СЭТГЭЛ СУДЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Интроверт" буюу дотогшоо хүмүүс төрөлхийн сайн сэтгэл зүйчид байдаг

Интровертүүд экстроверт хүмүүсээс юугаараа ялгаатай болохыг тодруулсан олон судалгаа бий. Үүний дагуу эрдэмтэд интроверт хүмүүсийн тухай шинэ сонирхолтой зүйлсийг нээсээр байна. Жишээлбэл саяхан интровертүүд бусад хүмүүсийг илүү сайн ойлгож чаддаг болох нь тогтоогдсон аж. 

"Интроверт" буюу дотогшоо хүмүүс төрөлхийн сайн сэтгэл зүйчид байдаг Хадгалах

Эрдэмтэд хар дарсан зүүдээр сэтгэцийн эрүүл мэндийг хянах боломжтой болохыг тогтоожээ

Хүмүүс бүхий л амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хар дарж зүүдэлдэг. Хэдийгээр хар дарж зүүдлэх нь хүний сэтгэлзүйд багагүй нөлөөлдөг ч чухамдаа яагаад хар дардаг болох, хар дарж зүүдлэх нь ямар үр дүнд хүргэдэг, цаашлаад ямар утга учрыг илэрхийлж байгааг мэдэх нь амаргүй байдаг. Тэгвэл Швейцарын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр хар дарсан зүүд хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлж болохыг олж тогтоосон байна. 

Эрдэмтэд хар дарсан зүүдээр сэтгэцийн эрүүл мэндийг хянах боломжтой болохыг тогтоожээ Хадгалах

Тамирчинд сэтгэл зүй яагаад хамгийн чухал байдаг вэ?

Мэргэжлийн тамирчдыг спортдоо бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд тусладаг сэтгэл зүйн дасгалжуулагчид гэж байдаг. Тэдгээр хүмүүс хариуцсан тамирчдаараа төрөл бүрийн сэтгэл зүйн дасгал хийлгэж, өөрийнхөө бие баялдрын хүчийг 100 хувь гаргахад нь туслана. Гэхдээ тэдгээр аргуудыг энгийн хүмүүс ч гэсэн өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлснээр олон давуу талуудыг олж чадах юм. 

Тамирчинд сэтгэл зүй яагаад хамгийн чухал байдаг вэ? Хадгалах

Завгүй байдал таны амьдралын "зуршил" болчихсон юм биш биз?

Орчин үеийн хүмүүс цаг завгүй хөдөлмөрлөх нь энгийн үзэгдэл болжээ. Тэгвэл үргэлж юманд хөөгдөж байгаа мэт мэдрэмжид хэт дасаж сүүлдээ түүнд донтох нь байдаг аж. Үүнийг завгүй болох зуршил хэмээн нэрлэдэг байна. 

Завгүй байдал таны амьдралын "зуршил" болчихсон юм биш биз? Хадгалах

Бидний байнга мэдэрдэг ч тайлбарлаж чаддаггүй сэтгэл хөдлөлүүдийг юу гэж нэрлэдэг вэ?

Та өмнө нь тайлбарлахын аргагүй хачирхалтай сэтгэл хөдлөл мэдэрч байсан уу? Гэнэт буруу газраа байгаа юм шиг санагдах, эсвэл 20-ч хүрээгүй байж ирээдүйн үр удамдаа санаа зовох гэхчлэн ухамсарт сэтгэхүйгээс ангид хачин сонин мэдрэмж төрөх үе бий. Тэгвэл эдгээр өвөрмөц сэтгэл хөдлөлүүд өөрсдийн гэсэн албан ёсны нэртэй байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс танилцуулахаар бэлтгэлээ. 

Бидний байнга мэдэрдэг ч тайлбарлаж чаддаггүй сэтгэл хөдлөлүүдийг юу гэж нэрлэдэг вэ? Хадгалах

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ач тустай вэ?

Коронавирусийн цар тахал нь дэлхийн бүх хүний хувьд хүмүүстэй биеэр хүрэлцэх хэрэгцээгээ хангаж чадалгүй хамгийн удсан тохиолдол болов уу. Харин энэ асуудал нь бидний эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг ажээ.

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ач тустай вэ? Хадгалах

"Би юунаас хоцорчихов?" - Моодноос хоцрогдохын айдас буюу FOMO-ийн талаар...

FOMO, JOMO гэх ойлголт урьд өмнө нь байсан ч сүүлийн жилүүдэд цахим орчин дахь хүмүүсийн дунд түгээмэл хэрэглэгдэх болсон билээ. Чухамдаа FOMO нь "Fear of missing out", харин JOMO нь "Joy of missing out" үгсийн товчлол бөгөөд орчуулвал аливаа зүйлээс хоцрох айдас болон баясал гэсэн утгатай болно. Өөрөөр хэлбэл нэг үйл явдалд оролцож чадаагүйдээ харамсаж байгаа бол та FOMO, харин баярлаж байгаа бол JOMO мэдэрч байна гэсэн үг юм.

"Би юунаас хоцорчихов?" - Моодноос хоцрогдохын айдас буюу FOMO-ийн талаар... Хадгалах

Хүнийг санасандаа хүрэхэд юу тээг болдог вэ?

Заримдаа хүмүүс олон жилийн турш хүсэж, мөрөөдөж байсан зорилгодоо хүрэх алхмаасаа буцаж, бууж өгдөг. Эсвэл бүр өөрийн мөрөөдлийг зөвхөн мөрөөдөл хэвээр нь үлдээж түүнд хүрэх ямар ч алхмыг хийхгүй байх нь ч бий. Тэгвэл энэ нь юутай холбоотой юм бол? Хэрхэн амжилтанд хүрч өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх вэ?

Хүнийг санасандаа хүрэхэд юу тээг болдог вэ? Хадгалах