Өлөн элгэн дээрээ “Кофе” уувал бидний биед юу болох вэ?

Өглөөг кофе ууж эхлүүлэх нь эрч хүчийг нэмэгдүүлж, тухайн өдрийг өөдрөг, баяр хөөртэй өнгөрүүлэхэд тусладаг билээ. Харин та кофег хэзээ, хэр их хэмжээтэй уух ёстой байдгийг мэдэх үү? Бид кофе уух нь олон давуу талтай гэж үздэг хэдий ч, өглөө өлөн элгэн дээрээ кофе уух нь бидний бие организмд яаж нөлөөлдгийг сайн мэддэггүй нь нууц биш юм. Тэгвэл та анхаарлаа нааш хандуулаарай. Учир нь бид таны эрүүл мэндэд маш чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Өлөн элгэн дээрээ “Кофе” уувал бидний биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Өглөөг амттай, сайхан кофе уулгүйгээр эхлүүлэх нь зарим хүмүүсийн хувьд тун хэцүү асуудал байдаг. Эрч хүч бэлэглэж, сэргээх чадвартай кофе нь бидний биед олон ашиг тусгаа өгдөг нь нууц биш юм. Харин өглөө өлөн элгэн дээрээ кофе уух нь сөрөг үр дагавар авчирдаг байна. Хүний бие организмд өглөөний 08:00-09:30 цагийн хооронд бодисын солилцоо явагддаг учраас энэ үед кофе уух нь тохиромжгүй байдгаас гадна, ходоод гэдсийг шархлуулж, гэмтээдэг сөрөг талтай ажээ.

2

Хар кофег өлөн элгэн дээрээ ууснаар хоол боловсруулах эрхтэн дэх давсны хүчлийг ихэсгэж, ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл үүсгэдэг байна. Нэг аяга кофе уухад хоол боловсруулах систем доголдож, хорсож эхэлдэг. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл гэдэс дүүрч, ходоод хорсож, бие тавгүйрхэж эхлэх бөгөөд цаашлаад бүдүүн гэдэсний хавдартай болохыг ч үгүйсгэхгүй юм.

3

Мэргэжилтнүүд кофег тохируулж уувал биед олон талын ач тустай гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч, өлөн элгэн дээрээ хэрхэвч ууж болохгүйг сануулж байна. Ядаж та ямар нэгэн зүйлийг идэж, ус уусны дараа кофе уух хэрэгтэй ажээ. Үүнээс гадна, өлөн дээрээ кофе уухаас өөр аргагүйд хүрвэл сүү эсвэл масло хийж, амтыг нь зөөллөөрэй. Таны эрүүл мэндэд таниас өөр хэн ч анхаарал тавьж, хайхрахгүй тул өөрөө өөрийгөө элдэв өвчнөөс хамгаалж, эрүүл зөв амьдралын хэвшлийг баримтлах нь чухал юм шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()