Нуруун дээр яагаад батга гардаг вэ?

Охид бүсгүйчүүд гэлтгүй залуусын хувьд толгойны өвчин болсоор ирсэн асуудлын нэг бол яалтчгүй нуруун дээр батга гарах билээ. Цээж, нуруун дээр батга гарснаас охидын хувьд задгай энгэртэй цамц өмсөх нь мөрөөдөл төдий зүйл болон хувирдаг. Тиймээс ч бид та бүхэндээ батга гарах шалтгаан болон нэгэнт гарсан нөхцөлд түүнийг хэрхэн сорвигүй, түргэн эдгээх талаар хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Нуруун дээр яагаад батга гардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цээж, нуруугаар батга гарах нь гол төлөв, өөрт таараагүй биеийн тос, саван хэрэглэх, мөн арьсны хэт тослогжилт зэргээс болдог. Мөн зарим тохиолдолд нийлэг материалтай хувцас, хооллох буруу хэв маяг, гормоны өөрчлөлт, стресс, ядаргаанаас болж батга гарах хандлагатай байна. Тиймээс аль болох өөрийгөө тайван байлгаж, цэвэр даавуун хувцсыг өмсөн, эрүүл хооллож, гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв сонгох хэрэгтэй.

 

1 Алимны цуу

Алимны цуу нь харшил, арьсны элдэв тууралтыг хатаах, эмчлэх өндөр үйлчилгээтэй, байгалийн шалгарсан аргуудын нэг юм. Мөн арьсны балансыг тэнцвэржүүлж, дахин батга гарахаас ч мөн сэргийлдэг. Үүнийг бэлдэхдээ, цэвэршүүлээгүй 1 цайны халбага цагаан цууг, 250мл усанд хольж, батгатай хэсгүүдээрээ түрхэн 10 минут орчим хүлээх хэрэгтэй. Ингээд бүлээн усаар зайлж, усан суурьтай тэжээлийн тосыг нимгэн түрхэнэ. Энэ маягаар 2-3 удаа давтсаны дараа үр дүнгээ өгөхийг санаарай. Мөн дотроосоо, 1 цайны халбага алимны цуу, 250 мл ус, 1 цайны халбага цэвэр зөгийн балыг нэмж хооронд нь сайтар хутгаад ууж болох юм. Ингэснээр арьс илүү өнгөлөг, гэрэлтсэн болдог.

Алимны цуу

2 Цайны модны тос

Энэхүү байгалийн гаралтай тос нь батгыг хатаах, сорвигүй эдгээх, арьсны цочрол, харшлыг намдаах үйлчилгээтэй. "Tea Tree Oil" тосны түүхий эдээс 1-2 дуслыг хөвөнд шингээж, нуруу, цээж орчмын батгатай хэсгийг хөнгөн арчих хэрэгтэй. Ойролцоогоор 15-20 минут болсны дараа бүлээн усаар зайлна. Мөн энэхүү хандаас 4-5 дуслыг 1 цайны халбага цэвэр зөгийн балтай хольж, арьсан дээрээ түрхээд 15 минут байлгасны дараа усаар зайлах боломжтой юм. Та өөрт хэрэгтэй, хялбар гэсэн аргаараа туршаад үзээрэй.

Цайны модны тос

3 Тунсаа

Тус химийн өндөр найрлагат бодис нь батгыг түргэн хугацаанд хатааж, эмчлэхэд өндөр тустай байдаг.  Үүнийг бэлтгэхдээ, 1/2 цайны халбага тунсааг саванд хийж, дээр нь 1 цайны халбага глецирин, бага зэрэг усыг хийнэ. Ингээд бэлдсэн зуурмагаа нуруу болон цээжин дээрээ жигд, нимгэхэн түрхэж, хаттал нь хүлээх хэрэгтэй. Бүрэн хатсаны дараа бүлээн усаар зайлж, өдөрт 1-2 удаагийн давтамжтай хэрэглээрэй.

Тунсаа

4 Зөгийн бал

Зөгийн бал нь батгатай хэсгийн арьсыг тайвшруулах, цааш тархахаас хамгаалж байдаг. Иймд, цэвэр зөгийн балыг батгатай хэсгийн арьсан дээрээ жигд нимгэн түрхэж, 10-15 минут хүлээсний дараа халуун бүлээн усаар зайлж авах хэрэгтэй. Өдөрт 2-3 удаагийн давтамжтай хийснээр үр дүнгээ өгдөг болохыг анхаараарай! Мөн 1 цайны халбага зөгийн бал дээр, 1/2 халбага нунтаг халуун чинжүүг хийж, батгатай хэсэг дээрээ нимгэн түрхээд 10 минут байлгасны дараа угааж болох юм.

Зөгийн бал

5 Турменик

Энэхүү шидтэй нунтаг нь батга үүсгэгч нян, микровыг устгаж, дахин үүсэхээс хамгаалж байдаг. Мөн үрэвслийг намдааж, өвчин намдаах үйлчилгээг үзүүлдэг. 1-2 цайны халбага нунтгийг бага зэрэг оливийн тостой хольж, батгатай хэсэг газартаа түрхээд 1 цаг орчим хүлээх хэрэгтэй. Ийнхүү өдөрт 1-2 удаа хэрэглэсний дараа үр дүнгээ өгдөг юм шүү...

Турменик

6 Алое

Зуун настын ханд, ургамал, шүүс нь манай нөхцөлд хамгийн олдоцтой, хэрэгтэй ургамал юм. Хүрсэн газар бүхнээ эмнэж байдаг нь дэндүү гайхамшигтай. Ингээд хамтдаа зуурмагаа бэлдэцгээе. Үүний тулд, зуун настын навчаа зүсэж, дотор гелийг нь авах хэрэгтэй. Үүнийгээ өдөрт тогтмол 1-2 удаа түрхэснээр таны батга хормын дотор хатах болно. Мөн зуун настын гелен дээрээ 1 цайны халбага цэвэр зөгийн бал, турменикийн нунтгийг хольж, батгатай хэсэг дээрээ түрхэн 15-20 минут байлгасны дараа угаах хэрэгтэй юм. Өдөрт 1 удаа хэрэгжүүлэхэд хангалттай аж.

Алое

7 Лимон

Лимон жимсний хүчил, ид шид нь арьсыг цайруулж, батганы нөсөө толбо, сорвыг бүдгэрүүлэх хатаах гайхалтай ид шидтэй юм. Үүнийг бэлдэхдээ, лимоныг дундуур нь зүсэж, батгатай орчмын арьсаа үрж, өгөөрэй. Ийнхүү 10 минут болсны дараа хүйтэн бүлэвгэр усаар зайлж, өдөрт 2 удаа давтах хэрэгтэй. 

Лимон

8 Ногоон цай

Ногоон цай нь арьсыг тайвшруулах, үрэвсэл намдаах өндөр үйлчилгээтэй. Мөн манай нөхцөлд үнэ хямд, хамгийн олдоц сайтай бүтээгдэхүүн билээ Уусмалаа бэлтгэхдээ, 1/4 аяга шинэхэн ногоон цайны хандыг хөвөнд шингээж, батгатай хэсгээ арчиж, үрэх хэрэгтэй. 10 минут орчим болсны дараа хүйтэн бүлэвгэр усаар зайлж, тэжээлийн тосыг түрхэнэ. Өдөрт 1-2 удаа давтах боломжтой байна. 

Ногоон цай

9 Овьёос

Овьёос нь арьсыг цэвэршүүлэх, үрэвсэл намдаах, нүх агшаах үйлчилгээтэй. Энэхүү зуурмагийг бэлтгэхийн тулд, 1 цайны халбага овьёосон дээр бага зэрэг ус хийж, батгатай хэсэг дээрээ түрхээд тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Үүнийгээ 10 минут орчим байлгасны дараа бүлээн усаар зайлаарай. Өдөрт 1-2 удаагийн давтамжтай хэрэглэх хэрэгтэй юм.

Овьёос

10 Улаан лооль

Улаан лооль нь арьсны үрэвсэл намдааж, түргэн хатаах үйлчилгээг үзүүлдэг. Мөн өвчин намдаах үйлчилгээг давхар үзүүлдэг байна. Хэрчсэн улаан лоолийг батгатай хэсэг дээрээ үрж, шүүсийг нь сайтар түрхээд 10 минут орчим байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлж аваарай. Ийнхүү өдөрт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэх хэрэгтэй.

Улаан лооль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()