Япон дэглэмээр 13 хоногийн дотор 10 кг хасаарай. Үр дүнд нь дахиж таргалахгүй!

Япон ард түмэн амьдралын зөв хэвшил, эрүүл гоолиг бие, шингэн тунгалаг царайгаараа бусад улсуудаас эрхгүй ялгардаг билээ. Тиймээс ч бид та бүхэндээ Япончуудын түргэн хугацаанд биеийг эрүүлжүүлж, дахин жин нэмүүлэхгүй байх тустай шидэт дэглэмийг танилцуулъя. Та тус дэглэмээр 13 хоног хооллосны дараа ойрын 2-3 жилдээ дахин жин нэмэхгүй байх давуу талтай юм.

Япон дэглэмээр 13 хоногийн дотор 10 кг хасаарай. Үр дүнд нь дахиж таргалахгүй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Юун түрүүнд: Та тус дэглэмээр хооллохоор шийдсэн бол эхлээд сэтгэл санаагаа бэлдэх нь маш чухал. Учир нь тус дэглэмийг хэрэгжүүлж байх явцад, та сахар, давс, согтууруулах ундаа, гурилан бүтээгдэхүүн зэргийг хэрэглэж болохгүй. Мөн дэглэм хоорондоо эрдэсжүүлсэн эсвэл буцалгаж цэвэршүүлсэн усыг хүссэн хэмжээгээ уух хэрэгтэй. Ингэснээр таны бодисын солилцоо идэвхижиж, эрчимтэйгээр жин хасаж эхлэх юм.

1 дэх өдөр

Өглөө: Хар кофе

Өдөр: 2 ширхэг чанасан өндөг, салатны навч, ургамлын тос, улаан лоолийн шүүсийг ашиглан хөнгөн зууш бэлтгэх

Орой: Чанасан эсвэл жигнэж бэлтгэсэн загас

2 дахь өдөр

Өглөө: Хар кофе, Хатаасан талх

Өдөр: Чанасан эсвэл жигнэж бэлтгэсэн загас, ногооны салат

Орой: 100гр чанаж болгосон үхрийн мах, 1 аяга тараг

3 дахь өдөр

Өглөө: Хар кофе, Хатаасан талх

Өдөр: Өргөст хэмхний салат, 

Орой: 2 ширхэг чанаж болгосон өндөг, 200гр чанасан үхрийн мах, байцааны салат, 

4 дахь өдөр

Өглөө: Хар кофе

Өдөр: 1 ширхэг чанасан өндөг, лууван, бяслаганы салат

Орой: Жимс

5 дахь өдөр

Өглөө: Луувангийн салат

Өдөр: Жигнэсэн эсвэл чанасан загас, улаан лоолийн шүүс

Орой: Жимс

6 дахь өдөр:

Өглөө: Хар кофе

Өдөр: Хагас кг чанасан тахианы цээж мах, лууван эсвэл байцааны салат

Орой: 2 ширхэг чанасан өндөг, 1 стакан луувангийн шүүс, ногооны салат

7 дахь өдөр:

Өглөө: Цай

Өдөр: 200 гр чанасан үхрийн мах, жимс

Орой: 2 ширхэг чанаж болгосон өндөг, байцааны салат, улаан лоолийн шүүс

8 дахь өдөр:

Өглөө: Хар кофе

Өдөр: 300 гр тахианы цээж мах, лууван эсвэл ногооны салат

Орой: 2 ширхэг чанаж болгосон өндөг, байцааны салат, улаан лоолийн шүүс

9 дахь өдөр:

Өглөө: Лимонтой ус, луувангийн салат

Өдөр: Чанасан эсвэл жигнэсэн загасны мах, улаан лоолийн шүүс, 

Орой: Жимс

10 дахь өдөр

Өглөө: Хар кофе

Өдөр: 1 ширхэг чанасан өндөг, 3 лууван, ургамлын тос, баяслаг зэргийг оролцуулан салат бэлтгэж идэх

Орой: Жимс

11 дахь өдөр

Өглөө: Хар кофе, Хатаасан талх

Өдөр: Өргөст хэмхний салат, 

Орой: 2 ширхэг чанаж болгосон өндөг, 200 гр чанасан үхрийн мах, байцааны салат, улаан лоолийн шүүс

12 дахь өдөр

 

Өглөө: Хар кофе, Хатаасан талх

Өдөр: Чанасан эсвэл жигнэсэн загасны мах, ногооны салат

Орой: 100гр чанаж болгосон үхрийн мах, 1 аяга тараг

13 дахь өдөр

Өглөө: Хар кофе

Өдөр: 2 ширхэг чанасан өндөг, лууван эсвэл ногооны салат, улаан лоолийн шүүс

Орой: Чанасан эсвэл жигнэсэн загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()