АЛДАРТАЙ ХҮМҮҮС

"Дорнын Мата Хари" - Япон, Монгол, Хятадад нөлөөгөө тогтоосон цуутай тагнуулч бүсгүйн түүх

Ёшико Кавашима (Yoshiko Kawashima) бол Манжийн язгуур угсаат гүнж байв. Сонирхолтой нь тэрээр өөр хүний дүрд маш чадварлаг хувирдаг байснаар барахгүй өөрийгөө эр хүн мэтээр бусдад итгүүлж чаддаг байжээ. Ёшико Кавашима энэ чадвараа ашиглан тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд XX зууны хамгийн алдартай туршуулуудын нэгт зүй ёсоор тооцогдож үлдсэн байна.
Источник: https://gameasphalt.ru/mn/shest-samyh-vydayushchihsya-shpionok-za-poslednie-sto-let-samy

"Дорнын Мата Хари" - Япон, Монгол, Хятадад нөлөөгөө тогтоосон цуутай тагнуулч бүсгүйн түүх Хадгалах

Алдартнуудын хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

Хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлчдээ үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байгааг харах шүтэн бишрэгчдийнх нь хувьд гайхалтай сайхан үйл явдал байдаг. Гэвч хүүхдүүд нялх багадаа эцэг, эхийнхээ хэнийг дуурайсан нь мэдэгдэхгүй, хором мөч бүрээр өсөж томрохын хэрээр царай төрх нь хувьсаж байдаг. Тэгвэл энэ удаад алдартнуудын хэдийнээ насанд хүрсэн болон өсвөр үедээ яваа хүүхдүүд эцэг, эхтэйгээ хэр зэрэг адилхан байна вэ гэдгийг хамтдаа харцгаая. 

Алдартнуудын хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ? Хадгалах

Ким Жон Уны эхнэр бүтэн жилийн турш олны нүдэнд үзэгдсэнгүй

Хойд Солонгосын удирдагчийн эхнэр Ри Сол Жу (Ri Sol-Ju) хамгийн сүүлд 2020 оны 1-р сарын 26-ны өдөр олны өмнө гарч ирсэн гэж шинжээчид үзэж байна. Ийнхүү тэрбээр жил гаруйн хугацаанд сураггүй алга болсон нь зарим олон улсын шинжээчдийг тус улсын тэргүүн хатагтайд юу тохиолдсоныг гайхахад хүргэжээ. Хойд Солонгосын хамгийн нөлөө бүхий удирдагчийн эхнэрт чухам юу тохиолдсон хэрэг вэ? 

Ким Жон Уны эхнэр бүтэн жилийн турш олны нүдэнд үзэгдсэнгүй Хадгалах

Сайхан бүсгүйн амьдралаас залхаж, жирийн угаагч болсон Казахстаны мисс

Үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүдийг гадаад төрхөөрөө хоолоо олж иддэг, хөрөнгө чинээлэг хүмүүстэй ойртож, амар хялбар амьдралыг сонгох нь элбэг гэж ихэнх хүмүүс итгэж, бүр ам уралдан шүүмжлэх нь ч бий. Үүний адилаар Кызыл-орда мужаас "Казахстаны мисс-2019" тэмцээнд оролцож, финалд шалгарсан Гульнур Нуртаза-г чичлэх хүн олон байв. Тэмцээнээс хойш тэрээр удаан хугацаагаар ажил хайсан боловч амжилт олоогүйгээр барахгүй, ажлын санал бус амрагийн хүсэлт ирдэгт цөхрөнгөө баржээ. Эцэст нь шударга хөдөлмөрөөр хичээнгүй ажиллах сонголт хийсэн түүний шийдвэр хүмүүсийг гайхшруулсан байна.

Сайхан бүсгүйн амьдралаас залхаж, жирийн угаагч болсон Казахстаны мисс Хадгалах

Японы алдарт жүжигчин Эрика Саважири нөхрөөсөө төлбөр авч секс хийдэг байсан нь илчлэгджээ

Японы жүжигчин Эрика Саважири (Erika Sawajiri) нөхөртэйгөө сард таваас илүү удаа бэлгийн харьцаанд орсон бол төлбөр авч байхаар тохиролцсон байна. Ийнхүү тогтоосон тоог давж, хязгаарыг зөрчсөн хэргээр тэрээр нийт 4 мянга гаруй ам.долларыг нөхрөөсөө авсан болохыг эх сурвалжууд мэдээлэв. Хосууд гэрлэхийн өмнө байгуулсан гэрээндээ энэ талаар нарийн тусгасан байсан аж. 

Японы алдарт жүжигчин Эрика Саважири нөхрөөсөө төлбөр авч секс хийдэг байсан нь илчлэгджээ Хадгалах

Өвөө, эмээ нарын залуу насны догь зургууд (20 фото)

Орчин цагт интернетийн хүч чадал нэгэнт эрчээ авсан болохыг хормын дотор дэлхий даяар тархах мэдээллийн давалгаа гэрчилж байна. Энгийн нэг хүний санаатай болоод санаандгүй хийсэн ганц үйлдэл цааш хэдэн арван мянган хүнд хялбархан тархдаг болжээ. Яг энэ зарчмын дагуу интернет хэрэглэгчид өвөө, эмээ нарынхаа залуу насны зургуудыг хуваалцаж эхэлсэн нь дэлхий даяарх хүмүүст өнгөрсөн цагаар аялах боломж олголоо. 

Өвөө, эмээ нарын залуу насны догь зургууд (20 фото) Хадгалах

"Энгийн нэгнээс эрхэмсэг бүсгүй" - Индонез бэрүүдийн гайхалтай хувирал

Хуримын ёслол хэн бүхний амьдралд тохиох хамгийн чухал, сэтгэл догдлом үйл явдлуудын нэг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Гэвч энэ арга хэмжээнд хос хоёроос хамгийн ач холбогдол өгч, бага залуу наснаасаа хүсэн хүлээж төлөвлөдөг нь яахын аргагүй бүсгүйчүүд юм. Магадгүй тийм учраас л бүх зүйлийг төгс байлгаж, мөрөөдлийн хуримаа хийхийн тулд нүүр будалтаа хүртэл эртнээс боддог аж.

"Энгийн нэгнээс эрхэмсэг бүсгүй" - Индонез бэрүүдийн гайхалтай хувирал Хадгалах

Хачирхалтай шаардлагаар туслахуудаа хамгийн их зовоодог алдартнууд

Алдартнуудыг олон сая хүмүүс шитэн биширдэг боловч тэднийг ч бас алдаа дутагдалтай хүн гэдгийг мартаж болохгүй. Хувь хүн л болсон хойно тэдэнд сул болон онцлог тал байх нь мэдээж. Тэгвэл зарим алдартнууд дэндүү хүнд шаардлагатай эсвэл зүгээр л муухай ааштайгаасаа болж туслахуудаа зовоодог байна.

Хачирхалтай шаардлагаар туслахуудаа хамгийн их зовоодог алдартнууд Хадгалах

"Гурван хундагын дараа" - Бразил гэрэл зурагчны хөгжилтэй фото цуврал

Бразилын гэрэл зурагчин Маркос Алберти (Marcos Alberti) хэсэг найзуудыгаа гэртээ урьж, дарсаар дайлжээ. Тэд ажлын ачаалал, замын түгжрэлээс болоод анх ирэхдээ бүгд л стресстсэн байлаа. Харин тэд дарс уугаад хэрхэн сэтгэл санаа нь өөрчлөгдөж буйг Маркос камерын дуранд буулгасан байна. Тэрээр энэхүү төслөө "Гурван хундагын дараа" хэмээн нэрлэжээ.

"Гурван хундагын дараа" - Бразил гэрэл зурагчны хөгжилтэй фото цуврал Хадгалах

Аялагч бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олж, хамтдаа овоохойд амьдрах болжээ

Хайр сэтгэл гээч зүйлийг үнэхээр барьж хорьж, цагдаж чадах юу ч байдаггүй бололтой. 33 настай Лондон хотын иргэн Каролайн Найт (Caroline Knight) хэмээх бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олжээ. Хүмүүсийг гайхшруулаад байгаа хамгийн гол зүйл нь хосуудын насны зөрүү бөгөөд бүсгүйн хайрт өөрөөс нь 14 насаар залуу юм.

Аялагч бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олж, хамтдаа овоохойд амьдрах болжээ Хадгалах

Дэлхий дахиныг шатарт дурлуулсан жүжигчин Аня Тэйлор Жойгийн тухай 20 баримт

Өөрийн өвөрмөц төрх болоод жүжигчний ур чадвараараа дэлхий нийтэд хурдацтай танигдаж эхэлсэн жүжигчин Аня Тэйлор Жой (Anya Taylor Joy) сүүлийн жилүүдэд томоохон найруулагч нарын анхаарлыг татах болжээ. Ялангуяа шатрын мастерын дүрийг "Queen's Gambit" кинонд маш чадварлагаар бүтээснээр дэлхий даяарх үзэгчид түүний дараагийн бүтээлийг догдлон хүлээх болов. Ингээд та бүхэнд жүжигчин Аня Тэйлор Жойгийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Дэлхий дахиныг шатарт дурлуулсан жүжигчин Аня Тэйлор Жойгийн тухай 20 баримт Хадгалах

"Санамсаргүй жин хасалт" - Нохойгоо салхилуулсны үр дүнд 57 кг жин хаясан охин

Жин хаяна гэдэг олон хүний хувьд амаргүй даваа гэдгийг бид сайн мэднэ. Эрүүл, зөв дэглэмтэй хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын хэмнэл гээд олон зүйлийг төлөвлөж, ихээхэн хичээл зүтгэл, хөдөлмөр зарж чадаж гэмээ нь хүссэн үр дүндээ хүрдэг. Харин бидний одоо өгүүлэх түүх бол эдгээрээс тэс өөр аргаар жингээ хаясан охины талаар хуваалцах болно. Хүүхэд байхын илүүдэл жинтэй Лаура Коллакотт (Laura Collacott) хоёр жилийн хугацаанд 57 кг жин хаяж чаджээ. 

"Санамсаргүй жин хасалт" - Нохойгоо салхилуулсны үр дүнд 57 кг жин хаясан охин Хадгалах