ЧӨЛӨӨТ ЦАГ

Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?

Гар тань хэт хөлөрснөөс болж хэн нэгэнтэй гар барихаас ичиж зовж явдаг юм биш биз? Хөл тань хөлөрч гутал, оймсноос эвгүй үнэр гарч байна уу? Суга хэт их хөлөрснөөс болж эвгүй үнэртэн, хүмүүс таниас зайгаа барьж бай шиг санагддаг уу? Тэгвэл цагаа олсон хэрэгтэй мэдээллийг бид бэлтгэлээ. Хөлрөлтийн асуудлаасаа болж өөртөө итгэх итгэлээ алдан, хэн нэгэнтэй харилцаа үүсгэхээс эмээж явдаг хүмүүст энэхүү асуудлаасаа ангижрах аргуудыг танилцуулъя.

Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ? Хадгалах

Гурван өдрийн дотор уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?

Тамхи татдаг хүмүүс эрүүл мэндээ, энэ сайхан биеэ “сайн дураар” хордуулж байгаа гэдгээ мэддэг ч, түүнийгээ барагтай л бол зогсоож чаддаггүй. Тамхи татах хооронд тархины цусан хангамж суларч, манаран, уушгинд очих агаарын хэмжээ никотиноор дүүрэн хорт утаагаар солигдож, түүнчлэн шүд шарлан өнгөө алдаж, амны хөндийн эрүүл ахуй асар их хэмжээгээр алдагдаж байдаг.

Гурван өдрийн дотор уушгиа хэрхэн цэвэрлэх вэ? Хадгалах
2016-04-25, 11:25

Үсээ эрүүл гялалзсан болгох 5 арга

“Үс сайхан бол зүс сайхан” гэж үнэхээр үнэн үг шүү. Эмэгтэй хүний гол чимэг бол гялалзсан торгомсог эрүүл үс. Манай орны хатуу ширүүн улиралаас гадна индүү сэнс, нарны хэт ягаан туяа, тохироогүй шампунь ангижруулагч зэрэг нь үсийг хуурайшуулан, өнгө алдуулдаг гол хүчин зүйлс болдог. Иймээс гэрийн нөхцөлд үсээ гялалзсан, торгомсог зөөлөн болгох хялбар хэрнээ үр дүнтэй аргуудыг хүргэж байна. Дашрамд дурдахад доорхи аргуудын заримыг Холивудын одод ч хэрэглэдэг ажээ.

Үсээ эрүүл гялалзсан болгох 5 арга Хадгалах

Гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн цайруулах вэ?

Сайхан царайны хамгийн гол суурь нь шүдний өнгөнд байдаг гэдгийг та мэдэх үү? Яралзсан цагаан шүдтэй хүн инээхэд, царай нь тэр чигтээ л гэрэлтээд явчихдаг шүү дээ. Харамсалтай нь сүү цагаан идээ түлхүү хэрэглэдэг байсан эртний сайхан үе улирч, түргэн хоол, амттай боловч хор ихтэй хоол хэрэглэдэг болсон тул амны хөндийн эрүүл ахуй алдагдаж, шүд амархан хорхойтож, өнгөө ихээр алдах болсон билээ. Иймээс та бүхэнд гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн цайруулах хамгийн үр дүнтэй 3 аргыг танилцуулъя.

Гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн цайруулах вэ? Хадгалах

Өөрийгөө хөгжүүлэх 9 алхам

Өөрийгөө байдаг л нэгэн мэт бодож, сэтгэл дундуур явна уу? Өдөр тутмын уйтгартай ажлуудаа хүчлэн хийж, цаг хугацааг хий дэмий өнгөрөөж байгаа бол дараах зөвлөгөөг нэг уншаад үзээрэй. Амжилтанд хүрэхэд нэг алхам ойртоно гэдэгт итгэлтэй байна.

Өөрийгөө хөгжүүлэх 9 алхам Хадгалах

Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй үгс

“Хүүхдийг хүмүүжүүлээд хэрэггүй. Түүний оронд өөрийгөө хүмүүжүүл. Тэртээ тэргүй таныг дуурайх болно” хэмээх үг байдаг. Ихэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, зөв хүмүүжил олгох тал дээр өөр өөрийн арга барилтай байдаг. Зарим нь аливааг учирлан тайлбарлахыг оролддог бол, эсрэгээрээ үр дагаврыг нь арьс маханд нь тултал ойлгуулахыг хүсэх нэгэн ч цөөнгүй. Тэгвэл та бүхэн бага насны хүүхэд, эсвэл дүүтэйгээ хэрхэн харьцах, тэдэнд ямар үгийг хэлж болохгүйг дуулгая. Харамсалтай нь айл болгонд л сонсогддог үгнүүд явж байх юм... 

Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй үгс Хадгалах

Өглөө хийхэд тохиромжтой үр дүнтэй 10 дасгал

Өглөөг сайхан угтсанаар та тухайн өдөртөө эрч хүчээр цэнэглэгдэн, асар их энергийг өөртөө хуримтлуулж, ажлын бүтээмж өндөртэй явдаг. Харин өглөөг яаж сайхан эхлүүлэх вэ? Хариулт нь маш энгийн. Энэ бол дасгал хөдөлгөөн юм. Та өглөө бүр өөртөө хэдхэн минутыг зориулан, хөнгөхөн дасгал хийж хэвшсэнээр бие тань сэргэж, эрч хүчийг хуримтлуулахаас гадна, эрүүл мэндэд тань ч мөн сайн нөлөөтэй. Ингээд та бүхэндээ өглөө хийхэд тохиромжтой 10 дасгалыг танилцуулъя.

Өглөө хийхэд тохиромжтой үр дүнтэй 10 дасгал Хадгалах

Эрүүл амьдрах энгийн аргууд

Дэлхий дахинаа жилд 12.7 сая хүн хорт хавдраар өвчилж, 7.6 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Судлаачдын тооцоолж байгаагаар хэрэв хорт хавдраас сэргийлэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд жил бүр 26 сая хүн хорт хавдраар өвчилж, 17 сая хүн хорт хавдраар нас барах магадлалтай байна. Тиймээс бид та бүхэндээ үүнээс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөөг хүргэе.

Эрүүл амьдрах энгийн аргууд Хадгалах

Бүсгүйчүүд яагаад фитнесст явах дургүй байдаг вэ?

Өөртөө арчаатай хүчирхэг, биеэ даасан бүсгүйчүүд дасгал сургуулилт, тэр дундаа фитнессээр түлхүү хичээллэдэг. Энэ нь тэдний өв тэгш бие, өөртөө итгэх итгэлийг нь улам бүр нэмэгдүүлж, амьдрах эрч хүч хайрладаг гэхэд болно. Гэвч доорх шалтгаанаас болоод зарим бүсгүйчүүд фитнест явах үнэхээр дургүй гэнэ шүү. Тэр нь юу гээч?

Бүсгүйчүүд яагаад фитнесст явах дургүй байдаг вэ? Хадгалах

Гэрийн нөхцөлд нүүрний үсээ хэрхэн авах вэ?

Гэрийн нөхцөлд байгаа материалаа ашиглан хэрхэн нүүрний илүүдэл үстэй тэмцэх талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе. Бүсгүйчүүд нүүрний илүүдэл үсээ арилгах гэж янз янзын арга үзээд бүтэлгүйтэх эсвэл үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч цаг зав, мөнгөө ихээхэн үрдэг шүү дээ. Тэгвэл бидний мэдээллээс хүний биед хор хөнөөлгүй, байгалийн аргаар хэрхэн вакс бэлтгэх талаар мэдээллийг аваарай.

Гэрийн нөхцөлд нүүрний үсээ хэрхэн авах вэ? Хадгалах

Эрчүүд нүүрээ будаж эхэллээ

Нүүрний будаг, бариу өмд, шилэн трико, өндөр өсгийт хэмээх зүйлс зөвхөн бүсгүй хүнд л харьяалагддаг цаг хэдийн хойно хоцорч, одоо бүр эрчүүд нүүрээ будаад эхлэв бололтой. Тэд мэргэжлийн нүүр будагчдаар нүүрэн дээрх өө сэвээ маш чадамгай далдлуулж, байгалийн төрхөө гээж, төгс төгөлдөр эрэгтэй хүүхэлдэй мэт харагдаж байгааг уншигч та ч харж байна. Энэ бол нэг талаас шинэ содон явдал мэт боловч, оюун санааны гажуудал, нийгмийн буруу хөгжлийн илрэл билээ. 

Эрчүүд нүүрээ будаж эхэллээ Хадгалах
2016-04-18, 16:23

Нүдний шилтэй охид нүүрээ хэрхэн будах ёстой вэ?

Эмэгтэй хүний хамгийн хүчтэй зэвсэг бол яалтчгүй нүүр будаг юм. Харин нүдний шил зүүдэг охид энэ тал дээр бага зэрэг асуудалтай байдаг. Учир нь нүдний шил зүүсэн үед нүд байгаагаасаа хамаагүй жижигхэн харагддаг бөгөөд түүндээ тохируулан нүүрээ будах нь бага зэрэг чадвар шаардсан ажил юм. Иймд харааны шилтэй охид хэрхэн нүүрээ зөв будаж үзэсгэлэнтэй харагдах тухай бага сага зөвлөмжийг хүргэе.

Нүдний шилтэй охид нүүрээ хэрхэн будах ёстой вэ? Хадгалах