсэж, жаргал зовлонгоо хуваалцан, хамтран амьдрахыг хүсдэг билээ. Гэлээ гэхдээ, анхны болзоон дээрээ өөрийнхөө амьдралыг хүүрнээд байвал, хүмүүс таниас дөлөх болно.



9. Хооллолт
Анхны болзоон дээрээ хүмүүсийн ихэвчлэн иддэг нийтлэг хоолыг идэхийг зөвлөж байна. Та хэдий зөв хооллолт, цагаан хоол, түргэн хоолыг таашаадаг байж болно. Гэсэн хэдий ч болзоон дээрээ, өдөр тутмын хооллох хэв маягаа нэг өөрчлөөд үзэхэд буруудахгүй гэнэ шүү.



10. Ажлаа хүүрнэх
Та гадаад руу томилолтоор явах гэж байна уу? Эсвэл тушаал дэвших үү? Цалингаа нэмүүлэх зэрэг яриаг анхныхаа болзоон дээр хэзээ ч битгий ярьж байгаарай. Ажил амьдралаа ялгаж салгаж байх нь хүний хамгийн чухал чанаруудын нэг юм. Тиймээс зөвхөн танд хамааралтай ярианы сэдвүүдээс татгалзаж байхыг хүсье.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()