Бамбай булчирхай өвчилснийг мэдэх энгийн арга

50 жилийн өмнө шинжлэх ухаанч Отто Брода Барнeс (Otto Broda Barnes) халууны шилийг ашиглаж, бамбай булчирхайг өвчилсөн эсэхийг мэдэж болох аргыг нээж байжээ. Харин бид өнөөдөр та бүхэндээ тус аргыг танилцуулж, бамбай булчирхайгаа эрүүл эсэхийг шалгах боломжийг олгохоор шийдсэн юм.

Бамбай булчирхай өвчилснийг мэдэх энгийн арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бамбай булчирхай

Бамбай булчирхай нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулж, эсийн өсөлтөнд нөлөөлж, хэрэгцээтэй иодоор бие организмыг хангаж байх үндсэн үүрэгтэй юм. "Тироксин" гэх даавар ялгаруулдаг бөгөөд уг дааврыг их юм уу, эсвэл бага ялгаруулснаас болж, өвчилдөг байна. Харин та бамбай булчирхайг ямар нэгэн асуудалтай байгаа эсэхийг хялбархан аргаар мэдэж болох юм. 

Бамбай булчирхай

2 Хэрхэн мэдэх вэ?

Танд ердөө ганцхан халууны шил хэрэг болно. 

Хэрэглэх арга:

  • Орой унтахдаа халууны шилээ сэрүүхэн газар тавьж орхино. Энэ нь 35 хэмээс хэтрэхгүй байх ёстойг анхаараарай. 
  • Харин өглөө сэрмэгцээ халууны шилээ сугандаа хийж, 10 минут байлгана.
  • Харин гарсан үр дүнг тэмдэглэж авна. Өглөөдөө хүний биеийн халуун 36.5 - 36.8 хэм байдаг. 

Хэрхэн мэдэх вэ?

3 Үр дүнг хэрхэн мэдэх вэ?

  • Хэрэв таны биеийн дулаан 36.5 - 36.8 хэмтэй байвал бамбай булчирхайг эрүүл буюу хэвийн гэж үзэж болно.
  • Харин биеийн хэм 36.5-аас бага байвал та "гипотиреоз"-тай болсон байх магадлалтай. Энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдуулж, ялгаруулах дааврын хэмжээ хэт багасах үед илэрдэг аж. Ядаргаанд орох, стрессдэх, ой санамж алдагдах, ханиалгах, үс унах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
  • Биеийн хэм 36.8-аас дээш байвал "бамбайн хордлого буюу гипертиреоз" болсон байж мэднэ. Энэ нь бамбай булчирхай нормоо давуулан, хэт их ажиллаж, үрэвсэл үүсгэхийг хэлдэг байна.

Үр дүнг хэрхэн мэдэх вэ?

Анхааруулга: Та баттай хариу авч, бамбай булчирхайгаа эрүүл байгаа эсэхийг мэдэхийн тулд энэхүү аргыг 3 өдөр дарааллан туршиж үзээрэй. Хэрэв яг адил хариу гарах юм бол энэ нь батлагдах болно. Харин бамбай булчирхай тань асуудалтай гэсэн хариу гарвал эмчид хандаж, эмчлүүлээрэй. 

Мөн та бамбай булчирхайн үрэвслээс сэргийлэхийн тулд эрүүл, зөв хооллолтын дэглэмийг баримтлах хэрэгтэй. А, С витамин, магни зэрэг нь тус эрхтний үйл ажиллагааг дэмждэг байна. 

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Үүнийг нэг сар идээд, бамбай булчирхайн өвчнөөс салаарай! ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()