Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй үгс

“Хүүхдийг хүмүүжүүлээд хэрэггүй. Түүний оронд өөрийгөө хүмүүжүүл. Тэртээ тэргүй таныг дуурайх болно” хэмээх үг байдаг. Ихэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, зөв хүмүүжил олгох тал дээр өөр өөрийн арга барилтай байдаг. Зарим нь аливааг учирлан тайлбарлахыг оролддог бол, эсрэгээрээ үр дагаврыг нь арьс маханд нь тултал ойлгуулахыг хүсэх нэгэн ч цөөнгүй. Тэгвэл та бүхэн бага насны хүүхэд, эсвэл дүүтэйгээ хэрхэн харьцах, тэдэнд ямар үгийг хэлж болохгүйг дуулгая. Харамсалтай нь айл болгонд л сонсогддог үгнүүд явж байх юм... 

Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Намайг тайван орхи"

Та өөрийгөө бяцхан үрийнхээ оронд тавиад нэг үзээрэй. Үнэхээр мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарахад мэдээж ээж, ааваасаа л тусламж хүснэ шүү дээ. Хэрвээ хүүхдэд эхнээсээ л таагүй хандлагыг төрүүлбэл, цаашид таныг үнэлж, дүгнэх бодол нь тэр чигтээ өөрчлөгдөнө гэсэн үг. Тантай ярилцахаа болино, өөрийг нь тоодоггүй, хайргүй юм байна гэх биендээ ахадсан бодлыг зүрхэндээ тээж эхэлнэ. Тиймээс үнэхээр завгүй байгаа бол хүүхдэдээ түүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь, "Ээж нь одоо жаахан ажилтай байна. Хэдхэн минут ээжийгээ хүлээчих. Тэгээд хоёулаа хамтдаа хийе" гэх мэт... Гэвч хэзээ ч битгий хоосон амлалт өгөөрэй.

"Намайг тайван орхи"

2 "Чи үнэхээр..."

Хүүхдийг тэнэг, мангар, залхуу, бүтэлгүй гэх мэт үгсээр битгий сэтгэлийг нь  шархлуулаарай. Түүний оронд чи хийж чадна, чамаас өөр хэн ч хийж чадахгүй шүү дээ гэх гэхчлэн аль болох зоригжуулсан үгсийг хэлж байгаарай. Тэрчлэн хэн нэгэнд гаргасан уур бухимдлаа хүүхдэдээ гаргах нь байж боломгүй алдаа гэдгийг давтан хэлье. Тиймээс цаашид хүүхдээ зэмлэсэн ч урмыг нь хугалах үгсийг битгий хэлж байгаарай.

"Чи үнэхээр..."

3 "Битгий худлаа уйлаад бай"

Уйлж байгаа хүүхдээ "битгий уйлаад бай" гэхийн оронд яагаад уйлсан шалтгааныг нь олж, гомдлыг нь тайлах хэрэгтэй. Хэрвээ та хүүхдээ зэмлэж, түүнээс болж уйлсан бол аль болох ганцааранг нь тайван орхисон нь дээр. Хүүхэд уурласан үедээ өөрийн бодлогогүй, хүсээгүй үгсийг эцэг эхдээ хэлж болно. Гэвч тэр бүрд эмзэглэж, хүүхдээ зэмлэлгүйгээр, тэвчээр хатуужилтай байх нь ямар давуу талтайг хэлж ойлгуулаарай. 

"Битгий худлаа уйлаад бай"

4 "Чи эгч/дүү шигээ байх чадахгүй байна уу?"

Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулж, загнах нь тийм ч тохиромжтой үйлдэл биш. Ингэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг бүр мөсөн үгүй хийж, сул дорой нэгэн болгодог. Харин үүний оронд харьцуулсан ч, миний хүү/охин, эгч шигээ үнэхээр мундаг байна. Чамаараа бахархаж байна гэх зэргээр үргэлж түүнд хайртайгаа илэрхийлж, өдөр бүр урамшуулж байх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сэргээнэ.

"Чи эгч/дүү шигээ байх чадахгүй байна уу?"

5 "Илүү сайн хичээ"

Хэрвээ хүүхэд тань аливаа зүйлийг хийхдээ үргэлж, дутуу хагас хийж байвал түүнд хэрхэн хийх ёстойг нь тодорхой зааж өгөн, хамтдаа хийх, болж өгвөл бие даалгаж сургах хэрэгтэй. Аль болох дарамт шахалт бус сонирхлыг нь төрүүлэх тусам түүнийг хийх урам зориг нэмэгдэж, шамдан хийнэ. Хүүхдийг ганцхан алдаанаас нь, цаашид бүх зүйл нь ийм байх болно гэх мэтээр ойлгуулж, хандаж болохгүй. Та ч гэсэн түүний насан дээр алдаж л өссөн шүү дээ.

"Илүү сайн хичээ"

6 "Ингэхээ болихгүй бол би чамайг нэг сайн хашраагаад өгнө шүү"

Зодно, хашраана гэхийн оронд өнөөдөр идэх амттанг хязгаарлана, гадаа гарахгүй шүү гэх мэт бодит арга хэмжээг авах хэрэгтэй. Хүүхдийг зодож шийтгэх нь ер нь л зохимжгүй. Түүний оронд өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмших хүртэл тодорхой хугацаанд дуртай зүйлээс нь хязгаарлах нь илүү үр дүнтэй. 

"Ингэхээ болихгүй бол би чамайг нэг сайн хашраагаад өгнө шүү"

7 "Олигтойхон байж чадахгүй байна уу?"

Буруу зүйл хийсэн, сэтгэлд тань нийцэхгүй зүйлийг хийсний төлөө хүүхдийг хүндээр шийтгэх, хатуу үгсээр зэмлэх нь маш буруу үйлдлээс гадна хүүхдийн зан араншинд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийг зэмлэж байхдаа ч давхар ухаарал хайрлах хэрэгтэй шүү дээ. Үл тоомсорлон, хатуу үгс хэллээ гээд байдал дээрдэхгүй, харин ч бүр дордож мэднэ. Тиймээс түүний оронд "Дараагийн удаа чи илүү сайн хийх болноо. Чамдаа итгэж байна" гэх мэтээр хэлж, урам хайрлах хэрэгтэй.

"Олигтойхон байж чадахгүй байна уу?"

8 "Хурдлаач"

Бяцхан хүү тань гутлаа олохгүй байна уу? Эсвэл өрөөсөн оймсоо эрээд олохгүй бол түүнд хамт хайхад нь тусал. Эсвэл өөрийг авч өгөх хэрэгтэй. Таныг хүүхдээ яаруулж, хашгичиж зандарлаа гээд байдал дээрдэхгүй, харин ч хэн хэнийх нь уцаар төрж, харилцаа улам л тавгүйтнэ. "Хурдан хөдлөөч, ямар удаан юм бэ?" гэхийн оронд дараагийн удаа хувцсаа тогтсон газар тавьж байхыг сануулж, хамтдаа асуудлыг шийдээрэй.

"Хурдлаач"

9 "Сайн байна, сайн охин"

Хэрвээ хүүхэд тань сайхан зураг зурвал түүнийг сайн охин, сайн байна гэж ерөнхий утгаар хэлэхийн оронд ямар гоё өнгөлөг, сайхан зураг вэ? Нохой нь үнэхээр өхөөрдөм болсон байна гэхчлэн бодит магтаалыг өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт хүүхэд тань урамшиж, ирээдүйг илүү бүтээлчээр харах болно.

"Сайн байна, сайн охин"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()