Нүдний шилтэй охид нүүрээ хэрхэн будах ёстой вэ?

Эмэгтэй хүний хамгийн хүчтэй зэвсэг бол яалтчгүй нүүр будаг юм. Харин нүдний шил зүүдэг охид энэ тал дээр бага зэрэг асуудалтай байдаг. Учир нь нүдний шил зүүсэн үед нүд байгаагаасаа хамаагүй жижигхэн харагддаг бөгөөд түүндээ тохируулан нүүрээ будах нь бага зэрэг чадвар шаардсан ажил юм. Иймд харааны шилтэй охид хэрхэн нүүрээ зөв будаж үзэсгэлэнтэй харагдах тухай бага сага зөвлөмжийг хүргэе.

Нүдний шилтэй охид нүүрээ хэрхэн будах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөмсгөө тодотго

Хөмсөг бол хүний нүүрийг зөв төрхтэй харагдуулах хамгийн чухал хэсэг юм. Ялангуяа шил зүүдэг охидын хувьд хөмсгөө өөрийн нүүрний хэлбэрт тааруулан, өтгөн, хэлбэрлэг будаж байх нь чухал. Мөн хэт их өнцөг гаргахаас зайлс хийгээрэй. Энэ нь таныг оворжуу мэт харагдуулдаг. Хамгийн гол нь хөмсөгнийхөө өнгө хэлбэрээс хамааран харааны шилээ сонгож байх хэрэгтэй юм. Хэрэв таны хөмсөг хэт өтгөн бол аль болох зөөлөн болон нарийн рамтай шил, харин шингэн, бор өнгөтэй бол тод өнгийн шилийг сонгох нь зүйтэй. 

Хөмсгөө тодотго

2 Завсрын өнгийн тенийг сонго

Нүдээ хэт гүн болоод тод өнгөөр будах нь хэрцгий, ширүүн төрхтэй харагдуулах гэмтэй. Тиймээс завсрын уусалттай өнгийг сонгон будаарай. Гэрэлтсэн зөөлөн бор өнгөөр зовхио, харин тод бор өнгөөр нүдний гадна хэсгийг будаж уусгаарай. Мөн нүдний доод хэсгээ бор өнгийн харандаагаар тодруулж өгөх нь зохимжтой. 

Завсрын өнгийн тенийг сонго

3 Хуурай суурь тавих

Крем болон шингэн пудр нь нүдний шилний хүрээнд наалдаж арилах, халтартах гэх мэтээр таны гоо сайхныг гутааж байдаг. Харин хуурай, нунтаг пудр хэрэглэх нь тухайн асуудлыг шийдвэрлэхээс гадна нарны хэт туяа, салхинаас арьсыг тань хамгаална. 

Хуурай суурь тавих

4 Сормуусаа тод буд

Дээд, доод сормуусаа заавал давхарлаж будаарай. Ингэснээр таны нүд тодорч харагдах бөгөөд шилний цаанаас ч том нүдтэй харагддаг. Мөн өвлийн цагт шил цантах асуудал гардаг тул усны хамгаалалттай сормуусны будгийг сонгох нь зүйтэй юм.

Сормуусаа тод буд

5 Контурдсан үед зөв шилээ сонго

Хэрэв та нүдээ контурдсан бол аль болох нарийн хүрээтэй, гоёмсог шилийг сонгоорой. Өргөн хар хүрээтэй шил зүүсэн тохиолдолд нүдээ тод будах, контурдах нь будмал нэгэн мэт харагдуулах сөрөг талтай юм. Харин эсрэгээрээ нимгэн хүрээтэй шил зүүх үед нүдээ тод будах нь зохимжтой.

Контурдсан үед зөв шилээ сонго

6 Уруулаа тод буд

Харааны шил зүүсэн хүний нүүрний будалт энгийн үеийнхээс илүү даруухан харагддаг. Иймд бүсгүй та нүүрээ тодруулж харагдуулмаар байгаа бол уруулаа тод өнгөөр будаж байгаарай. Энэ нь ямар ч нүдний шилтэй төгс зохицдог. Түүнчлэн шилгүй үед ч гэсэн нүдээ хангалттай тод будаагүй бол уруулаа улаан, ягаан өнгөөр будах нь тохиромжтой.

Уруулаа тод буд

7 Хацраа өнгөл

Хацрандаа бага зэргийн ягаан туяа суулгаж өгснөөр таныг үзэсгэлэнтэй, эрүүл чийрэг харагдуулна.

Хацраа өнгөл

8 Гэрэл сүүдэр

Мэдээж гэрэл сүүдэр нь хүний нүүрийг зөв бүтэцтэй харагдуулах давуу талтай юм. Нүдний шил зүүсэн үед хүний нүүр бага зэрэг том харагддаг. Тиймээс гэрэл сүүдрийг тохируулан хэрэглэж сураарай. Ингэснээр таны хацрын яс төвийж, төгс хэлбэр буюу "V" хэлбэртэй харагддаг.

Гэрэл сүүдэр

9 Зовхио гялалзуул

Нүдээ зөөлөн өнгөөр будаж, зовхиндоо саатай тень бага зэрэг түрхэж өгөх нь шилний цаанаас нүдийг тод, гялалзсан харагдуулдаг. 

Зовхио гялалзуул

10 “Муурын нүд”

Өнөө цагт охидын сонголт болсон “Cat eyes” будалт нь бүсгүй таныг хүчирхэг, цовоо, түүнчлэн маш дэгжин харагдуулдаг билээ. Харааны шил зүүдэг бүсгүйчүүдийн хувьд ч мөн адил нүдээ тодотгон “Cat eyes” будалтыг хийж өгөх нь зүйтэй бөгөөд мөн дээр дурдсанчлан шилээ тохируулж сонгоорой.

“Муурын нүд”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()