Хятад эмэгтэй 32 жилийн турш хайсан хүүгээ эцэст нь олж чаджээ

2020-05-24, 16:09
3,986

Эхийн хайр юунаас ч хүчтэйг харуулсан үйл явдал Хятадад болжээ. Хоёрхон настай хүүгээ үл мэдэх этгээдүүдэд алдсан бүсгүй 32 жилийн турш бууж өгөлгүй хайсны эцэст бүх зүйл сайхнаар дуусчээ.

Хятад эмэгтэй 32 жилийн турш хайсан хүүгээ эцэст нь олж чаджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2.5 настай байхдаа хулгайлагдсан Мао өөрийг нь 32 жилийн турш хайсан эцэг эхтэйгээ саяхан уулзжээ

2019 онд хүүгийн ээж Ли Жиньзи өөрийнхөө түүхийг видео ярилцлагын үеэр өгүүлжээ. Хүү нь 1988 онд алга болсон байна. Энэ явдал гэгээн цагаан өдөр, хүн хөлхсөн гудамжинд болсон нь бүр ч харамсалтай. 

Аав нь түүнийг цэцэрлэгээс нь аваад харьж явтал тэрээр юм уумаар байгаагаа хэлжээ. Ингээд аав нь уух юм олохоор ганцхан минут яваад иртэл хүү нь ор сураггүйгээр алга болсон байлаа. 

Үүний дараа Ли Жиньзи ажлаасаа гарч, хүүгээ олоход бүх зүйлээ зориулсан байна. Тэрээр алга болсон хүүгийнхээ талаар 100 мянга гаруй зарлал хэвлүүлэн өөрөө нааж, телевиз радио гэх мэт хөл хүрэх газар болгоноор явж, бүр нэвтрүүлэг хүртэл хийлгэсэн аж.

Мао ээжийгээ телевизээр харсан ч өөрийг нь хайж байгааг мэдээгүй болох нь хожим тодорхой болсон байна.

Эрлийн эхэн үеийн ажиллагаанууд амжилтгүй болсон ч Ли бууж өгөөгүй байна. Яваандаа тэрээр "Хүүхдүүдийг гэрт нь хүргэе" нэрт байгууллагад сайн дурын ажилтан болж, алга болсон 29 хүүхдийг эцэг эхэд нь олж өгөхөд тусалсан байна.

Ийм олон жил өнгөрсний дараа Ли идэвхийлэн хайхаа больсон ч найдвар нь бөхөөгүй хэвээр байлаа. Гэтэл энэ жил, 4-р сарын сүүлчээр цагдаа нар олон жилийн өмнө Сычуань мужид нэгэн хүүхэд үрчлэгдсэн, үрчилж авсан эцэг эх нь үүний төлөө 6000 юань төлснийг олж тогтоосон байна.

Цагдаагийн газраас Маогийн багын зургийг царай таних технологиор боловсруулж, насанд хүрсэн үедээ ямар харагдах болохыг нь маш нарийвчлалтайгаар гаргажээ. Үүний дараа ДНХ-ын шинжилгээ авч, Мао нь Ли Жиньзигийн 32 жилийн турш хайсан хүү гарцаагүй мөн болохыг тогтоожээ.

Ээж хүү хоёрын уулзалт олон улсын ээжүүдийн өдрөөр таарсан нь бүр ч билэгшээлтэй явдал болжээ. 

Мао нь үрчилсэн эцэг эхийнхээ өгсөн Гү Ниннин нэрээр амьдарч байсан бөгөөд төрсөн эцэг эхийнхээ талаар юу ч мэдэхгүй байжээ. Аль хэдийнэ тогтсон амьдрал, хувийн бизнестэй болсон тэрээр Сычуаныг орхиж,  Сиань хот руу нүүхээр төлөвлөж байснаа ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()