2016 оны ерөнхий зурхай

2016-01-01, 23:10
24,795
2015 он удахгүй ард хоцорч, 2016 он гарлаа. Дэлхий ертөнц таны л өмнө сөхөрч, ирээдүйгээ төлөвлөж шинээр эхлэхэд тохиромжтой үе ийнхүү ирлээ. Тиймээс та бүхэн ирэх онд өөрт тань юу тохиолдох тухай ерөнхий зурхайг таалан соёрхоно уу. Магадгүй таны насан туршдаа хүсэн хүлээсэн мөрөөдөл тань биелэх ч юм билүү.
2016 оны ерөнхий зурхай


1. Гал махбодь (Хонь, Арслан, Нумын орд)
Гал махбодид төрсөн хүмүүс 2016 оны туршид өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө шаргуй ажиллах нь ээ. Мөн хайр дурлалын тал дээр Хонины ордныхонд зөвлөхөд: өөрийн ашиг сонирхлыг бодолгүй бусдын оронд өөрийгөө тавьж аль болох ойлгох хэрэгтэй шүү. Ирэх оны туршид гал махбодийнхон мөнгөөр тасрахгүй бөгөөд урьд өмнөхөөсөө илүү шаргуу ажиллаж бизнес болоод ажлын амжилт гаргах юм байна. Амьдрал гэдэг уудам далай дундаас том загас барих уу? эсвэл жижиг жараахай болох уу? зөвхөн таниас л шалтгаалах учраас ирээдүйд хэн болох, ирэх жилд юуг шинээр эхлэх ёстой тал дээр өөртөө дүн шинжилгээ хийхийг зөвлөж байна.



2. Шороо махбодь (Матар, Үхэр, Охин)
2016 он шороо махбодийнхонд нэлээд их анхаарал тавих бололтой. Тиймээс тэдэнд хайр дурлал, ажил, мөнгө зэрэг бүхий л зүйлс ээлжилэн тохиолдох юм байна. Ажил дээр тань алдаа оноо, үл ойлголцол үүсэж болзошгүй хэдий ч, туршлага болон үлдэх учраас нэг их хүндээр тусгасны хэрэггүй. Жилийн эхний хагас танд яг л ид шид мэт өнгөрөх болно. Харин наймдугаар сараас эхлэн гайхамшиг бага багаар арилах тул ажил амьдралаа сайтар төлөвлөж, эрсдлийг тооцоорой. Есдүгээр сард мөнгөний тал дээр асуудал үүсч болзошгүй тул эртнээс бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.



3. Хий махбодь (Жинлүүр, Хумх, Ихэр)
Та өнгөрсөн оныхоос илүү амгалан тайван байдлыг мэдрэх болно. Хүмүүстэй харилцах, нийгмийн холбоо сүлбээ зэргийн хувьд энэ жилийн турш танд ямар ч асуудал тулгарахгүй юм байна. Тиймээс ч хэн нэгэн ид шидтэн таны бусадтай харилцах тал дээр туслаад ч байх шиг санагдах болно. Гэхдээ ингэхийн тулд хамтран ажиллагсадтайгаа эхлээд ойлголцож, хэрхэн багаа удирдах тал дээр мэдлэг мэдээлэл цуглуулахыг зөвлөж байна. Хайр дурлалын хувьд яг л “үл үзэгдэгч” шиг санагдаж магадгүй. Хайртай хүн байгаа ч юм шиг, эсвэл байхгүй ч юм шиг мэдрэгдвэл та битгий гайхаарай. Хэтэрхий завгүй амьдралын хэмнэлийг бодолцон үзэж, тайван байхыг зөвлөе. Сүр дуулиантай гэнэтийн зүйл хайр дурлалын амьдралд гарч ирэхгүй ч, огт байхгүйгээс л дээр гэдгийг битгий мартаарай.



4. Ус махбодь (Мэлхий, Хилэнц, Загас)
Ус махбодийн хүмүүс үргэлж л эмзэг, туяхан гэдгээрээ бусад ордоосоо ялгардаг билээ. Тиймээс ч ирэх жилийн хувьд эмзэглэл таныг тойрч гарахгүй бололтой. Гурав дугаар сард та хамгийн эмзэг, мэдрэмтгий байх бөгөөд бусдын үгэнд битгий гомд гэж зөвлөх байна. Харин ес дүгээр сард зөн совин нэмэгдэж, ирээдүйд юу хэрэгтэй тухай нухацтай чухал шийдвэр гаргаж чадна. Оны эхнээс өөрийн амьдралаа хэрхэн өөрчлөх, дотоод сэтгэлээ тайвшруулах тал дээр суралцах хэрэгтэй. Хайр дурлалын хувьд тайван байх бөгөөд таныг өөрт илүү чухал зүйлд анхаарлаа хандуулахыг одод зөвлөж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()