Гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн цайруулах вэ?

Сайхан царайны хамгийн гол суурь нь шүдний өнгөнд байдаг гэдгийг та мэдэх үү? Яралзсан цагаан шүдтэй хүн инээхэд, царай нь тэр чигтээ л гэрэлтээд явчихдаг шүү дээ. Харамсалтай нь сүү цагаан идээ түлхүү хэрэглэдэг байсан эртний сайхан үе улирч, түргэн хоол, амттай боловч хор ихтэй хоол хэрэглэдэг болсон тул амны хөндийн эрүүл ахуй алдагдаж, шүд амархан хорхойтож, өнгөө ихээр алдах болсон билээ. Иймээс та бүхэнд гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн цайруулах хамгийн үр дүнтэй 3 аргыг танилцуулъя.

Гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн цайруулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүнсний сода, лимоны шүүсээр үрэх

Сода бол бохирдол арилгах, цайруулах үйлчилгээтэй, ахуйн хэрэглээнд өргөнөөр хэрэглэгддэг бодис билээ.  Хүнсний содыг сойзондоо шүдний оотойгоо хольж, зөөлөн үрээд үзээрэй. Энэхүү аргыг 7 хоногт 3-4 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Хүнсний сода, лимоны шүүсээр үрэх

Өдөр бүр хэрэглэснээс буйл үрэвсэх, шүдний паалан үрэгдэх эрсдэлтэй гэдгийг санах нь зүйтэй. Тэрчлэн лимоны шүүс, хальсаар үрэх нь шүдний төрөлхийн өнгийг сэргээж, кофены өнгөрийг арилгах болно. Дээрх 2 аргыг ээлжлэн, хослуулан хэрэгжүүлбэл үр дүнгээ илүү өгнө. 

2 Гүзээлзгэнэ, давс, хүнсний соданы скраб

Бидний амтархан идэх дуртай гүзээлзгэнэ жимсэнд Витамин С ихээр агуулагддаг. Тиймээс ч шүдний шар өнгөрийг арилгаж, цайруулах үйлчилгээг үзүүлдэг байна. Харин давс, сода нь гүн өнгөрийг бүдгэрүүлэх, шүдний ерөнхий өнгийг сэргээдэг байна. Ингээд шидэт скрабаа хийцгээе. Үүний тулд танд 1-3 ширхэг том гүзээлзгэнэ, 1 чимх нунтаг далайн давс, ½ цайны халбага хүнсний сода хэрэгтэй.

Гүзээлзгэнэ, давс, хүнсний соданы скраб

Гүзээлзгэнээ нухаш болгоод, дээр нь давс, сода хийгээд сайтар хутгана. Бэлдсэн зуурмагаасаа сойзондоо бага зэргийг аваад 5 минут орчим шүдээ үрж угаагаарай. Үүний дараа цэвэр усаар зайлах хэрэгтэй. Ингээд л боллоо. Амархан байгаа биз?

3 Кокос жимсний тос

Кокос жимс нь үнэхээр сайхан үнэр амттайг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл үнэр амтаас гадна, шүдний өнгөрийг арилгах гайхалтай үйлчилгээтэй гэвэл та итгэх үү? Энэ нь ямарваа химийн найрлага, бодис агуулаагүй тул бага насны хүүхдэд ч тохиромжтой юм.

Кокос жимсний тос

Танд 1 цайны халбага кокосний тос байхад л хангалттай. Юун түрүүнд өглөө сэрсэн даруйдаа багахан тосыг сойзондоо түрхэж, 10-15 минут орчимтой шүдээ зүлгэх хэрэгтэй. 7 хоног хэрэглээд үзэхэд л үр дүнгээ өгөх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()