Нулимсны ашиг тус

Хамгийн сүүлд та хэзээ уйлсан бэ? Амьдралд тохиолдох сайн, муу олон асуудлаас болж, хүн бүр уйлдаг билээ. Түүнчлэн нас биед хүрсэн хүн сэтгэлийн хаттай байж, уйлах ёсгүй байдаг гэж ярих нь ч бий. Гэвч нулимсаа тэвчиж, гаргахгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг бол эсрэгээрээ нулимсаа хорилгүй гаргах нь дараах 3 давуу талтай ажээ. 

Нулимсны ашиг тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүд цэвэрлэнэ

Нулимс нь нүдний цөцгий болон зовхийг цэвэрлэж, харааг сайжруулдаг байна. Мөн нүдийг хуурайшихаас сэргийлж, "мембран" салст бүрхүүлийг өвчлөхөөс хамгаалдаг ажээ.

Нүд цэвэрлэнэ

2 Ханиадыг намдаана

Нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, өвчин үүсгэгч жижиг организмуудыг нулимс устгадаг. Өөрөөр хэлбэл нулимсны найрлаганд "лисозим" гэх хадваргүйжүүлэх бодис агуулагддаг бөгөөд энэ нь 10 минутын дотор нүдний ойролцоох нийт нянгийн 95 хувийг үгүй хийдэг гэнэ. Бид бохир гараараа нүдэндээ хүрч, нухсанаар нянг дамжуулж, нүдээ өвчлөхөд хүргэдэг юмсанж.

Ханиадыг намдаана

3 Бие дэх хорт бодисыг гадагшлуулна

Сэтгэл хөдлөлөөс улбаатай уйлж, нулимс гарах нь бие дэх хорт бодисыг гадагшлуулдаг байна. Нэг ёсондоо нулимс нь биднээс ямар ч үнэ төлбөр нэхдэггүй эмчилгээ юм.

Бие дэх хорт бодисыг гадагшлуулна

Та дараа нь ямар нэгэн шалтгаанаар уйлахыг хүсч байвал, нулимсаа хорилгүй гаргаарай. Тэгвэл дээр дурдсан давуу талуудыг мэдрэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()