Хэзээ нэгэн цагт таны аминд орж мэдэх 7 зүйл

Гай газар доороос, гахай модон дотроос гэж үг байдаг билээ. Өөрөөр хэлбэл бид заримдаа чиглэн ирж буй саад бэрхшээл, аюулыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Гэвч аюулд өртсөн хүмүүсийн ихэнх нь мэдлэг дутуугаас болж, буруу шийдвэр гаргаж, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах нь бий. Иймд бид та бүхэндээ хэзээ нэгэн цагт таны болон ойр дотны хүмүүсийн тань аминд орж мэдэх чухал зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

Хэзээ нэгэн цагт таны аминд орж мэдэх 7 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уучлалт гуйх

Ямар ч нөхцөлд уучлалт гуйна гэдэг хүнд хамгийн ихээр байх хэрэгтэй зөв зуршил гэж ойлгож болно. Уучлалтыг зөвхөн буруу зүйл хийсэн үед хэн нэгэнд хандаж хэлдэг гэвэл хэтэрхий өрөөсгөл юм.

Яагаад уучлалт гуйх ёстой вэ?

Жишээ нь, та гудамжаар явж байгаад хэн нэгэнтэй зөрөхдөө санамсаргүйгээр биеийг нь шүргэх ч юм уу, эсвэл ямар нэгэн үл ойлголцол гарвал асуудлыг дэврээлгүй тэр дор нь хялбар аргаар шийдвэрлэж байхыг хичээгээрэй. Магадгүй тэр хүн таныг харааж, элдвээр хэлж байсан ч гэлээ, та ердөө "Уучлаарай" гэж хэлэхэд л болох юм. Харин эсрэгээрээ асуудлыг дэвэргэж, нөхцөл байдлыг хөндрүүлбэл таамаглашгүй эрсдэлтэй нүүр тулгарах аюултай гэдгийг бүү мартаарай. Тэр хүн магадгүй халаасандаа зэвсэг авч явах ч юм уу, эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн хүн байж ч болно шүү дээ. Тиймээс эрсдлээс аль болох холуур тойрч байхыг танд зөвлөе.

Уучлалт гуйх

2 Гарах гарц

Концертын танхим, төмөр замын буудал, супермаркет, номын дэлгүүр, сургууль, оффис болон нисэх онгоцны буудал гээд ямар ч газар очсон дор хаяж 3 гарах гарцыг нүдэлж, сайтар тогтоох хэрэгтэй байдаг байна. Тэр тусмаа аль гарц өөрт хамгийн ойр байгааг санаж байх нь чухал юм. Зарим газрууд магадгүй нэг хаалгатай байж болох ч, нууц гарах хаалга юм уу, эсвэл шаардлагатай үед тухайн газрыг орхиж гарах зориулалттай том цонх байдаг учраас хаана байгааг нь заавал мэдэж аваарай. 

Яагаад гарах гарцыг олох хэрэгтэй вэ?

Хэрвээ таны байгаа тухайн газар ямар нэгэн асуудал тулгарвал яах вэ? Мэдээж хэрэг богино хугацаанд гарах гарцны тусламжтайгаар эсэн мэнд тэрхүү газрыг орхиж явахад илүү хялбар байх болно. Иймд гарах гарцуудыг мэдсэнээр амь нас, эрүүл мэндээ ч хохироохгүй байх давуу талтай юм.

Гарах гарц

3 Мөнгө, түлхүүр, цэнэгтэй утас

Өдөр бүр гэрээсээ гарахаас өмнө та хэтэвчээ авсан эсэхээ шалгаж байгаарай. Мөн түлхүүрүүд, мөнгө төгрөг болон утсаа ч давхар шалгах хэрэгтэй бөгөөд гадуур гарах шаардлагатай үедээ утсаа сайтар цэнэглэх ёстой болохыг бүү мартаарай.

Яагаад шалгах ёстой вэ?

Учир нь танд болон өөр хэн нэгэнд яаралтай тусламж хэрэгтэй болсон үед гар утсаа ашиглан холбогдох газар нь дуудлага өгнө. Түлхүүр, мөнгө төгрөг бол мэдээж хэрэг хүний хамгийн чухал хэрэгцээ билээ. 

Мөнгө, түлхүүр, цэнэгтэй утас

4 Муу хүнийг таних

Магадгүй энэ арга танд хөгжилтэй санагдаж болох юм. Гэвч сураад авчихсан байхад аюулаас төвөггүй мултарч дөнгөх ач тустай ажээ. Өрөө тасалгаа, гудамж талбай болон олон нийтийн тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүсээс гэмт этгээдийг илрүүлэхдээ царайг нь сайтар ажиглах хэрэгтэй байдаг байна. Жишээ нь уурлаж бухимдсан, эргэн тойрон руугаа байнга шахуу харж, нүд нь нэг газраа тогтохгүй байгаа эсэхийг нь сайтар ажиглаж байх хэрэгтэй.

Яагаад таниж, мэдэх ёстой вэ?

Учир нь бид аливаа аюул, эрсдлийг урьдчилан тооцоолох боломж харьцангуй бага байдаг. Ийм төрлийн зүйлс гэнэт болдог нь бичигдээгүй хууль гэлтэй. Тиймээс өөрт тань хэн нэгэн хүн аюултай мэт санагдаж, онцгүй сэтгэгдэл төрүүлээд байгаа бол түүнээс холдож, зайгаа барих хэрэгтэй гэдгийг санаарай.

Муу хүнийг таних

5 Аврах хаалга хүртэлх эгнээ

Нисэх онгоцоор үйлчлүүлэхдээ гэнэтийн осол аваараас урьдчилан сэргийлэх үүднээс сууж буй суудлаасаа аваарын хаалга хүртэл нийт хичнээн эгнээ байгааг тогтоож аваарай.

Яагаад тогтоож авах ёстой вэ?

Хэрвээ нисэх онгоц тэр чигтээ битүү утаа болж, таны нүдэнд юу ч харагдахгүй болсон үед аврах хаалга хүртэлх эгнээг мэдэж байхад ямар нэгэн асуудалгүй онгоцноос гарч мэдэх юм. Харин эгнээг тоолохдоо гараараа суудлуудын дээрээс барьж, тоолох хэрэгтэй анхаараарай.

Аврах хаалга хүртэлх эгнээ

6 Гарынхаа булчинг хөгжүүлэх

Гар бол хүний эд эрхтнүүдээс олон зүйлд хамгийн их идэвхтэй оролцдог нь билээ. Тийм учраас гарынхаа булчинг хөгжүүлэх нь чухал юм. Өдөр бүр гар дээр суниах юм уу, эсвэл өөр бусад гарын булчин хөгжүүлэх дасгал хийж хэвшээрэй.

Яагаад гарынхаа булчинг хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Магадгүй нэг өдөр таны амьдралд өндөр барилгаас унах гээд зүүгдэж буй хүнд туслах шаардлага гарах ч юм билүү? Тэр үед татаж дийлэхгүй бол яах вэ? Мөн та тэр хүний оронд зүүгдээд байж байгаа бол яах вэ? Энэ үед мэдээж гарандаа бяртай, хүч чадалтай байх хэрэгтэй юм.

Гарынхаа булчинг хөгжүүлэх

7 Гэмт этгээд араас дагаж байгаа үед толгойгоо эргүүлж, удаан хөдлөх

Араас нь ямар нэгэн этгээд дагаж байх үед хүмүүс ихэвчлэн толгой доош буулган, алхаагаа түргэсгэдэг. Гэвч энэ нь буруу юм. Харин үүний оронд толгойгоо дээш болгож, гэмт этгээдийг анзаараагүй юм шиг дүр эсгэн, удаан явах хэрэгтэй ажээ.

Яагаад удаан хөдлөх ёстой вэ? 

Хэрвээ толгойгоо дээшлүүлж, алхаагаа удаашруулснаар араас тань ямар этгээд дагаад байгааг мэдэхээс гадна, түүнд сэжиг авахуулалгүй дариухан ямар нэгэн арга хэмжээ авах боломжийг бий болгох юм.

Гэмт этгээд араас дагаж байгаа үед толгойгоо эргүүлж, удаан хөдлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()