Үс унаж, арьс тань хуурайшаад байна уу? Тэгвэл ийм учиртай...

Манай Монголын хуурай сэрүүн уур амьсгалд арьс хуурайшиж, уруул хатах нь элбэг байдаг. Гэхдээ эдгээрийг зөвхөн уур амьсгалтай холбож ойлгох нь хэтэрхий өрөөсгөл юм. Учир нь хүний биед шаардлагатай амин дэм дутагдсаны улмаас арьс гэмтэж, үс унах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь цаашлаад эрүүл мэнд, гоо сайханд сөргөөр нөлөөлж, багагүй асуудлыг үүсгэнэ. Тэгвэл хамтдаа биед дутагдсан витаминыг хэрхэн нөхөх тухай мэдээлэлтэй танилцъя. 

Үс унаж, арьс тань хуурайшаад байна уу? Тэгвэл ийм учиртай...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уруул хагарах

В3, В2, В12 витамин, төмөр, зэс биед дутагдсанаар, уруул хагарч эхэлдэг. Та эдгээр амин дэмүүдийг биедээ хуримтлуулахын тулд самар, хулд загас, өндөг, туна загас, сэвэг зарам зэргийг идэж болно. Мөн төмөр, С витаминыг биедээ илүүтэйгээр авахыг хүсч байвал, улаан чинжүү, байцаа, брокколи, цэцэгт байцааг өдөр тутамдаа идэж хэрэглээрэй. С витамин нь дархлааны системийг сайжруулж, бат бөх болгоно.

Уруул хагарах

2 Үс унах, арьсан дээр улаан тууралт гарах

Энэ нь таны биед витамин В7 дутагдсаны илрэл, шинж тэмдэг юм. Та чанасан өндөг, цэцэгт байцаа, шар буурцаг, хушги, гадил, салмон загас, авокадо, мөөг гэх зэрэг хүнсийг түлхүү хэрэглэж, шаардлагатай В7 витаминаа нөхөж аваарай. 

Үс унах, арьсан дээр улаан тууралт гарах

3 Арьс гундаж, батга гарах

Нүүр, нуруу, гар орчмын арьс гэмтэж, батга, толбо гарах нь таны биед Е, А витамины дутагдлын үеийн шинж тэмдэг юм. Та транс тосыг хэрэглэхээс татгалзаж, аль болох эрүүл хооллож байх шаардлагатай. А витаминыг лууван, улаан чинжүү, амтат төмс, ногоон өнгийн хүнсний ногооноос авч болно. 

Арьс гундаж, батга гарах

4 Гар, хөл мэдээгээ алдах

Хүний биед В9, В6, В12 витамин дутагдсан үед хөл, гар мэдээгүй болж, бадайрдаг байна. Үүнээс гадна сэтгэл гутралд орох, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Харин та эдгээр витаминуудыг нөхөж авахын тулд өндөг, шош, бууцай, хүрэн манжин, тахианы махыг их хэмжээгээр идэж хэрэглээрэй. 

Гар, хөл мэдээгээ алдах

5 Шөрмөс татаж, хөл, гарын бугуй, нуруугаар өвдөх

Хэрэв таны шөрмөс татаж, нуруу, хөл гар тань өвддөг бол, өөрийгөө магни, кальци, калигийн дутагдалд орсон гэж ойлгож болно. Энэ тохиолдолд та брокколи, бүйлсэн самар, интоор, алим, гадил, бууцай, байцааг өдөр тутамдаа идэх шаардлагатай. 

Шөрмөс татаж, хөл, гарын бугуй, нуруугаар өвдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()