Биднийг алж ч мэдэх ахуйн зүйлс

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зарим зүйлс санаанд оромгүй байдлаар эрүүл мэндэд хор учруулж, тэр дундаа сэтгэц мэдрэлийг айхтар гэмтээж, тархинд аюултай дохиог "илгээж" байдаг ажээ. Харамсалтай нь хүмүүс түүнийг төдийлөн анзаарч мэддэггүйн дээр, бүр мансуурч, донтох хандлагатай байдаг байна. Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг дараах зүйлс эрүүл мэндэд үл мэдэгдэхүйц хэрнээ ноцтой хохирол учруулж, мансууруулан донтуулдаг гэдгийг та мэдэх үү? 

Биднийг алж ч мэдэх ахуйн зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Фреон

Фреон нь хүний биед хортой хийг өөрөөсөө ялгаруулдаг бөгөөд энэ нь хөргөгч, агааржуулагч гэх мэт бидний ахуйн хэрэгслүүдэд агуулагддаг. Мэдээж амьсгалах үед шууд хор хөнөөлөө үзүүлэхгүй ч гэсэн аажим аажмаар амьсгалын системийг хөнөөж байдаг. Фреон нь элэг, зүрх, тархи, тэр ч байтугай гоо сайханд хүртэл нөлөөлдөг юм.

Фреон

2 Задь

Задь бол халуун оронд ургадаг сэрүүн чанарын нэг төрлийн ургамал юм. Хоолонд бага зэрэг амт оруулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, батганы эмчилгээнд тус болох боловч хэтрүүлвэл хэрэглэвэл донтуулах, цаашлаад үр зулбуулах ч магадлалтай. Энэ тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах, толгой эргэх, зүрх дэлсэх шинж тэмдгүүд илэрдэг байна.

Задь

3 Цавуу

Цавуу бол амьсгалын замаар орвол тухайн хүнийг  донтуулах, мансууруулах төрлийн үйлчилгээг давхар үзүүлдэг. Тэрчлэн сэтгэцэд маш хүчтэй нөлөөлж, ухаан самууруулах, толгой хүчтэй өвтгөж, дотор муухай оргиулан, цаашлаад мартамхай болох, ухаан орж гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Харин арьсанд цавуу болвол, тэр хэсгийн арьсыг цочроож хуурайшуулан, улмаар арьс хуулрах болно. Цавуунд ацетон, толуол болон ксилол олон органик уусмал агуулагдаж байдаг. Хэрвээ зориулалтын дагуу биш, зохисгүй ашиглавал амь насанд хүртэл халтай юм.

Цавуу

4 Арилгагч (Штрик)

Арилгагчийг бид бүхэн бичсэн зүйлээ баллахын тулд ашигладаг. Мэдээж түүнд агуулагдах бодис зэргүүд нь химийн найрлага өндөртэй. Хэрвээ агаарт  сарниж, амьсгалын замаар орсон тохиолдолд мэдрэлд хүчтэй нөлөөлж, чичрэх, хий зүйл харах, бөөр гэмтэх, үнэрлэх мэдрэмжээ алдах гэх мэт хөнөөлтэй. Тэрчлэн бага насны хүүхдийн гар хүрэхгүй газарт, хол тавих нь зүйтэй.

Арилгагч (Штрик)

5 Ханиадны сироп

Ханиадны сироп нь ханиалга намдаах, цэр ховхлох зэрэг үйлчилгээтэй. Гэвч тунг нь хэтрүүлж, зохисгүй хэрэглэвээс дотор муухайрах, унаж, татах, ухаан алдах гэх мэт хөнөөлтэй. Тиймээс эмэнд хэт мэдрэг, цусны даралт ихтэй хүмүүс, үүнийг тун болгоомжтой, эмчийн жорын дагуу хэрэглэх нь зүйтэй.

Ханиадны сироп

6 Ялам модны жимс

Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч, сөрөг нөлөө үзүүлж болохуйц жимсгэнэ юм. Түүнчлэн бүрэн боловсроогүй, түүхий байхад нь идвэл ухаан балартах, дотор муухай оргиж, уналт таталт өгөх зэрэг өндөр эрсдэлтэй. Тиймээс бага насны хүүхдэд өгч болохгүй ажээ.

Ялам модны жимс

7 Азотын хийн исэл

Энэхүү бодисыг зарим хүмүүс сорж, таашаал авах нь бий. Энэ нь үнэндээ тэд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэлгүй байгаагийн илрэл юм. Учир нь эл бодис нь тухайн хүний биед асар их хор хөнөөлтэй. Жишээ нь сонсголгүй болох, зүрхний дутагдалд орох, тархины гэмтэл, багтраа өвчний шинжүүд илэрнэ.

Азотын хийн исэл

8 Хумсны будаг арилгагч

Хумсны будаг арилгагч буюу ацетоныг зориулалтаар нь ашиглавал хүний биед төдийлөн хор уршиг үзүүлэхгүй. Харин түүнийг ууршуулах, биен дээрээ асгах, бас бус хэрэглээнээс үүдэн хүний төв мэдрэлийн систем удааширч, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, эргэх, нүд улайж аргах гэх мэт хор хөнөөлтэй. Тиймээс юун түрүүнд арилгагчийг бага насны хүүхдийн гар хүрэх газраас хол тавих нь зүйтэй.

Хумсны будаг арилгагч

9 Санитол

Санитол нь гар ариутгах, цэвэрлэх үйлчилгээтэй. Төдий хэмжээгээр спирт, этанол, химийн бодисын агууламж ихтэй байдаг. Хэрвээ хэрэглээ хэтрэх, зориулалтыг буруу ашиглаваас зүрхний хэм алдагдах, дотор муухайрах, комад орох, орчин тойрондоо хүндрэл учруулж болох юм. Бага насны хүүхдээс хол байлгах хэрэгтэй.

Санитол

10 Компьютерийн дэлгэц цэвэрлэгч

Хэрвээ дэлгэц цэвэрлэгч бодис уушгинд орох, тэрчлэн хэрэглээ хэтэрснээс үүдэж,  мэдрэлд хүчтэй нөлөөлөн чичрэх, хий зүйл харах, үнэрлэх мэдрэмжээ алдах гэх мэт хөнөөлтэй.

Компьютерийн дэлгэц цэвэрлэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()