ЧӨЛӨӨТ ЦАГ

Үүнийг долоо хоногт хоёр удаа нүүрэндээ түрхээрэй! Яагаад гэвэл...

Бид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн эрин үед амьдарч буй хэдий ч, ердөө л гал тогоонд байгаа зүйлсээ ашиглан цаг, мөнгөө хэмнэж бодитой үр дүнд хүрч болно гээд төсөөлдөө? Таны байгалиас заяасан гоо үзэсгэлэнг илүү тодотгож, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд төлдөг илүү зардлаа бууруулах боломжийг бид олгоё.

Үүнийг долоо хоногт хоёр удаа нүүрэндээ түрхээрэй! Яагаад гэвэл... Хадгалах
2017-03-27, 17:26

Нурууны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй 6 дасгал

Бид ажил дээрээ ажлаа хийж байхдаа, мөн гэртээ ч тэр буруу сууж, хэвтсэнээс болж нуруугаа гэмтээж байдаг гэдгээ тэр бүр төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь даамжирсаар нуруу, нугасны өвчтэй болох аюултай байдаг байна. Иймд бид танд зориулан уг асуудлыг хялбар аргаар нуруунд ирж буй ачааллыг бууруулах, гайхалтай үр дүнтэй дасгалуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Гэрийн нөхцөлд хийх боломжтой учраас та заавал туршиж үзээрэй.

Нурууны өвчнөөс сэргийлэх  үр дүнтэй 6 дасгал Хадгалах

Тамхинаас гарахад хэцүү байна уу? Тэгвэл үүнийг уугаарай!

Тамхи татахаа болихоор шийдсэн хүмүүст баяртай мэдээ дуулгах гэж байгаадаа таатай байна. Учир нь Тайландын "Medicine at the University Srinaharinvirot" их сургуулийн эрдэмтэн судлаачид ногоон нимбэг (lime)-ний шүүс ууснаар тамхинаас төвөггүй гарах боломжтой болохыг олж тогтоожээ. Иймд бид та бүхэнд зориулан уг шүүсийг хэрхэн хийх аргыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Тамхинаас гарахад хэцүү байна уу? Тэгвэл үүнийг уугаарай! Хадгалах

Нулимсны ашиг тус

Хамгийн сүүлд та хэзээ уйлсан бэ? Амьдралд тохиолдох сайн, муу олон асуудлаас болж, хүн бүр уйлдаг билээ. Түүнчлэн нас биед хүрсэн хүн сэтгэлийн хаттай байж, уйлах ёсгүй байдаг гэж ярих нь ч бий. Гэвч нулимсаа тэвчиж, гаргахгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг бол эсрэгээрээ нулимсаа хорилгүй гаргах нь дараах 3 давуу талтай ажээ. 

Нулимсны ашиг тус Хадгалах

Эмэгтэйчүүд эмч нараас юу нуудаг вэ?

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ хүн бүр тухгүй, таагүй байдлыг мэдэрдэг. Тиймдээ ч бүх асуудлаа хэлж чадалгүй гарах нь бий. Харин энэ нь эцэстээ буруу шийдвэр байсныг ухаарч, харамсах хүмүүс олон байдаг билээ. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулан эмч нараас нууцалдаг зүйлсийг дэлгэж, хэлэхгүй явсаар ямар аюулд хүрч болохыг дуулгая. 

Эмэгтэйчүүд эмч нараас юу нуудаг вэ? Хадгалах

Таны нүүрэн дээр батга гараад байна уу? Тэгвэл ийм учиртай!

Эмч нар хүний царай төрх нь эрүүл мэндийн толь хэмээдэг билээ. Дотоод эрхтний аль нэг хэсэг өвчилсөн, үйл ажиллагаа нь доголдсон тохиолдолд нүүр дээр шинж тэмдэг нь илэрдэг байна. Ингээд та бүхэндээ нүүрэн дээр гарсан тууралт, батганууд ямар учиртай болон үүнийг хэрхэн эмчилж, арилгах тухай мэдээллийг хүргэе. 

Таны нүүрэн дээр батга гараад байна уу? Тэгвэл ийм учиртай! Хадгалах

Хэзээ нэгэн цагт таны аминд орж мэдэх 7 зүйл

Гай газар доороос, гахай модон дотроос гэж үг байдаг билээ. Өөрөөр хэлбэл бид заримдаа чиглэн ирж буй саад бэрхшээл, аюулыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Гэвч аюулд өртсөн хүмүүсийн ихэнх нь мэдлэг дутуугаас болж, буруу шийдвэр гаргаж, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах нь бий. Иймд бид та бүхэндээ хэзээ нэгэн цагт таны болон ойр дотны хүмүүсийн тань аминд орж мэдэх чухал зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

Хэзээ нэгэн цагт таны аминд орж мэдэх 7 зүйл Хадгалах

Бамбай булчирхай өвчилснийг мэдэх энгийн арга

50 жилийн өмнө шинжлэх ухаанч Отто Брода Барнeс (Otto Broda Barnes) халууны шилийг ашиглаж, бамбай булчирхайг өвчилсөн эсэхийг мэдэж болох аргыг нээж байжээ. Харин бид өнөөдөр та бүхэндээ тус аргыг танилцуулж, бамбай булчирхайгаа эрүүл эсэхийг шалгах боломжийг олгохоор шийдсэн юм.

Бамбай булчирхай өвчилснийг мэдэх энгийн арга Хадгалах

Шингэхэн үстэй хүмүүст тохирох трэнд болж буй 5 үс засалт

Шингэхэн үстэй байх нэг бодлын амар байж болох ч, нөгөө бодлын арчилгаа багагүй шаардагддаг байна. Гэвч үсэндээ тохирсон тайралт хийлгэвэл дээрх асуудлыг төвөггүй шийдэх боломжтой. Иймд бид шингэхэн үстэй охид, бүсгүйчүүддээ зориулан яг одоо трэнд болж буй үс засалтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Шингэхэн үстэй хүмүүст тохирох трэнд болж буй 5 үс засалт Хадгалах

Хумсныхаа хэлбэрт тохирсон төгс будалт хэрхэн хийх вэ?

Будаж, янзалсан хумс эмэгтэй хүний гоо сайхныг улам бүр тодотгодог билээ. Энэ нь зарим тохиолдолд нэр хүндийн баталгаа болж, тухайн бүсгүйг ямар хүн болохыг илтгэх нь ч бий. Иймд та бүхэндээ хумсныхаа хэлбэрт тохирсон "маникюр" хэрхэн хийх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хумсныхаа хэлбэрт тохирсон төгс будалт хэрхэн хийх вэ? Хадгалах

Үүнээс өдөрт 3 халбагыг уугаад, бодисын солилцоогоо сайжруулж, тураарай!

Бидний та бүхэнд хүргэж буй уг байгалийн гаралтай эм нь эрүүл мэндэд маш их ач тустай юм. Сармис нь бие организмд сайн нөлөөтэйгөөс гадна, цусыг цэвэрлэж, дархлааны системийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлдэг байна. Тэгвэл сонгиныг улаан дарстай хамтад нь хэрэглэвэл бодисын солилцоог сайжруулж, жин хасахад туслаад зогсохгүй, төсөөлж байснаас ч илүү олон сайн нөлөөг үзүүлдэг ажээ. 

Үүнээс өдөрт 3 халбагыг уугаад, бодисын солилцоогоо сайжруулж, тураарай! Хадгалах

Танд хэдийн тоо аз авчирдаг вэ? /Зурхай/

Бидний эргэн тооронд төрөл бүрийн тоо эргэлдэж байдаг. Гар утасны дугаар, машины дугаар, төрсөн өдөр, бичиг баримтын дугаар гээд л маш олон тоонууд байх боловч бид үүнд төдийлөн анхаарал хандуулдаггүй билээ. Гэвч зурхайн мэрэгт тоо бүр нь өөртөө төрөл бүрийн утга, энергийг агуулж байдаг хэмээсэн бөгөөд энэ нь эзэндээ тухайн энергиэ өгч, амжилт уу? азгүйтэл үү? гэх замыг нь зааж өгдөг байна. Иймд бид та бүхэндээ аз жаргал, амжилт авчрах шидэт тоонуудыг таницуулахаар бэлтгэсэн юм.

Танд хэдийн тоо аз авчирдаг вэ? /Зурхай/ Хадгалах