ЧӨЛӨӨТ ЦАГ

Үс унаж, арьс тань хуурайшаад байна уу? Тэгвэл ийм учиртай...

Манай Монголын хуурай сэрүүн уур амьсгалд арьс хуурайшиж, уруул хатах нь элбэг байдаг. Гэхдээ эдгээрийг зөвхөн уур амьсгалтай холбож ойлгох нь хэтэрхий өрөөсгөл юм. Учир нь хүний биед шаардлагатай амин дэм дутагдсаны улмаас арьс гэмтэж, үс унах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь цаашлаад эрүүл мэнд, гоо сайханд сөргөөр нөлөөлж, багагүй асуудлыг үүсгэнэ. Тэгвэл хамтдаа биед дутагдсан витаминыг хэрхэн нөхөх тухай мэдээлэлтэй танилцъя. 

Үс унаж, арьс тань хуурайшаад байна уу? Тэгвэл ийм учиртай... Хадгалах

Кофендоо үүнээс нэг халбагыг хийгээд жингээ хасаарай!

Сүүлийн үед хүмүүсийн уух дуртай болоод байгаа кофе нь өөрийн сайхан үнэр, амтаараа төдийгүй сэргээх үйлчилгээгээрээ олон хүмүүст таашаагдсан билээ. Энэхүү ундааг турах зорилгоор ч мөн ашиглаж болдог ажээ. Ингэхийн тулд ердөө кофендоо кокосын тос, зөгийн бал, синнамонийг нэмж хийх хэрэгтэй. Хоолны ямар нэг дэглэм баримтлалгүй, зөвхөн энэ жороор кофегоо уухад та 7 хоногт 1-2 кг жин хаях боломжтой ажээ. 

Кофендоо үүнээс нэг халбагыг хийгээд жингээ хасаарай! Хадгалах

Бөөрний чулууг устгах шидэт ундаа

Манай улсад бөөрний чулуутай гэх оноштой хүмүүс тоолж баршгүй олон байдаг. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан хүчин зүйл болж байдаг. Тэгвэл бид та бүхэндээ бөөрний чулуу болон давсагны халдварыг эмчлэх нэгэн шидэт шүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бөөрний чулууг устгах шидэт ундаа Хадгалах

Унжиж, суларсан гарын арьсаа хэрхэн чангалах вэ?

Эмэгтэйчүүдийн хамгийн ихээр турахыг хүсдэг хэсэг бол бугалга буюу гарын унжсан илүүдэл өөх байдаг билээ. Хэчнээн хичээсэн ч, бугалга илүүдэл махтай хэвээр үлдэж, арьс унжих нь бий. Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бугалгаар турах тухай хэрэгтэй мэдээллийг зөвхөн танд зориулан хүргэж байна. 

Унжиж, суларсан гарын арьсаа хэрхэн чангалах вэ? Хадгалах

Эмзэг хэсгийнхээ үсний ургалтыг хэрхэн зогсоох вэ?

Хүр бүрт л эмзэг хэсгийнхээ үсийг арчлах, түүний ургалтыг удаашруулах эсвэл зогсоох тухай асуудлууд маш хурцаар хөндөгддөг. Хүмүүс тэр бүрт мэргэжлийн гоо сайхан орж ваксдуулах боломж байхгүй тул гэртээ л өөр өөрсдийн арга барилаар тэмцдэг шүү дээ. Тэгвэл та бидний танилцуулах энэхүү жорыг хэрэгжүүлснээр хүсээгүй газрынхаа үснээс бүр мөсөн салах боломжтой юм.

Эмзэг хэсгийнхээ үсний ургалтыг хэрхэн зогсоох вэ? Хадгалах

Үүнийг нүүрэндээ түрхээд, нүхжилтэнд баяртай гэж хэлээрэй!

Үзэсгэлэнтэй, өөгүй төгс арьстай бүсгүйчүүдийг харж, өөрийгөө голж сууна уу. Зөвхөн тэдэнд л заяасан гэлтэй тэрхүү арьс нь бурхны бэлэг биш юм. Харин тэд арьсаа ямар нөхцөлд хэрхэн зөв арчлах хэрэгтэйг сайн мэддэг болоод л тэр юм шүү дээ. Та ч гэсэн яагаад тэдэнтэй ижил, харц дээгүүр өөртөө итгэлтэй алхаж болохгүй гэж... Бидний танилцуулах энэ жор, таныг хүссэн үр дүндээ хүрэхэд туслах болно. 

Үүнийг нүүрэндээ түрхээд, нүхжилтэнд баяртай гэж хэлээрэй! Хадгалах

Бидний шүдээ арчлахдаа гаргадаг 8 алдаа

Та шүдээ хэрхэн арчилдаг вэ? Арай өглөө орой угаахдаа, буруу арга техник хэрэглэж, гоо сайхны нэгээхэн үнэлэмж болсон шүдээ гэмтээж орхидог юм биш биз? Тэгвэл бид та бүхэндээ хүмүүсийн шүдээ арчлахдаа гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Үүний улмаас амны хөндийн эрүүл ахуй алдагдаж, шүд хэврэг болох гэхчлэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Бидний шүдээ арчлахдаа гаргадаг 8 алдаа Хадгалах

Эрчүүдийн биед онцгой тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

Эрчүүдийг ходоодоор нь өөртөө татаж болдог гэсэн үг бий. Гэвч ингэж татахдаа хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд нь ч бас анхаарал тавих хэрэгтэй. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү илчлэг авах ёстой учир шарсан мах, шарсан өндөг, бяслаг, хиам зэргийг заавал идэх хэрэгтэй гэж боддог нь туйлын буруу юм. Үнэндээ булчингийн үйл ажиллагаа, биеийн эрүүл мэндийг хадгалахад загасны мах, овьёос зэрэг нь маш тустай байдаг гэнэ. Ингээд танд юуг идэж болох болон болохгүй тухай хэрэгтэй мэдээллийг хэлж өгье. 

Эрчүүдийн биед онцгой тустай хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Уруул дээр яагаад хомхой долоодог вэ?

Дэлхийн нийт хүн амын 90 гаруй хувь нь хомхой долоох өвчний вирусийг өөртөө тээж явдаг байна. Хомхой долоох гэдэг нь "герпес" хэмээх вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм. Герпес нь вирусээр үүсгэгддэг бөгөөд үүсгэгч нь хүний биед байнга оршиж, ямар нэг шалтгаанаас идэвхжсэн үед өвчин үүсгэх шинж чанартай болно. Тэгвэл бид та бүхэндээ хомхой долоох буюу герпес вирусын өвчний шинж тэмдэг, эмчлэх арга зэргүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Уруул дээр яагаад хомхой долоодог вэ? Хадгалах

Анх танилцсан бүсгүйгээ орондоо хэр болохыг мэдэх хялбар аргууд

Залуу та уулзаж байгаа эмэгтэйгээ хараад орондоо хэр бол гэж бодож байсан уу? Зүгээр бодолдоо төсөөлж, таахын оронд үйл хөдлөлийг нь сайтар ажиглаж хараад орондоо хэр болохыг нь мэдэж болно. Харин та бүхэндээ орондоо халуу шатсан бүсгүйчүүдийг хэрхэн таних тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Анх танилцсан бүсгүйгээ орондоо хэр болохыг мэдэх хялбар аргууд Хадгалах

Арьсны бүх асуудлыг шийдэх шидэт маск

Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн билээ. Мөн таны дотор эрхтний толь учир, та арьсан дээр илэрсэн шинж тэмдгүүдээр өөрийгөө оношилж болдог. Харин зарим үед дотоод эд эрхтнүүд хэвийн ажиллаж эрүүл байсан ч арчилгаа дутагдсан үед үрчлээ, нөсөө толбо, батга гэх мэт арьс харшлын гаралтай өвчнүүд илрэх нь бий. Одоо зааж өгөх гэж буй уг маск нь эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, арьсыг нөхөн төлжүүлэх онцгой чадвартай билээ. 

Арьсны бүх асуудлыг шийдэх шидэт маск Хадгалах

Хэрвээ бид ямар ч шүдгүй болчихвол, юу болох вэ?

Шүд өвдөх нь хүний мэдэрч болох хамгийн хэцүү өвдөлтийн нэг юм. Янгинаж, сийгэн, тэвчихэд бэрх байдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Харин тухайн өвдөлтийг мэдэрч байхдаа та ямар ч шүдгүй бол амар байхсан гэж бодсон байсан удаатай юу? Бодит байдал дээр хүн ямар ч шүдгүй болчихвол, биед ямар өөрчлөлт гарч, царай төрх хэрхэн хувирах болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэрвээ бид ямар ч шүдгүй болчихвол, юу болох вэ? Хадгалах