Амьдралаа хэрхэн шинээр эхлэх вэ?

2016-01-01, 23:15
19,476
2016 он гарлаа. Өнгөрсөн жилээ дүгнээд үзэхэд бүх зүйл хэтэрхий хурдан, олон зүйл амжуулах ёстой байсан ч, чадаагүй санагдаж байна уу? Амьдралаа шинээр эхлэхийг хүссэн ч, хэрхэн гэдгээ мэдэхгүй байвал бид танд яг хэрэгтэй зөвлөгөөг хүргэх гэж байна. Хэрвээ таны аливаа зүйл нэг л урагшаа явж өгөхгүй байгаа бол оны эхний өдрөөс эхлээд амьдралаа өөрчлөх гээд үзэцгээе.
Амьдралаа хэрхэн шинээр эхлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Шинэ зүйлс турших
Бид бүгд л нэгэн ижил боловсрол эзэмшиж, сургуульд сурсан. Үздэг кино, сонсдог дуу гээд бүгд л нэгэн хэвийн санагддаг билээ. Тэгвэл та энэ бүгдээс залхаж байвал зүгээр л хэзээ ч хийж үзээгүй хэрнээ бодож явдаг байсан бүгдээ туршаад үзээрэй. Яагаад өмнө нь идэж үзээгүй орны хоол амсаж үзэж болохгүй гэж?... Хэзээ ч өмсөж үзнэ гэж бодоогүй хувцсаа өмсөөд, очиж үзээгүй газруудаараа яваарай. Магадгүй та амьдралд тань яг юу дутагдаад байгааг олж мэднэ.



2. Алдахаас битгий ай
“Сэргэлэн хүн алдаанаасаа хүртэл амжилтыг бүтээж чаддаг” хэмээх үг байдаг. Бүтэлгүйтсэн юм чинь... гээд тэр зүйлээсээ айх хэрэггүй. Өнгөрсөн жил чадаагүй ч, энэ жил чадах ч юм бил үү?



3. Шинэ танилтай болох
Судалгаагаар хүмүүс амьдралынхаа 2-оос 3 хувьд л танихгүй хүнтэй шууд яриа өддөг гэсэн баримт бий. Тэгвэл энэ хувийг ихэсгэх гээд үзээрэй. Яагаад та үргэлж тааралддаг ч, огт харьцаж үзээгүй хүн дээрээ очоод “Сайн уу?” хэмээн хэлж болохгүй гэж... Шинэ танил үргэлж шинэ амьдралын эхлэл болдог юм шүү.



4. Тэмдэглэл хөтлөх
Шинэ он гарлаа. Тиймээс дэлгүүрээс тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваад, ирэх онд юу хийх, ямар зорилт өөртөө тавьж буйгаа дэлгэрэнгүй төлөвлөөрэй. Дэвтэрт бичсэн мөрөөдөл “зорилго” болох нь илүү хурдан хэмээн нэгэн хүн хэлсэн байдаг. Тэгвэл та ч бас туршаад үзэхэд гэмүй шүү.



5. Төгс байх гэж хичээх хэрэггүй
Төгс биетэй болох, ажил хичээл дээрээ алдаа гаргахаа болих гэх мэт хэт хийсвэр төлөвлөгөөг өөртөө гаргах хэрэггүй. Хүн бүр алддаг... бас та төгс байх албагүй шүү дээ.



6. Урам зориг авах хүнтэй бол
Танд ижил зорилгын төлөө зүтгэх найз эсвэл хамтран ажиллагч хэн ч байж болно. Эсвэл өмнө нь хэзээ ч уулзаж үзээгүй ч, зурагтны цаанаас л хардаг алдартай хүн ч байх боломжтой. Тэднээс урам зориг авч, амьдралаас нь суралцаарай. Цаг хором мөч бүрийг хайрлах нь таны хамгийн чухал зорилт юм шүү.



7. Цаг битгий алд
Танд одоо маш том боломж байна. 2016 он таны өмнө дүүрэн боломжууд нээгээд өгчихлөө. Тиймээс бодож санасан бүх зүйлсээ биелүүлж, амьдралдаа өөрчлөлт хийгээрэй. Өмнө нь “баяртай” гэж хэлэхээс айдаг байсан зүйлсээсээ бүр мөсөн салж, хэзээ нэгэн өдөр хийнэ гэж мөрөөдсөн зүйлээ оролдоод үз... та эхний удаад алдах болно. Харин дараа нь ахин оролдоорой. Ингэсний дараа та нэг л мэдэхэд зорилгодоо хүрсэн байна. Амжилт хүсье!



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()