Хэрвээ бид ямар ч шүдгүй болчихвол, юу болох вэ?

Шүд өвдөх нь хүний мэдэрч болох хамгийн хэцүү өвдөлтийн нэг юм. Янгинаж, сийгэн, тэвчихэд бэрх байдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Харин тухайн өвдөлтийг мэдэрч байхдаа та ямар ч шүдгүй бол амар байхсан гэж бодсон байсан удаатай юу? Бодит байдал дээр хүн ямар ч шүдгүй болчихвол, биед ямар өөрчлөлт гарч, царай төрх хэрхэн хувирах болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэрвээ бид ямар ч шүдгүй болчихвол, юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар ч шүдгүй болвол биед юу болох вэ?

Эрүүн дээр шүдний судас болон үндэс хэсэг нь суурилж, тогтдог. Харин шүд аливааг зажилж, хөдлөх нь эрүүнд ачаалал өгч, бодисын солилцооны процесс, цусны эргэлтийг дэмжиж, хүчилтөрөгчөөр эд эсийг хангахад тусалдаг. 

Шүд нь зөвхөн хоол хүнсийг зажлах бус, эрүүний хэлбэрийг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг байна. Цөөн тооны шүдээ алдсан хүмүүсийн ясны эд эсийн ачаалал багасч, цусны хангамж нь удаашрах төдийгүй яс нь нягтрал, эзлэхүүнээ алддаг аж. Энэ нь цаашлаад эрүүний хэлбэрийг өөрчилж, жижиг, нарийхан болоход хүргэдэг. 

Ямар ч шүдгүй болсноор, ясны өргөн 25 хувиар, өндөр нь 4 мм-ээр буурдаг. Тус асуудлыг хиймэл шүдээр шийдвэрлэх боломжтой хэдий ч, зөв гарц биш юм. Протез нь ердөө л харагдах байдлыг өөрчлөх боловч, ясны ургалтыг дэмждэггүй. 

Ямар ч шүдгүй болвол биед юу болох вэ?

2 Гадаад төрх хэрхэн өөрчлөгдөх вэ?

Аманд ямар ч шүд байхгүй болсноор, эрүү маш хэврэг болох аж. Нүүрний яс улам бүр нимгэрэх тул, эрүү урагш сунаж, уруул доош суларч, нэг ёсондоо таны царай төрх 20 насаар хөгшрөх болно. Та энэхүү нөлөөг шүдгүй болсон хөгшин хүмүүсээс харах боломжтой. 

Гадаад төрх хэрхэн өөрчлөгдөх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()