АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жинхэнэ язгууртны амьдралаар амьдардаг Брунейн ханхүү Абдулын тухай сонирхолтой баримтууд

Бруней улс хэдийгээр газар нутаг жижиг, хүн ам цөөн ч газрын тосны нөөц баялагийнхаа тусламжтайгаар дэлхийн хамгийн баян орнуудын нэгт тооцогдох болсон юм. Тус улсын Султаны хүү, 29 настай хунтайж Абдул Матин (Abdul Mateen) нь олон сая хүний мөрөөдөл болсон язгууртны амьдралтай бөгөөд тэрээр хүссэн зүйлдээ хэзээ ч гар татаж байгаагүй юм. Өнөөдөр та бүхэнд Ханхүү Абдул өдгөө хэрхэн амьдарч байгаа талаар сонирхуулахаар бэлтгэлээ. 

Жинхэнэ язгууртны амьдралаар амьдардаг Брунейн ханхүү Абдулын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Дэлхийн анхны супермодель бүсгүйн дуулиан, зовлонгоор дүүрэн амьдралын түүх

АНУ-ын загвар өмсөгч Жанис Дикинсон (Janice Dickinson)-ыг дэлхийн анхны супер модель хэмээн үздэг хүн олон бий. Загварын ертөнцөд өөрийн нэрийг маш тодоор тэмдэглэн үлдээж чадсан тэрээр гоо үзэсгэлэнгийн төлөөс болгосон гэлтэй бусад үзэсгэлэн төгс эмэгтэйчүүдийн адилаар хатуухан хувь заяаг туулжээ. Олон олон залуугийн зүрхийг шархлуулсан үзэсгэлэнт бүсгүйн хувийн амьдрал саад тотгор, уйтгар гунигаар дүүрэн өнгөрсөн байна. Ингээд та бүхэнд дэлхийн анхны супер моделийн амьдралын түүхээс хүргэе. 

Дэлхийн анхны супермодель бүсгүйн дуулиан, зовлонгоор дүүрэн амьдралын түүх Хадгалах

"Хүүхдээрээ байсангүй" гэж шүүмжлүүлдэг өсвөр насны алдартнууд

Сүүлийн үед ихэнх өсвөр насны охид наснаасаа хэд дахин илүү "том" харагддаг болсон гэхэд буруудахгүй. Нүүрний будалт, хувцаслалт зэрэг ямар нэг шалтгаанаар яг насанд хүрсэн юм шиг харагдах тэдгээр охидын дунд насандаа баймгүй гэмээр гайхалтай амжилттай, алдар нэрээ дуурсгаж яваа хүүхдүүд ч бий. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон охидоос онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

"Хүүхдээрээ байсангүй" гэж шүүмжлүүлдэг өсвөр насны алдартнууд Хадгалах

Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйчүүдийн нэг Монгол бүсгүй Рэнцэнхорлоотой танилц!

Спортод элэгтэй гэр бүлийн гишүүн, Будын Рэнцэнхорлоо хэмээх бүсгүй хоёр метр таван сантиметр өндөр гэдгээрээ олон орны хэвлэлийнхний анхаарлыг татдаг. Тэрээр 134.1 сантиметр урт хөлөөрөө дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйчүүдийн нэгээр тодроод байгаа билээ. Рэнцэнхорлоо бүсгүйг Монголчууд Гавьяат тамирчин, сагсчин Ц.Шаравжамцын зээ дүү, Монголын хамгийн өндөр эмэгтэй гэдгээр нь маш сайн мэддэг. 

Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйчүүдийн нэг Монгол бүсгүй Рэнцэнхорлоотой танилц! Хадгалах

Солонгосын алдарт жүжигчин Ма Тун Сог залуухан амрагтайгаа энэ есдүгээр сард гэрлэхээр болжээ

"Бусан хүрэх галт тэрэг" киногоороо олон улсын үзэгчдийн танил болж, өдгөө Холливудад гараад буй жүжигчин Ма Тун Сог эршүүд, буурь суурьтай, хөгжилтэй төрхөөрөө бүхий л насны эмэгтэйчүүдийн хайрыг татдаг билээ. Гэвч саяхан түүнийг "харж явдаг" охид бүсгүйчүүдийн урмыг хугалсан мэдээ цацагдсан нь тэрээр өөрөөсөө олон дүү найз бүсгүйтэй, тэр ч байтугай энэ онд хуримаа хийх гэж буй талаар юм.

Солонгосын алдарт жүжигчин Ма Тун Сог залуухан амрагтайгаа энэ есдүгээр сард гэрлэхээр болжээ Хадгалах

Бидний сайн танил "Диско бүжигчин" болон түүний хогийн савнаас олж өсгөсөн охины түүх

80-аад оны үед Энэтхэгийн Митхун Чакраборти хэмээх жүжигчин "Диско бүжигчин" буюу "Танцор Диско" киноны гол дүрээр манай оронд, мөн олон улсад танигдсан байдаг. Өдгөө 71 нас хүрч буй Митхун нь 90-ээд оны сүүлээр хогийн саванд хаягдсан нэгэн охиныг олсон бөгөөд өөрөө түүнийг өсгөхөөр шийдсэн түүхийг хүмүүс саяхнаас л мэддэг болжээ.

Бидний сайн танил "Диско бүжигчин" болон түүний хогийн савнаас олж өсгөсөн охины түүх Хадгалах

Сугалаанд 27 сая доллар хожоод ядуурал, ганцаардал дунд нас барсан эрийн түүх

Дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүс аз жаргалтай амьдрах боломжийг олохын тулд сугалааны тасалбар худалдан авдаг. Тэд тансаг орон сууц, үнэтэй машин, тухтай амьдралыг хүсдэг. Гэвч сугалаанд хожсон зарим хүмүүсийн амьдрал мөрөөдөл биелэхээс илүүтэй хар дарсан зүүд болж хувирах нь бий. Үүний нэгэн жишээ бол амьдралынхаа дийлэнх хугацааг дээрмийн хэргээс болж торны цаана өнгөрөөсөн Дэвид Ли Эдвардс (David Lee Edwards)-ийн түүх юм. Тэрээр томоохон сугалааны супер шагналыг хожсон ч эцэст нь гэр бүл, орон гэр, эрүүл мэнд гээд үнэтэй бүхнээ алдсан билээ. Ингээд та бүхэнд эхлээд саятан болсон ч эцэстээ юу ч үгүй насан эцэслэсэн уг эрхмийн түүхийг хүргэе!

Сугалаанд 27 сая доллар хожоод ядуурал, ганцаардал дунд нас барсан эрийн түүх Хадгалах

52 настай ч 20-той юм шиг харагддаг шүдний эмч бүсгүй И Сү Жин

Сөүл хотын оршин суугч И Сү Жин (Lee Soo Jin) нь 1969 онд төрсөн боловч түүнийг харсан хэн ч үүнд итгэдэггүй байна. Үнэхээр 30 нас ч хүрээгүй мэт харагдах энэ бүсгүйг "Нойрсож буй гүнж" шиг 90-ээд онд унтаад саяхан сэрсэн бололтой гэж хүмүүс наргидаг гэнэ.

52 настай ч 20-той юм шиг харагддаг шүдний эмч бүсгүй И Сү Жин Хадгалах

Арнольд Шварценеггерийн "бондгор" хүү жин ихээр хаяж, хоёр ахаасаа дутахгүй сайхан залуу болжээ

Арнольд Шварценеггерийн бага хүү Кристофер гэр бүлийн бусад гишүүдээсээ ялгаатай нь олны нүдэнд тэр бүр үзэгдээд байдаггүй юм. Өдгөө 22 настай тэрээр Мичиганы их сургуулийн оюутан бөгөөд гадуур ховорхон гардаш, сошиал хаяг ч байдаггүй гэнэ. Магадгүй шар хэвлэлүүд түүнийг цагтаа "Ертөнцийн мистер" болж байсан аавтай нь харьцуулж, гадаад төрх, бие галбирыг нь шүүмжилдэг болохоор ингэж нуугддаг байх.

Арнольд Шварценеггерийн "бондгор" хүү жин ихээр хаяж, хоёр ахаасаа дутахгүй сайхан залуу болжээ Хадгалах

"Хуурамчаар үхсэн хүмүүс" - Хачирхалтай санаа сэдээд бүтэлгүйтсэн нь

Ямар нэг ашиг олохын тулд өөрийн үхлийг хуурамчаар үйлдэж буй явдал маш олон ном зохиол дээр гардаг. Тэгвэл бодит амьдрал дээр ч гэсэн ийм түүх цөөнгүй тохиолддог гэнэ. Тэр бүү хэл олны танил болсон хүмүүс хүртэл ингэдэг аж. Гэхдээ энгийн хүмүүсээс ялгаатай нь тэд олон мянган хүний хэзээний танил учраас удалгүй баригдчихдаг. Энэ удаа бид та бүхэнд худлаа "үхсэн" нь илчлэгдсэн хүмүүсийн түүхийг хуваалцъя.

"Хуурамчаар үхсэн хүмүүс" - Хачирхалтай санаа сэдээд бүтэлгүйтсэн нь Хадгалах

Оддыг залуу настай нь уулзуулагч артистын шинэхэн бүтээлүүд (25 фото)

Хэдийнээ урсаад өнгөрсөн цаг хугацааг дахин эхнээс нь "тоглуулах" боломжгүй ч гэрэл зураг хэмээх зүйлийн тусламжтайгаар өнгөрсөн, одоог уулзуулж хамтанд нь нэгтэн харах боломжтой. Үүнийг Нидерландын дижитал артист Ард Гелинк (Ard Gelinck) хоббигоо ажил хэрэг болгож, дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй болоод амжжээ. Тэрээр шоу бизнесийн оддын өмнөх дүр төрхийг өнөөгийн байгаа байдалтай нь "уулзуулж" өгдөгөөрөө алдартай юм. Таны хайртай алдартан энэ жагсаалтад багтсан болов уу?

Оддыг залуу настай нь уулзуулагч артистын шинэхэн бүтээлүүд (25 фото) Хадгалах

Алдартнуудын тухай таны төсөөллийг өөрчлөх хачирхалтай баримтууд

Дэлхий даяар олон сая хүнд танигдсан алдартай хүмүүс өдгөө хэчнээн их хөрөнгө цуглуулж, алдар нэрд хүрсэн байх нь хамаагүй, тэд бусдын л адил хүн учир өөрсдийн амьдралын туршлага, алдаа оноо, амжилт бүтээлээрээ бусдаас ялгарна. Олон нийт ихэнхдээ тэдгээр алдартнуудын хайр дурлал, янаг амрагийн асуудлыг онцлон шуугидаг хэдий ч түүнээс илүү сонирхолтой нууцуудыг нь тэр бүр сайн мэддэггүй. Бид энэ удаа та бүхэнд Холливуд оддын "нууц"-аас хүргэхээр бэлдээд байна. 

Алдартнуудын тухай таны төсөөллийг өөрчлөх хачирхалтай баримтууд Хадгалах