ЧӨЛӨӨТ ЦАГ

Япон дэглэмээр 13 хоногийн дотор 10 кг хасаарай. Үр дүнд нь дахиж таргалахгүй!

Япон ард түмэн амьдралын зөв хэвшил, эрүүл гоолиг бие, шингэн тунгалаг царайгаараа бусад улсуудаас эрхгүй ялгардаг билээ. Тиймээс ч бид та бүхэндээ Япончуудын түргэн хугацаанд биеийг эрүүлжүүлж, дахин жин нэмүүлэхгүй байх тустай шидэт дэглэмийг танилцуулъя. Та тус дэглэмээр 13 хоног хооллосны дараа ойрын 2-3 жилдээ дахин жин нэмэхгүй байх давуу талтай юм.

Япон дэглэмээр 13 хоногийн дотор 10 кг хасаарай. Үр дүнд нь дахиж таргалахгүй! Хадгалах

Их унтахад хүний биед юу болдог вэ?

Мэдээж унтаж амрах нь бидний эрүүл мэндэд маш чухал. Тохируулж унтах нь биеийг эрч хүчээр тэтгэж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжин, сэргээж байдаг. Үүнээс гадна олон өвчнөөс сэргийлж, биднийг эрүүл байхад тусалдаг. Харин хэт их унтсанаар биед хэрхэн нөлөөлдөг тухай та урьд нь бодож байв уу?

Их унтахад хүний биед юу болдог вэ? Хадгалах

Таныг энэ 7 хоногт юу хүлээж байна вэ? /Зурхай/

Та бүхэндээ шинэхэн долоо хоногийн мэндийг хүргэе. Бидний амьдралын долоо хоног бүхэн тааварлашгүй дүүрэн болж өнгөрдөг. Харин энэ долоо хоногт таны амьдралд юу тохиолдох, ямар өөрчлөлт гарах тухай мэдэхийг хүсч байвал доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ энэ долоо хоногт танд юу тохиолдох тухай мэдээллийг хүргэж байна. 

Таныг энэ 7 хоногт юу хүлээж байна вэ? /Зурхай/ Хадгалах

Угаалтуур руу хийж болохгүй 6 зүйл

Хэрэв танай гэрийн бохирын хоолой, угаалтуур үргэлж бөглөрдөг бол та доорх зүйлсийг угаалтуур, суултуур руугаа урсгадаг эсэхээ сайтар нягтлаарай. Учир нь бидний тоомжиргүй байдлаас болж угаалтуур руу урсгадаг зарим зүйлсээс болж, бохирын хоолой бөглөрч, асуудал үүсгэх нь бий. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Угаалтуур руу хийж болохгүй 6 зүйл Хадгалах

Гэрийн нөхцөлд циститыг эмчлэх аргууд

Цистит бол шээсний замын нэг төрлийн халдварт өвчин юм. Энэ нь нүдэнд үл үзэгдэх нян, бактер, мөөгөнцрөөр үүсгэгдэн, дархлаа муутай, вирус эсэргүүцэх чадваргүй биед орж шээсний замын эрхтнүүд болох бөөр, давсаг зэргийг гэмтээдэг билээ. Цистит ихэвчлэн Е-Коли хэмээх бактераар үүсгэгддэг бөгөөд энэ бактер нь гэдэс, умайн хөндий, үтрээ болон шээсний замын эрхтнүүдэд амьдардаг ажээ. Ингээд танд гэрийн нөхцөлд ямар хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээ хэрэглэж энэ өвчнөөс эмгүйгээр салж болох талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Гэрийн нөхцөлд циститыг эмчлэх аргууд Хадгалах

Долоо хоногт хэдэн удаа секс хийхэд тохиромжтой вэ?

Та долоо хоногт хэдэн удаа секс хийдэг вэ? Хүн хүн насны онцлогоосоо хамаарч долоо хоногт секс хийх ёстой давтамж байдаг аж. Энэ нь эрүүл мэнд төдийгүй хосуудын харилцаанд чухал байр суурийг эзлэх тул тоолгүй өнгөрч болохгүй юм. Тэгвэл бид та бүхэндээ судлаачдын батлан гаргасан долоо хоногт хийх ёстой сексийн давтамж болон энэ нь биед ямар нөлөө үзүүлдэг тухай тун ч сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгээлээ. 

Долоо хоногт хэдэн удаа секс хийхэд тохиромжтой вэ? Хадгалах

Солонгос бүсгүйчүүд унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдаг вэ?

Солонгос бүсгүйчүүд дэлхий дахинд цэвэрхэн, гэрэлтсэн арьсаараа алдартай. Тэд орой бүр нүүрэндээ ихээхэн анхаарал хандуулж арчилдаг байна. Харин та арай орой унтахаасаа өмнө нүүрээ хөөсөөр угааж, будгаа арилгачихаад л хэвтдэг юм биш биз? Энэ нь таны арьсыг үрэвсүүлж, царай төрхийг гундаах нэгээхэн шалтгаан болдог аж. Тэгвэл бид та бүхэндээ Солонгос бүсгүйчүүд орой унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдэг тухай тун ч хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Солонгос бүсгүйчүүд унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдаг вэ? Хадгалах

Ганцхан сарын дотор сормуусаа ингэж ургуулаарай!

Сормуус бол охид бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй харагдахад тусладаг нэгээхэн хүчин зүйл билээ. Дэрэвгэр, урт сормуустай охид харцаараа бусдыг алмайруулж, өөртөө татаж чаддаг. Харин таны сормуус ургахгүй үргэлж хиймэл сормуус нааж эсвэл булган сормуус суулгуулж хамаг мөнгөө барж байна уу? Тэгвэл бид танд ердөө ганцхан сарын дотор сормуусыг мэдэгдэхүйц ургуулах гайхалтай аргуудыг танилцуулж байна. 

Ганцхан сарын дотор сормуусаа ингэж ургуулаарай! Хадгалах

Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!

Намар өвлийн сэрүүн улиралд нимгэн хувцасласнаас эсвэл дархлаагаа сэргээх хоол хүнс бага хэрэглэснээс үүдэн маш амархан ханиад хүрдэг. Ингэж өвдөх нь таны ажлын бүтээмж, сэтгэл санааг тавгүйтүүлж, бүр хүндэрвэл хатгалгаа болж эмнэлэгт хэвтэх хүртэл аюултай. Доорх жороор найруулсан бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэвэл ханиад томуунаас сэргийлэх, нэгэнт хүрсэн ханиадыг эдгээж, уушгийг цэвэрлэн цэр ховхлох шидтэй юм. 

Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой! Хадгалах

Шүдний чулуугаа гэрийн нөхцөлд ингэж арилгаарай!

Хоол, ялангуяа гурилан бүтээгдэхүүн ихээр идсэний дараа хоолны үлдэгдэл шүдэнд наалдан, зөөлөн цагаан өнгөр тогтдог байна. Шүдээ дутуу цэвэрлэх бүрт дагтаршин зузаарсаар шүдний чулуу үүсдэг ажээ. Энэ нь даамжирвал ямар ч өвдөлт мэдэгдэхгүйгээр шүдний тогтоогч эдийг бага багаар идэж, шүдийг унагаадаг. Та яг одоо амаа ангайгаад толинд шүднийхээ дотор хэсгийн сойз сайн хүрдэггүй газруудыг ажиглаарай. Хэрэв шүдний бүрхүүлийн гадна талд жижиг цагаан, хатуу чулуу шиг зүйл байвал доорх аргуудыг хэрэглэж шүдээ эмчлэх боломжтой. 

Шүдний чулуугаа гэрийн нөхцөлд ингэж арилгаарай! Хадгалах

Сахлаа өтгөн, жигд ургуулах гайхалтай аргууд

Сүүлийн үед залуус сахлаа ургуулж, өөрсдийн стиль имиджийг бүрдүүлэх болсон. Харин ихэнх тохиолдолд сахал хүссэн шиг өтгөн, жигд ургадаггүй бөгөөд энэ нь эрчүүдэд асуудал болох нь бий. Тэгвэл бид нийт эрчүүддээ зориулан сахлаа өтгөн болоод жигд ургуулах гайхалтай аргуудыг танилцуулж байна. Залуу та эдгээрийг мөрдөж, хүссэн хэмжээгээрээ сахлаа богино хугацаанд ургуулаарай. 

Сахлаа өтгөн, жигд ургуулах гайхалтай аргууд Хадгалах

Унжсан хөхийг хэрхэн чангалах вэ?

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань унжсан хөхөө чангалах гэж төрөл бүрийн арга хэрэглэж, үнэтэй тос түрхэх гэхчлэн цаг зав болон мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулах болжээ. Мэдээж зөв хэлбэртэй, чанга сэргэр хөх нь бүсгүйчүүдийн гадаад үзэмжинд чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл та гэрийн нөхцөлд унжсан хөхөө чангалж, үзэсгэлэнтэй, дур булаам харагдах боломжтой гэдгийг мэдэх үү? Бид нийт бүсгүйчүүддээ зориулан суларч, унжсан хөхийг чангалах хамгийн үр дүнтэй аргуудыг танилцуулж байна. 

Унжсан хөхийг хэрхэн чангалах вэ? Хадгалах