Ким Жон Уны эхнэр бүтэн жилийн турш олны нүдэнд үзэгдсэнгүй

Хойд Солонгосын удирдагчийн эхнэр Ри Сол Жу (Ri Sol-Ju) хамгийн сүүлд 2020 оны 1-р сарын 26-ны өдөр олны өмнө гарч ирсэн гэж шинжээчид үзэж байна. Ийнхүү тэрбээр жил гаруйн хугацаанд сураггүй алга болсон нь зарим олон улсын шинжээчдийг тус улсын тэргүүн хатагтайд юу тохиолдсоныг гайхахад хүргэжээ. Хойд Солонгосын хамгийн нөлөө бүхий удирдагчийн эхнэрт чухам юу тохиолдсон хэрэг вэ? 

Ким Жон Уны эхнэр бүтэн жилийн турш олны нүдэнд үзэгдсэнгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

32 настай Ри Сол Жу хамгийн сүүлд төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Кимийн хажууд Самжиён театрт сууж байгаад сар шинийн баярын өдөр буюу 2020 оны 1-р сарын 25-нд болсон тоглолтын үеэр харагджээ. 

"Ким Жон Ун арга хэмжээнд гэргийн хамт оролцдог эгэл жирийн удирдагч хүн гэдгийг Хойд Солонгос аль хэдийн хангалттай онцолж харуулсан. Гэхдээ одоо Пхеньяны хувьд албан ёсны байдал, дүр төрх биш, эдийн засгийн асуудал, бодит ололт хамгийн чухал болоод байгаа учраас түүний хэрэг байхгүй болсон" гэж Кюнгнамын Их сургуулийн Хойд Солонгос судлалын профессор Лим Эул Чул хэллээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар олон нийт Ригийн бие муу байгаа эсвэл түүнийг "далд оруулсан" гэдэг нь үндэслэлгүй зүйл гэнэ. Ри өмнө нь ч бас ямар ч тайлбаргүйгээр олны нүдэнд үзэгдэлгүй удаан хугацааг өнгөрөөж байсан юм.

"Түүний алга болсон нь COVID-19-тэй холбоотой байж болох юм ... Бага насны хүүхэдтэй эх хүний ​​хувьд олон нийтийн ажилд оролцох нь халдвар авах эрсдэлд оруулна. Ким Жон Ун ч гэсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд олны өмнө цөөн удаа гарч ирсэн." гэж Солонгос улсын үндэсний нэгдлийн (KINU) дэргэдэх Хойд Солонгосын судалгааны хэлтсийн захирал Хонг Мин үзсэн байна.

Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслүүд 2012 оны 7-р сараас хойш 100 гаруй удаа түүний тухай нийтлэл гаргасан аж. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Ри 2020 онд цорын ганц удаа олон нийтийн өмнө гарч ирсэн нь Самжиён театрт болсон арга хэмжээний үеэр байсан юм.

"Гадаад харилцаан дахь нөхцөл байдлын өөрчлөлт нь Риг алга болоход нөлөөлж болзошгүй байсан. Бусад улстай олон удаа дээд хэмжээний уулзалт хийх үед Ригийн үүрэг нэмэгдэж байсан... Гэвч одоо дипломат харилцаа зогсонги байдалд ороод байгаа." гэж Хонг NK News-д хэлэв.

Ри 2018 онд Хойд Солонгосын дипломат ажиллагааны оргил үед Ким Пёньянд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, түүний гэргий Ким Жун Сук нартай уулзах үеэр нөхрөө дагалдаж явсан билээ.

Ри мөн 2018 оны 3-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар нөхрийнхөө хамт Бээжинд очиж, 2019 оны 6-р сард Пхеньянд түүнийг мөн хүлээж авч байсан.

Нэгэн цагт Ри олны анхаарлын төвд байсан. Хойд Солонгосын Родонг Синмун сонин 2018 оны 4-р сарын 15-нд "хүндэт" тэргүүн хатагтай Кимгүй Хятадын төлөөлөгчидтэй уулзсан гэж бичжээ. Тухайн үед зарим шинжээчид түүнийг улсын нэр хүндийг өсгөх гэж ийм зүйл хийж байна гэж бодож байв.

Одоогийн байдлаар Хойд Солонгосыг ажиглагчид Риг дахин гарч ирэхийг хүлээж байгаа бөгөөд цаашдаа ч тэрбээр улсынхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнөх шигээ олон гарахгүй байх магадлалтай гэж үзэх шинжээчид олон байгаа юм. 

Холбоотой мэдээллийг үзэхийг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

~Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Соль Жу гэж яг хэн бэ?~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()