Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх арга

2016-01-05, 02:30
45,638

Гэрээ цэвэрлэх үедээ бид үргэлж л хялбар арга замыг хайж, цэвэрлэгээгээ хөнгөвчилж, өөрсдийгөө бага ядраахыг хичээдэг. Харин цэвэрлэгээг хялбарчлах аргуудыг тэр болгон мэддэггүй. Иймээс уншигч та бүхэнд бохирдлуудыг санаанд оромгүй материал ашиглан маш богинохон хугацаанд ул мөргүй цэвэрлэх санаануудыг хүргэж байна.

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Тоос сорогчны хошуу орохооргүй булан тохой, нарийхан газрыг ариун цэврийн цаасны доторх картонон цаасыг нарийхан хэвд оруулан цэвэрлэж болно.


 
2. Цамцан дээр тогтсон хөлс дарагчны толбыг угаагаад угаагаад арилгаж чадахгүй байна уу? Тэгвэл өмсөхөө больсон хуучин шилэн трико эсвэл шилэн оймсоороо бага зэрэг үрээд үзээрэй. Эсвэл хими цэвэрлэгээнээс өгдөг өлгүүрний зөөлөн синтетик материалаар арилгаж болно.


 
3. Дэлхий дээр зөвхөн Америкчууд л гэхэд нэг жилд 285,500 гаруй тонн гар арчих цаас хэрэглэдэг. Энэ бол хэтэрхий үрэлгэн хандаж, гараа угаачихаад шууд л цаас руу дайрсны гай. Зарим хүмүүс нэг дор 2-4 гар арчих цаас ч хэрэглэх тохиолдол гардаг. Үүнээс болж жилд хэдэн мянган мод огтлогдож, хэдэн арван ой сүйрч байгааг та мэдэж байна уу? Харин байгаль орчноо хамгаалахын тулд нэгэн энгийн зүйлийг хэвшил болгоё. Гараа угаачихаад усыг нь дуслуулан шууд цаасанд арчих биш, харин 12 удаа сэгсрэн усыг нь гүйцэд шавхчихаад ганцхан цаасандаа арчвал таны гар ч бүрэн хатаж, цаасаа ч хэмнэж чадах болно. 


 
4. Угаалгын болон ариун цэврийн өрөөний плитан хана шал олон жилийн туршид өнгөр тогтон, бохирдож, завсраар нь хог чигжсэн байдаг. Үүнийг мэдээж дан савантай усаар арчина гэвэл бохир нь гүйцэд арилахгүй шүү дээ. Тиймээс нэг цайны аягатай дүйцэхүйц цайруулагч шингэнийг ойролцоогоор 3.5 литр усанд найруулж цацдаг гуурстай саванд хийн, плитан хана шал руугаа цацаж хэдэн минут байлгаад арчаад үзээрэй.


 
5. Хивсэн дээр удаан хугацааны турш хүнд тавилга байсны улмаас хивсэнд ором үлдэж, дарагдсан байдаг. Тавилганыхаа байрлалыг солих үед энэхүү ормыг арилгахын тулд яг тэр хэвэн дээр нь жижиг хэмжээтэй мөснүүд тавиад, хайлж дууссаных нь дараа тоос сорогчоороо соруулвал яг л шинэ мэт харагдах болно.


 
6. Хутга заазуурны ком цаанаасаа модон юм уу төмөр савтай ирдэг. Бид энэхүү тавиурыг цэвэрлэхэд хэцүү гэж бодон цэвэрлэгээнээсээ хасдаг нь нууц биш билээ. Тэгвэл үүнийг тоос сорогчны нарийхан хошуу болон, үсний сэнсээр үлээлгэж хогийг нь гаргаж болно.



7. Аяга таваг угаагч машиныхаа дотор талыг хэрхэн цэвэрлэх аргаа олохгүй байгаа бол бүтэн аяга уксус хийгээд ердийнхөөрөө ажиллуулахад цэвэрхэн болохоос гадна давхар ариутгагдана.


 
8. Ээмэг болон ээмэгний ард тал, зүү, жижигхэн товч зэрэг гараар авахад хүндрэлтэй жижиг зүйлсийг газарт унагаачихсан бол тоос сорогчны хошуунд шилэн трико углан, резинээр боогоод соруулж тогтоогоорой. Харин трикогоо урагдсан эсэхийг нягтлах нь зүйтэй.



9. Хивсэнд шингэсэн муур болон нохойны шээсний үнэрийг нэг аяга ус, нэг халбага аяга угаагч шингэн, нэг аяга уксусны уусмалаар арчиж арилгаарай.



10. Кофе чанагч болон ус буцалгагчныхаа дотор талыг нь цэвэрлэж, өнгөрөөс нь салгахын тулд лимоны хүчил, бага зэрэг содатай ус хийн, 2-3 удаа буцалгаарай.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()