АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн шилдэг тулаанч бүсгүйчүүд даашинз, усны хувцастай ямар харагддаг вэ?

Уншигч таны хувьд бүсгүйн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдал юунд оршдог гэж боддог вэ? Энэ асуултанд ихэнх хүмүүс эмзэг зөөлөн чанар, нарийн турьхан бие, энхрий ялдам төрх гэж хариулдаг боловч онцгой хүчирхэг, эр зоригтой, сэтгэлийн хаттай дур булаам эмэгтэйчүүд спортын ертөнцөд олон бий. Тулааны талбарт хэнд ч ялагдашгүй харагдах эдгээр бүсгүйчүүд усны хувцас, даашинзтай ямар гайхалтай харагддагийг энэхүү нийтлэлээс олж үзээрэй.

Дэлхийн шилдэг тулаанч бүсгүйчүүд даашинз, усны хувцастай ямар харагддаг вэ? Хадгалах

Дэлхийн алдартнуудын хөлсөлж авдаг шилдэг фитнессийн багш нарын өгч буй зөвлөгөө

Олны танил хүмүүст өөрсдийн бие галбиртаа эрүүл мэнд болоод гоё сайхан харагдах зэрэг тодорхой шалтгаанаар анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Үүний тулд тэд ямар ч үнээр хамаагүй маш чадварлаг хувийн дасгалжуулагч багш хөлсөлдөг билээ. Зарим алдартнууд бүр дасгалжуулагчийнхаа ачаар тэсвэр хатуужил сууж, амжилтанд хүрсэн болохоо хуваалцдаг. Өнөөдөр бид тэрхүү онцгой дасгалжуулагч нарын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн алдартнуудын хөлсөлж авдаг шилдэг фитнессийн багш нарын өгч буй зөвлөгөө Хадгалах

22 жилийн турш ижилссэн хувцсаар гангалж буй Бекхэмийн гэр бүл

Дэлхийн спорт, шоу бизнесийн ертөнц дэх хамгийн алдартай хосуудын нэг болох Девид болон Викториа Бекхем нар гэр бүл болоод хэдийнээ 22 жилийн нүүрийг үзжээ. Үүгээр зогсохгүй, тэдний ууган хүү Бруклин энэ жилийн 3-р сард 22 нас хүрсэн байна. Огт асуудал бэрхшээл гардаггүй, төгс төгөлдөр харилцаа гэж хаа ч үгүй боловч тэд 20 гаруй жилийг хамтдаа туулж гэр бүлээ бат бөх, тогтвортой хэвээр авч яваа гэдгээрээ олны дунд нэр хүндтэй. Олон мянган залууст эерэг үлгэр дуурайлал үзүүлсээр ирсэн энэ гэр бүлийн 22 жилийн ойг тохиолдуулан тэдний хайрын түүхээс хүргэж байна.

22 жилийн турш ижилссэн хувцсаар гангалж буй Бекхэмийн гэр бүл Хадгалах

58 настай Деми Мур охидынхоо хамтаар усны хувцасны зураг авалтад оржээ

Холливудын алдарт жүжигчин Деми Мур (Demi Moore) энэ жил 59 нас хүрэх боловч одоо хэр нь үзэсгэлэнт төрхөөрөө үзэгчдийн хайрыг татсаар буй уран бүтээлч билээ. Тэрээр саяхан гурван охиныхоо хамтаар AndieSwim усны хувцасны сурталчилгааны зураг авалтад орж, шүтэн бишрэгчдээ гайхшруулсан байна. Өдгөө 60 нас дөхөж яваа жүжигчин эмэгтэй залуу охидоосоо дутахааргүй үзэсгэлэнтэй, халуухан харагдаж байлаа. 

58 настай Деми Мур охидынхоо хамтаар усны хувцасны зураг авалтад оржээ Хадгалах

13 хатан, 200 сая доллартай Африкийн бяцхан улсын хааны амьдрал

Свазиленд хэмээх Африкийн нэгэн жижиг улс 2018 онд нэрээ Эсватини хэмээн сольсон байдаг. Тус улсын одоогийн хаан III Мсвати (Mswati III) Африкийн хамгийн баян төрийн тэргүүнүүдийн нэг юм. Тэрээр нийт 200 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд төрийн зардлаар тэжээж, тэтгэдэг 13 эхнэр, 35 хүүхэдтэй аж. Үүний хажуугаар Мсвати үнэтэй машин, хувийн онгоц, алмаазан цаг зэрэг тансаглалаа ард иргэдээсээ нуух нь битгий хэл, бүр бусдад харуулж баярхах дуртай гэнэ. 

13 хатан, 200 сая доллартай Африкийн бяцхан улсын хааны амьдрал Хадгалах

Шоронгийн харгалзагч бүсгүй хоригдолтойгоо дотно харьцаа үүсгээд ял сонсжээ

Таныг яг үүнийг уншиж байх энэ мөчид дэлхийн хаа нэгтээ гайхам сонин, хачирхалтай, бүр хөгжилтэй гээд сонирхож барамгүй маш олон үйл явдал ид өрнөж байгаа нь тодорхой. Бидний доор өгүүлэх гэж буй энэ хэрэг эдгээрийн чухам алинд нь хамаарахыг та бүхэн өөрсдийн оюунд тунгаана байх. АНУ-ын Фресно дахь шоронгийн  харгалзагч эмэгтэй хоригдлуудын нэгэнтэй нь бэлгийн харьцаанд орсон гэх шалтгаанаар өөрөө шоронгийн хаалга татсан байна. Энэ хэрэг сүүлийн өдрүүдэд интернет орчинд хурдтай тарж, ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа юм.

Шоронгийн харгалзагч бүсгүй хоригдолтойгоо дотно харьцаа үүсгээд ял сонсжээ Хадгалах

Үзэсгэлэнт Моника Беллучи охин Дева Касселийн хамт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ

Үзэсгэлэнтэй, алдартай эмэгтэйчүүд үргэлж олны анхаарлын төвд амьдардаг гэдэг. Үүний хамгийн тод жишээ бол яахын аргагүй Италийн нэрт жүжигчин Моника Беллучи юм. Түүний гоо үзэсгэлэн, бие галбираас авхуулаад хувийн амьдрал, үйл хөдлөл бүр нь төдийгөөс өдийг хүртэл сая сая хүний халуун ярианы сэдэв болсоор ирсэн билээ. Энэ удаад тэрээр охин Дева Касселийнхаа хамтаар Vogue сэтгүүлийн нүүрийг чимж,  шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. 

Үзэсгэлэнт Моника Беллучи охин Дева Касселийн хамт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ Хадгалах

Хатуу сахилаа зөрчиж, бүсгүй хүнтэй ойртсон 6-р Далай ламын амьдралын түүх

"Хамгийг айлдагч" хэмээх VI Далай лам Цанъянжамц бурхны шашны хамгийн өндөр хэргэмийг хүртсэн ч сахил санваараа үл харгалзан сархад хүртэн зугаацаж, эмс хүүхэнтэй цэнгэхийг илүүд үздэг байв. Өнгөцхөн дүгнэхэд наргианч, наадамч нэгнээс хэтрэхгүй мэт санагдаж болох ч VI Далай лам билиг танхай, туйлын авъяаслаг зохиолч байсан аж. Түүний өөрийн дураар амьдрах оргилсон хүсэл нь бага наснаасаа эхлэн хийдэд "хоригдож" өдөр бүр нэгэн хэвийн зүйл хийдэг байсантай нь холбоотой байж ч болох юм. 

Хатуу сахилаа зөрчиж, бүсгүй хүнтэй ойртсон 6-р Далай ламын амьдралын түүх Хадгалах

Жүжигчин Бен Аффлек, Женнифер Лопез нар 17 жилийн дараа эргэн нийлжээ

Алдартнуудын хайр дурлалын амьдрал тогтворгүй байдаг гэдэг ярианаас болоод тэдний салж, нийлэх асуудал олныг нэг их цочирдуулахаа больсон гэхэд хилсдэхгүй байх. АНУ-ын жүжигчин Бен Аффлек (Ben Affleck) залуухан хайртаасаа салаад хэсэг хугацаанд ганцаараа байсан ч сүүлийн саруудад хуучны амрагтайгаа эргэн нийлсэн тухай шар хэвлэлүүдээр шуугиж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт дуучин Женнифер Лопез (Jennifer Lopez)-той хамт хүүхдүүдээ тоглуулж яваад папарацийн дуранд өртжээ. 

Жүжигчин Бен Аффлек, Женнифер Лопез нар 17 жилийн дараа эргэн нийлжээ Хадгалах

"Амьдрал нулимсанд дургүй" - Домогт найруулагч агсан Владимир Меньшовын 60 жилийн дурлалын түүх

ОХУ-ын орчин цагийн кино урлагийн түүхэн дэх агуу найруулагч Владимир Меньшов 2021 оны 7-р сарын 5-нд таалал төгссөн байна. Тэрбээр соёл урлагийн арвин их бүтээлийг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн чадварлаг уран бүтээлч бөгөөд Владимир Валентиновичийн бүтээсэн кинонуудыг өнөө үеийн үзэгчид ч өндрөөр үнэлдэг билээ. Тэрбээр өөрийн эхнэр, жүжигчин Вера Алентоватай бараг 60 жил хамт амьдарсан юм. 

"Амьдрал нулимсанд дургүй" - Домогт найруулагч агсан Владимир Меньшовын 60 жилийн дурлалын түүх Хадгалах

Ажлаасаа халагдаад TikTok дээр "тэсрэлт" хийсэн хөгжилтэй залуу Хаби Леймийн түүх

Та цахим орчинд маш бага цаг өнгөрүүлдэг байлаа ч гэсэн энэ залуугийн царайг бараг таних байх. Хөгжилтэй царайны хувирлаараа хэдийнээ олон мянган интернет хэрэглэгчдийн дунд алдартай болсон Хаби Лейм (Khabi Lame) цахим сүлжээн дэх амьдралд хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөөнүүдийг (lifehack) бодит байдал дээр ямар утгагүй зүйл болохыг харуулдаг байна. Үүнийхээ ачаар тэрээр өдгөө TikTok дээр олон сая дагагчтай болж чаджээ. 

Ажлаасаа халагдаад TikTok дээр "тэсрэлт" хийсэн хөгжилтэй залуу Хаби Леймийн түүх Хадгалах

Инстаграм дахь хагас нүцгэн зураг бүрээсээ 1200 доллар олдог халуухан модель бүсгүй

Орчин цагийн интернет холбооны тусламжтайгаар олон мянган хүмүүст орлогын эх үүсвэр нэмэгдсэн гэдэг нь илэрхий. Үүнд гадаад төрхөө давуу болгон "ашиглаж" байгаа бүсгүйчүүд ч хамаарна. Тэд байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээрээ хүмүүсийн нүдийг зүгээр нэг хужирлаад өнгөрөхийг хүсдэггүй бөгөөд үр шимийг нь амьдралдаа бодитоор "хүртэж" чаддаг байна. Америкийн гоо үзэсгэлэн Даниелли Аяала (Danielley Ayala) хэмээх бүсгүй нийгмийн сүлжээгээр дамжуулан хөрөнгөжсөн аж.

Инстаграм дахь хагас нүцгэн зураг бүрээсээ 1200 доллар олдог халуухан модель бүсгүй Хадгалах