Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд

Цаг хугацаа гэж юу юм бол? Та эргэцүүлж үзсэн үү? Олон арван эрдэмтэн, гүн ухаантнууд өөр өөрийнхөөрөө цаг хугацааны талаар дүгнэн тайлбарласан байдаг. Тэр ч утгаараа бид та бүхэндээ цаг хугацааг хэрхэн хэмждэг, хэмжих нэгжийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Судалгаанаас үзэхэд бүлээн цуст амьтад биеийн хэмжээнээсээ хамаарч, зүрхний цохилт нь хэмжигддэг байна. Хүний зүрх хэвийн үедээ минутанд 60-100 удаа, муурны зүрх, хүнийхээс хамаагүй хурдан, харин зааны зүрх минутанд дунджаар 25 удаа цохилдог байна.

2

Ангараг гарагийн нэг өдөр нь, дэлхийтэй нилээн төстэй буюу 24 цаг 39 минут 35,244 секунд үргэлжилдэг ажээ.

3

Цагийн зүү нь үргэлж зүүнээсээ баруун талруу хөдөлдөг. Учир нь цаг,  нарны тусгалыг дагаж хөдөлдөгтэй холбоотой.

4

Хятадын бүс нутгууд нь, 5 өөр цагийн бүсэд байрладаг. Гэвч 1949 онд БНХАУ-ын дарга асан Мао Зедон (Mao Zedong) бүх нутгуудыг ижил  цаг баримталж байх шийдвэрийг гаргажээ. Иймд зарим нутагт дөнгөж нар мандаж байхад цаг нь аль хэдийн үд болчихсон байдаг гэнэ.

5

Ихэнх улсууд цагийг 24 цагаар тооцдог. Харин Америкчууд 12 цагаар тооцоолдог байна. Жишээлвэл: АНУ-д оройн 7 цаг гэж хэлдэг бол бусад орнууд 19 цаг гэж хэлдэг. Өглөөний 12 цаг хүртэл "AM" гэдэг бол түүнээс хойшхийг "PM" гэж нэрлэдэг.

6

Цагийн хэмжээсийг мянган, зуун, жаран, жил, улирал, сар, долоо хоног, өдөр, цаг, минут, секунд, миллсекунд, микросекунд, наносекунд, пикосекунд, фемтосекунд гэх мэтчилэн цааш үргэлжлэх нарийн нэгжүүдээр хэмждэг.

7

Азийн жижгэвтэр улс болох Непал нь, Энэтхэг улстай хил залгаа байдаг төдийгүй, адил цагийн бүсэд байрладаг байна. Тус улсуудын цагийн зөрүү нь ердөө 15 минут аж.

8

Машин цагт дунджаар 96 км хурдалдаг. Энэ хэвээрээ урагшилсаар л байвал 48 сая жилийн дараа гэхэд, дэлхийтэй хамгийн ойр орших "Proxima Centauri"  хэмээх одонд хүрч болно гэсэн тооцоолол байдаг.

9

Минут заримдаа 61 секунд үргэлжилдэг.  Жил бүрийн 6-р сарын 30 болон, 12-р сарын 31-ны өдрүүдэд  минут 1 секундээр сунгагддаг.

10

Филиппинчүүд цаг барихдаа муу болоод ямар нэгэн хэмжээ, уулзалтанд очихдоо хоцрох тохиолдол их байдаг байжээ.  Үүнээс үүдэн  1998 онд тус улсын ерөнхийлөгч Фидел Рамос (Fidel Ramos) долоо хоног бүр цаг барих арга хэмжээг санаачлан зохион байгуулж байв. Хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгч Фидел өөрөө тус үйл ажиллагаанд хоцорч ирсэн гэдэг.

11

20-р зууны эхээр ОХУ-ын Новосибирск хот нь 2 цагийн бүсэд байрлан, нэг цаг баримталдаг байжээ. Зүүн хэсэгт нь баруун хэсгээсээ цагийн өмнө нар манддаг байсан гэнэ.

12

Дундад зууны үед, нэг цаг өнгөрсний дараа 1 минут 30 секунд завсарлаад үргэлжлэн цагийн зүү хөдөлдөг байжээ.

13

Христийн тооллын 525 онд анх тоо буюу цифр бий болсон байна.

14

Савангийн хөөс нь 0,001 секунд болоод л хагарч, агаарт замхран алга болдог аж.

15

Жилд 12 сар, 365 хоног, 8760 цаг, 525,600 минут, 31.557.600 секунд байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()