Таны нүүрэн дээр батга гараад байна уу? Тэгвэл ийм учиртай!

Эмч нар хүний царай төрх нь эрүүл мэндийн толь хэмээдэг билээ. Дотоод эрхтний аль нэг хэсэг өвчилсөн, үйл ажиллагаа нь доголдсон тохиолдолд нүүр дээр шинж тэмдэг нь илэрдэг байна. Ингээд та бүхэндээ нүүрэн дээр гарсан тууралт, батганууд ямар учиртай болон үүнийг хэрхэн эмчилж, арилгах тухай мэдээллийг хүргэе. 

Таны нүүрэн дээр батга гараад байна уу? Тэгвэл ийм учиртай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дух болон хөмсөг

Дух болон хөмсөгний голд тууралт үүсэх нь ходоод гэдсэнд асуудал үүссэн болохыг илтгэнэ. Мөн хөмсөгний гол хэсэг нь элгийг төлөөлдөг бөгөөд уг эрхтэн өвчилсөн тохиолдолд тухайн хэсэгт тууралт гарах нь бий.

Хэрхэн эмчлэх вэ?

  • Өөх тос ихтэй хоол хүнс болон согтууруулах ундаанаас татгалзаарай. Аль болох эрүүл хооллосноор тууралт алга болох аж. 

Дух болон хөмсөг

2 Хамар

Зүрх судасны систем алдагдсан тохиолдолд хамран дээр батга гардаг байна. Үүний гол шалтгаан нь стресс, бухимдал юм. Олон зүйлд гутарч, шаналснаар тэдгээр төвөгтэй байдал хамар дээр батга болон гардаг гэсэн үг юм.

Хэрхэн эмчлэх вэ?

  • Өөртөө итгэлтэй, амьдралд идэвхтэй байгаарай. Мөн үргэлж амрах цаг зав гаргаж, хэт их ажиллаж, стрессдэхээс сэргийлээрэй. 

Хамар

3 Чих

Хятад эмч нарын үзэж байгаагаар чих нь бөөр болон давсганы үйл ажиллагаатай холбоотой байдаг бөгөөд өвчилсөн тохиолдолд чихэн дээр тууралт, толбо бий болдог байна. 

Хэрхэн эмчлэх вэ?

  • Чихэн дээр гарсан тууралт, толбоо эмчлэхийн тулд давс болон кофены хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Мөн илүү их ус ууж хэвшээрэй. 

Чих

4 Хацар болон шанааны яс

Хацар болон шанааны яс нь уушги, гуурсан хоолойг илэрхийлдэг. Харин тухайн хэсэгт батга, тууралт гарах нь амьсгалын замын систем муудсантай холбоотой аж. Үүнээс гадна харшлаас үүдэж хацар дээр, амны хөндийн эрүүл мэндээс хамаарч шанааны ясны ойролцоо батга гарах нь бий. 

Хэрхэн эмчлэх вэ?

  • Амьсгалын замын системдээ анхаарлаа хандуулж, илүү их алхаж, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Мөн тамхинаас татгалзаарай.
  • Амны хөндийгөө өвчлүүлэхгүйн тулд чихэр, амттан бага идээрэй.

Хацар болон шанааны яс

5 Уруул

Ходоодны хямрал, хоол боловсруулах үйл ажиллагаа доголдсон тохиолдолд уруул, амыг тойрч батга, тууралт гардаг. 

Хэрхэн эмчлэх вэ?

  • Түргэн хоолноос татгалзаж, эрүүл хүнс, хүнсний ногоо, жимс хэрэглээрэй. 

Уруул

6 Эрүү

Гормоны тэнцвэргүй байдал, сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед эрүү хэсгээр батга гардаг аж. Нэг ёсондоо таныг нөхөн үржихүйн амьдралдаа анхаарлаа хандуул гэж байгаа дохио юм. 

Хэрхэн эмчлэх вэ?

  • Батга нь аажимдаа арилж, хатаж байвал санаа зовох зүйлгүй юм. Харин улам ихээр нэмэгдэж эхэлвэл эмчид хандаарай. 

Эрүү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()