Хүнийг санасандаа хүрэхэд юу тээг болдог вэ?

Заримдаа хүмүүс олон жилийн турш хүсэж, мөрөөдөж байсан зорилгодоо хүрэх алхмаасаа буцаж, бууж өгдөг. Эсвэл бүр өөрийн мөрөөдлийг зөвхөн мөрөөдөл хэвээр нь үлдээж түүнд хүрэх ямар ч алхмыг хийхгүй байх нь ч бий. Тэгвэл энэ нь юутай холбоотой юм бол? Хэрхэн амжилтанд хүрч өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх вэ?

Хүнийг санасандаа хүрэхэд юу тээг болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тухайн хүн өөрөө амжилтааасаа зугатдаг

Хүний сэтгэл зүй ерөнхийдөө ямар нэг шинэчлэлт өөрчлөлтийг аюул гэж хүлээж авах нь бий. Тиймээс ч эерэг өөрчлөлт байсан ч энэхүү өөрчлөлтөөс зугатах оролдлогыг хийдэг бөгөөд энэхүү сэтгэл зүйн хамгаалалтыг “өөрийгөө хорлох” хэмээн нэрлэдэг байна.

Хэдийгээр тухайн хүн амжилтанд хүрэхийг мөрөөддөг ч ухамсар нь энэхүү өөрчлөлтөөс зугатдаг. Тиймээс зарим хүмүүс амжилтанд хүрэхийн тулд их хөдөлмөрлөдөг ч өөрчлөлтөөс айж зорисондоо хүрэхгүй байх нь элбэг.

Тухайн хүн өөрөө амжилтааасаа зугатдаг

Сэтгэл зүй сайн ч муу ч бүх төрлийн өөрчлөлтөнд дургүй байдаг.

2 Эсэргүүцлийн гол шалтгаан нь юу вэ?

“Өөрийгөө хорлох” үйл явц хэд хэдэн шалтгаантай байдаг.  Үүнд итгэл үнэмшил дутмаг, сөрөг бодол ихтэй байх хүчин зүйл нөлөөлнө. Жишээлбэл: Тухайн хүнд хүүхэд байхаас нь эхлэж мөнгийг зөвхөн бохир замаар олох боломжтой эсвэл урлагийн мэргэжил нь даруу бус, тогтворгүй хүмүүсийн хийдэг ажил гэж заасан байж болно.

Ийнхүү хүүхэд байхаас нь эхлэж суулгасан сөрөг бодол, буруу ойлголт нь ирээдүйд амжилтанд хүрэх боломжийг нь хаадаг.

Үүнээс гадна өөрийгөө амжилтанд хүрэх эрхгүй гэж боддог хүн бий. Тэр өөрийн хүч чадал, чадварт итгэдэггүй бөгөөд энэ нь амжилтанд хүрэхэд нь саад учруулдаг.

Мөн “аз жаргалын дээд цэг” гэсэн ойлголт байдаг. Энэ нь тухайн хүн өөрийгөө хүрч чадах аз жаргалынхаа дээд хязгаарт хүрсэн гэж бодож, одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдагт оршино. Энэхүү аз жаргалын дээд хязгаараасаа гарч эхэлмэгц тухайн хүн стресст орж эхэлдэг бөгөөд стрессийн байдал, тогтворгүй байдлаасаа гарахын тулд нэг алхам ухардаг байна.

Амжилтанд хүрэхэд саад болж буй бас нэгэн шалтгаан нь “төгс байдал” юм.  Тэрээр бүх зүйл өөрийнх нь хүссэний дагуу “төгс” биш байвал төгс болгохын тулд хичээх бус харин шууд бүхнийг орхидог.

Эсэргүүцлийн гол шалтгаан нь юу вэ?

Сөрөг бодол нь алдаа гаргахад нөлөөлдөг.

3 Амжилтанд хүрэх айдсыг хэрхэн даван туулах вэ?

Нэгдүгээрт, өөрийн айдсыг хүлээж авах хэрэгтэй. Ямар нэг зүйлээс айх гэдэг бол байдаг л зүйл шүү дээ. Үүнээс гадна та яг юунаас айж байгаагаа ойлгох хэрэгтэй. Заримдаа илэрхий харагдах айдас нь илүү гүн суурьтай байдаг. Тиймээс энэхүү айдсын суурийг олж чадсанаар асуудлыг шийдвэрлэхэд хялбар болно. Мөн хэрвээ айдас тань бодит амьдрал дээр биелэлээ олвол хэрхэн шийдвэрлэх талаар төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Энэ нь таныг өөртөө итгэлтэй болгож, үр дүнг бодитоор харахад туслана. Сөрөг бодлыг илүү сонирхолтой эерэг үгээр орлуулах шаардлагатай.  

Хэрвээ та ямар нэг зүйлийг эхлүүлэхээс айж байвал аюулгүй орчинд туршаад үзэж болох юм. Дараа нь энэхүү туршилтаа бага багаар амьдралдаа оруулах хэрэгтэй. Жишээлбэл: Та өөрийн блогийг хөтлөх хүсэлтэй байгаа ч айж байвал эхний ээлжинд ойр дотны хүмүүс, найз нөхдийнхөө хүрээнд контент хийж үзээрэй. Хэсэг хугацааны дараа энэ нь таны хувьд энгийн дадал болсон зүйл болж дараагийн алхмаа хийхэд туршлага болж өгнө.

Хамгийн гол нь алдаа гэдэг туршлага гэдгийг санах хэрэгтэй. Хүн бүр алдаа гаргадаг ч алдаагаа олж, алдаанаасаа суралцаж чаддаг хүн амжилтанд

Амжилтанд хүрэх айдсыг хэрхэн даван туулах вэ?

Өөрийн бодлыг бага зэрэг цэгцлэхэд л та амжилтанд хүрэхэд нэг алхам урагшилна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()