Кофендоо үүнээс нэг халбагыг хийгээд жингээ хасаарай!

Сүүлийн үед хүмүүсийн уух дуртай болоод байгаа кофе нь өөрийн сайхан үнэр, амтаараа төдийгүй сэргээх үйлчилгээгээрээ олон хүмүүст таашаагдсан билээ. Энэхүү ундааг турах зорилгоор ч мөн ашиглаж болдог ажээ. Ингэхийн тулд ердөө кофендоо кокосын тос, зөгийн бал, синнамонийг нэмж хийх хэрэгтэй. Хоолны ямар нэг дэглэм баримтлалгүй, зөвхөн энэ жороор кофегоо уухад та 7 хоногт 1-2 кг жин хаях боломжтой ажээ. 

Кофендоо үүнээс нэг халбагыг хийгээд жингээ хасаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Синаммон

Синаммон нь эрүүл мэндийн олон төрлийн ашиг тустай. Хоол боловсруулах замын үрэвслийг бууруулж, цэвэрлэх чадвартай бүтээгдэхүүн юм. 

Үүнээс гадна биед ашигтай антиоксидантуудыг агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэгч чөлөөт радикалуудын сөрөг нөлөөг саармагжуулах чадвартай. Бодисын солилцоог түргэсгэснээр, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Ингэснээр биед элсэн чихэр өөх тос болон хуримтлагдахаасаа өмнө задарч, жин хасахад тустай байдаг билээ. 

Синаммон

2 Кокосын тос

Кокосын тос нь байгаль эхийн маш гайхалтай бэлэг юм. Үүнийг үс, арьс, хумсыг эрүүл, сайхан болгохын тулд ашиглахаас гадна, биеийн жинг бууруулах давуу талтай. Учир нь энэ тос нь биед өөх болон хуримтлагдахгүй шууд задардаг юм. Ийнхүү задрахдаа биед нэгэнт хуримтлагдсан целлилют, өөх тосыг задалж, эрчим хүч болгон хувиргах чадалтай ажээ. 

Кокосын тос

3 Зөгийн бал

Зөгийн бал нь байгалийн гаралтай элсэн чихрээр тун ч баялаг. Үйлдвэрийн аргаар боловсруулж гаргаж авсан элсэн чихэр нь таргалалтад нөлөөлдөг бол байгалийн элсэн чихрээс хүний бие хэрэгтэй шим тэжээлүүдээ авч чаддаг юм. Зөгийн бал нь натри, төмөр, цайр, кальци, кали болон фосфор зэрэг чухал эрдсүүдээр баялаг.

Үүнээс гадна ниацин, фолийн хүчил, витамин С, рибофлавин, витамин В6 агуулдаг. Эдгээр нь цусан дахь холестерины түвшинг зохицуулж, стрессийг бууруулахад тустай болохыг эрдэмтэд нотолсон. Өөх шатаах процесс нь биед агуулагдаж байгаа эрдэс бодис, витаминаас ихээхэн шалтгаалдаг. Зөгийн баланд агуулагдах зэс болон бусад эрдэс нь шаардлагатай шим тэжээлийг хангаж, эрүүлээр жингээ хасахад тусалдаг билээ. 

Зөгийн бал

4 Хэрхэн хэрэглэх вэ?

Кофендоо өглөө бүр үүнийг хийгээрэй:

- ½ аяга зөгийн бал
- ¾ аяга Кокосын тос
- 1цайны халбага шанцай (синнамон)

- Хэрэв хүсвэл 1 цайны халбага какао хийж болно

Үүнийгээ том саванд бүгдийг нь хийж сайтар хольж, хөргөгчинд хадгална. Ингээд өглөө бүр кофендоо 1-2 халбагыг хийж уугаарай! 

Хэрхэн хэрэглэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()