Их унтахад хүний биед юу болдог вэ?

Мэдээж унтаж амрах нь бидний эрүүл мэндэд маш чухал. Тохируулж унтах нь биеийг эрч хүчээр тэтгэж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжин, сэргээж байдаг. Үүнээс гадна олон өвчнөөс сэргийлж, биднийг эрүүл байхад тусалдаг. Харин хэт их унтсанаар биед хэрхэн нөлөөлдөг тухай та урьд нь бодож байв уу?

Их унтахад хүний биед юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тохиромжтой хэмжээнээс хэт удаан унтах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэт их унтах нь биед хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 

Нас насанд тохирсон унтах цаг

 

1 Зүрхний үйл ажиллагааг алдагдуулна

Хэрвээ та хэт удаан унтвал энэ нь зүрхэнд сөргөөр нөлөөлөх аж. Нэг ёсондоо та зүрхээ маш эрсдэлтэй байдалд оруулж байгаа хэрэг юм. 2003 онд хийгдсэн судалгаагаар, хэт их унтах нь зүрхний титэм судсыг гэмтээдэг болохыг тогтоосон бол 2015 онд хийгдсэн өөр нэгэн судалгаанд, хэт их унтсанаар зүрхний зүүн ховдол хэт зузаан болж, зүрхний дутагдалд орох магадлал өсөх төдийгүй зүрхний шигдээс болох магадлал 46 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ. 

Зүрхний үйл ажиллагааг алдагдуулна

2 Илүүдэл жинтэй болгоно

Та өөрт тохирох хэмжээний цагаас урт хугацаагаар унтвал, богино хугацаанд их жин нэмж, хөдөлгөөний дутагдалд орно. Өдөрт 8-аас дээш цаг унтах нь таны жинг бага багаар нэмэгдүүлж, сүүлдээ хөдлөх хүсэл сонирхлыг ч үгүй хийж, маш хурдацтайгаар таргалуулах болно. Зөвхөн таргалах бус маш олон төрлийн өвчтэй болж, эрүүл мэндээ сүйтгэж байгаа хэрэг юм. 

Илүүдэл жинтэй болгоно

3 Чихрийн шижинтэй болох магадлалыг нэмэгдүүлнэ

Удаан хугацаагаар унтах нь бие махбодийн сахар боловсруулах чадварт сөргөөр нөлөөлж, чихрийн шижинтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг байна. Их унтсанаар та хөдөлгөөн бага хийж, чихрийн шижингээс сэргийлэх боломжгүй болох юм. 

2009 онд хийгдсэн судалгаагаар, хэт их эсвэл хэт бага унтах нь чихрийн шижингээр өвчлөх магадлалыг 2.5 хувиар нэмэгдүүлдэг байна.

Мөн 2013 онд хийсэн судалгаанаас үзэхэд, 6.5 болон 7.4 цаг унтдаг хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ харьцангуй өндөр байдаг аж. 

Чихрийн шижинтэй болох магадлалыг нэмэгдүүлнэ

4 Сэтгэл гутралд оруулна

Үргэлж их унтах нь хамгийн түрүүнд таныг сэтгэл гутралд оруулна. 

Агаар салхинд бага гарч, дасгал хөдөлгөөн хийхгүй байнга унтах нь сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Дасгал хөдөлгөөн нь "сератонин" дааврын хэмжээг нэмэгдүүлж, сэтгэл санааг дэмжих чухал үүрэгтэй боловч, хэт их унтаж, хөдөлгөөн хийхгүй байснаар, стресс бухимдалд орох нь бий. 

Клиникийн сэтгэцийн эмнэлгийн сэтгүүлд хэвлэгдсэн 2014 оны судалгаагаар, бага эсвэл хэт их унтах нь сэтгэлийн хямралд оруулдаг гэж дүгнэсэн байдаг.

Сэтгэл гутралд оруулна

5 Тархийг гэмтээнэ

Хэт их унтах нь тархины үйл ажиллагаанд ч мөн нөлөөлж, хөгшрөх явцыг түргэсгэдэг. Үүнээс гадна тархины бүтцийг өөрчилж, танин мэдэхүйн үйл ажиллагааг доголдуулдаг байна.

2011 онд хэвлэгдсэн судалгаанд хэт бага эсвэл хэт их унтах нь санах ойн асуудалтай болгож, "альцгеймер"-ийн өвчтэй болох аюул нэмэгдэхийг тогтоосон билээ. 

Тархийг гэмтээнэ

6 Амь насаа алдахад ойрхон болно

Тохирох хэмжээнээс удаан хугацаагаар унтах нь таны насыг богиносгох аюултай гэдгийг мэдэх үү? Хэдийгээр энэ нь аюултай сонсогдож байгаа боловч, бүгдийг судалгаагаар тогтоосон байна.

2010 онд 16 сурагчийг судалгаанд хамруулж, тэднээс 8 цагаас дээш хугацаанд унтсан хүүхдүүдийг бүтэн шинжилгээнд оруулж үзэхэд, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж, үеийнхэнтэй нь харьцуулахад хэтэрхий сул биетэй байв. Хэрэв тухайн байдал цааш үргэлжилж, хүүхдүүд удаан хугацаанд унтсан хэвээр байвал, төрөл бүрийн өвчтэй болж, эрт насах барах аюул нэмэгдэх аж. 

Амь насаа алдахад ойрхон болно

7 Толгой өвдөнө

Хэт их унтах нь толгой өвдөхөд хүргэдэг. Тархинд нейротрансмиттерийн хэлбэлзэл болон серотонины хэлбэлзэл бий болж, үүнээс улбаалж толгой өвддөг байна.

Өглөө оройтож боссоноор та өглөөний цайг уух ёстой цагтаа уухгүй тул цусан дахь сахарын хэмжээ буурч, шингэний дутагдалд орж мэднэ. Цаашлаад өдрийн цагаар хэт их унтдаг хүмүүсийн толгой тогтмол өвдөх аюултай байдаг.

Толгой өвдөнө

8 Нуруу өвдөнө

Ажил дээрээ өдөржингөө сууж, орой гэртээ очмогцоо орондоо орон, өглөө босдог хүмүүс нурууны өвчтэй болдог. Ихэнх цагаа унтаж болох сууж өнгөрүүлэх нь яс болон булчинд сөрөг нөлөө үзүүлж, нурууны өвчтэй болгох аж. 

Нуруу өвдөнө

Зөв унтаж амрах зөвлөмжүүд:

  • Амралтын өдрүүдэд ч мөн тогтсон цагтаа сэрэх хэрэгтэй.
  • Зөвхөн унталгын өрөөндөө тухтай унтаж байх
  • Дуу чимээгүй, гэрэлгүй орчинд унтах
  • Зурагт, компьютер, гар утсаа унтлагын өрөөндөө байлгаж болохгүй
  • Унтахаасаа өмнө кофе, согтууруулах ундаа ууж болохгүй
  • Оройн хоолоо идсэний дараа бага зэрэг алхаж, хөдөлгөөн хийгээд унтаж байгаарай.
  • Нарны гэрэл тусахуйц газар унтаж, нарны туяаг сэрүүлгээ болгоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()