Эмэгтэйчүүд эмч нараас юу нуудаг вэ?

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ хүн бүр тухгүй, таагүй байдлыг мэдэрдэг. Тиймдээ ч бүх асуудлаа хэлж чадалгүй гарах нь бий. Харин энэ нь эцэстээ буруу шийдвэр байсныг ухаарч, харамсах хүмүүс олон байдаг билээ. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулан эмч нараас нууцалдаг зүйлсийг дэлгэж, хэлэхгүй явсаар ямар аюулд хүрч болохыг дуулгая. 

Эмэгтэйчүүд эмч нараас юу нуудаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үсээ авах

Эмэгтэйчүүд эмнэлэгт цаг авсан гэдгээ санаж, орой нь яаран сандарч, үтрээний үсээ ваксдаж, хусдаг. Ингэхдээ зөв дарааллаар хусаагүйн улмаас арьсны өнгөн давхаргаа гэмтээх нь бий. Үнэн хэрэгтээ эмч нарт таны үсээ хуссан эсэх огт хамааралгүй байдаг тул яарч үсээ хусахдаа зүсч, арьсаа гэмтээх нь бүр төвөгтэй асуудал үүсгэдэг болохыг санаарай. 

Үсээ авах

2 Эвгүй үнэр

Эмчид таагүй үнэр үнэртэх вий гэхээс эмэгтэй хүн бүр санаа зовох нь гарцаагүй. Тиймдээ ч эмнэлэг явахаас өмнө хэд хэдэн удаа шүршүүрт орж, анхилуун үнэртэй саван хэрэглэж, байж болох бүх аргыг ашигладаг. Гэхдээ энэ нь буруу юм. Учир нь эмч таны ичимдэг эрхтнээс гарах үнэрийг шалгаж, үрэвсэл байгаа эсэхийг мэдэж авах боломжтой байдаг. 

Эвгүй үнэр

3 Сарын тэмдэг

Мэдээж сарын тэмдэг ирсэн үед эмчид үзүүлнэ гэдэг утгагүй сонсогдож байж мэдэх юм. Гэхдээ энэ нь тэгтлээ байж болохгүй зүйл биш аж. Сарын тэмдэг нь эмчийн үзлэгт огт нөлөөлөхгүй бөгөөд умайн хүзүүний эсээс сарын тэмдгийн цусыг ялгах төхөөрөмжийг шинжлэх ухаан аль хэдийн гаргачихсан тул ямар ч асуудалгүй ажээ. Хамгийн гол нь энэ бүхэн тухайн эмчид төвөгтэй санагдах эсэхийг нь лавлаарай.

Сарын тэмдэг

4 Ичимдэг эрхтэн загатнах

Ихэнх бүсгүйчүүд эмчид ичимдэг эрхтнээ загатнаж байгаа тухай хэлдэггүй. Тэд ердөө ичсэнээсээ болж энэ тухайгаа нууцлах нь сөрөг үр дүнд хүргэдэг байна. Ичимдэг эрхтэн загатнах нь ямар нэгэн үрэвсэл, өвчлөлийн шинж тэмдэг тул хэрхэвч нууж болохгүй. Эс бөгөөс эмч буруу онош гаргаж, таны өвчлөлийг анзааралгүй өнгөрч, нөхцөл байдлыг хүндрүүлэхийг үгүйсгэхгүй юм.

Ичимдэг эрхтэн загатнах

5 Жирэмслэлтээс хамгаалах арга

Эмэгтэйчүүд төрөл бүрийн аргаар жирэмслэлтээс өөрийгөө сэргийлдэг. Гэхдээ заавал эмчээс зөвлөгөө авах ёстой болохыг бүү мартаарай. Ичиж зоволгүйгээр энэ тухайгаа эмчээс лавлаж, ямар арга хэрэглэж болохыг асуух хэрэгтэй. 

Жирэмслэлтээс хамгаалах арга

6 Сексийн амьдрал

"Эмч таниас хэдэн сексийн хамтрагчтай вэ?" хэмээн асуувал эргэлзэж, санаа зоволгүй үнэнээ хэлээрэй. Ингэж байж л эмч таны тухай илүү ихийг мэдэж, оношоо зөв гаргах болно. 

Сексийн амьдрал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()