Бид юунаас болж хамгийн их жин нэмдэг вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд жин нэмж, таргална гэдэг хар дарсан зүүдтэй адил байдаг. Хаврын дулаан өдрүүд наашилж, бүсгүйчүүд турах гэж яарч, хэрхэн турахаа мэдэхгүй бухимдаж суугаа нь гарцаагүй. Харин бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутамдаа хийж байгаа үйлдлүүдээсээ болоод жин нэмж байдаг. Эдгээр зуршлуудаа хаяж чадах юм бол та таргалалтаас ангижирч чадах аж.  

Бид юунаас болж хамгийн их жин нэмдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөө хэт их унтах

Дутуу унтаж амарснаар бие эрч хүчийг хангалттай цуглуулж чаддаггүй тул хоолны дуршил нэмэгдэж таргалдаг. Гэхдээ хэт их унтах ч бас сайн зүйл биш. Өдөрт 10-аас дээш цаг унтах нь биеийн жинг нэмэгдүүлж байдаг бөгөөд таргалах нөхцлийг бүрдүүлдэг аж. Харин та өдөрт 7-9 цаг унтахад л хангалттай. 

Өглөө хэт их унтах

2 Цонхоо онгойлгохгүй байх

Харанхуй орчинд унтаж, идэж, амьдрах таргалах хамгийн том шалтгаан. Нарны гэрлийг тусгалгүй эрч хүчгүй амьдралын хэв маяг нь биеийг бүхэлд нь унтрааж, таргалуулж байдаг. Иймд та унтлагын өрөөний цонхоо үргэлж онгорхой байлгаж, цэвэр агаараар биеэ "цэнэглээрэй". Мөн өрөөний градусаа 17-18 хэмд тохируулж унтах нь шөнийн туршид таныг тайван амраадаг. Шөнийн бүтэн, тайван нойр нь турахад маш их нөлөөтэй. 

Цонхоо онгойлгохгүй байх

3 Ороо хураадаггүй

Энэ нь хачин санагдаж байж магадгүй ч үнэн юм шүү. Өглөө сэрснийхээ дараа ороо хураахгүй байх нь таныг таргалуулдаг аж. Өглөөг залхуу хойрго эхлүүлэх нь бүхэл өдөржин залхуу хүргэж, нозойрсон байдалтай өнгөрүүлдэг. Түүнээс гадна, ор дэрээ хураахгүй гэрээсээ гарах нь тухайн өдрийн ажил хэргийг бүтэмжгүй болгоход хүргэдэг гэж бас ярьдаг шүү дээ. 

Ороо хураадаггүй

4 Жингээ үзэхээ мартдаг

Та хамгийн сүүлд хэзээ жингээ үзсэн бэ? Жингээ үзэхгүй явах нь таныг таргалуулна. Өөртөө анхаарал хандуулалгүй явсаар нэг л мэдэхэд их хэмжээний жин нэмсэн байх нь бий. Иймд та өдөр бүр жингээ үзэж байхад буруудахгүй ажээ. 

Жингээ үзэхээ мартдаг

5 Өглөөний цайгаа алгасах

Та хичнээн яарч, амжихгүй байлаа ч гэсэн өглөөний цайг тогтмол ууж хэвших хэрэгтэй. Энэ нь биеийг тань эрүүлжүүлж, элдэв ходоодны өвчлөлөөс сэргийлнэ. Харин өглөөний хоолоо алгасч явах нь таргалалт үүсгэж, ходоод шархлуулах гэмтэй юм шүү.

Өглөөний цайгаа алгасах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()