Үзэсгэлэнт Моника Беллучи охин Дева Касселийн хамт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ

Үзэсгэлэнтэй, алдартай эмэгтэйчүүд үргэлж олны анхаарлын төвд амьдардаг гэдэг. Үүний хамгийн тод жишээ бол яахын аргагүй Италийн нэрт жүжигчин Моника Беллучи юм. Түүний гоо үзэсгэлэн, бие галбираас авхуулаад хувийн амьдрал, үйл хөдлөл бүр нь төдийгөөс өдийг хүртэл сая сая хүний халуун ярианы сэдэв болсоор ирсэн билээ. Энэ удаад тэрээр охин Дева Касселийнхаа хамтаар Vogue сэтгүүлийн нүүрийг чимж,  шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. 

Үзэсгэлэнт Моника Беллучи охин Дева Касселийн хамт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үзэсгэлэнт ээж, охин хоёр алдарт Vogue сэтгүүлийн 7-р сарын дугаарт стилист Иб Камара, гэрэл зурагчин Паола Роверси болон найруулагч Фердинандо Вердери, Пьержиоржио Дел Моро, Самуэль Эллис Шейнман нартай хамтран ажилласан байна.

Нэрт жүжигчний охин Дева Кассель урьд өмнө нь Dolce & Gabbana брэндтэй удаан хугацааны туршид хамтарч ажиллаж байсан туршлагатай. Одоогоос жилийн өмнө охин "Dolce & Gabbana"-аас гаргасан шинэ сүрчигний нүүр царай болж байсан юм. 

Дэлхий даяарх олон сая хүнд үзэсгэлэн төгс төрхөөрөө гайхагдсан Моника Беллучигийн охин Дева ээжтэйгээ яг л усны дусал мэт адилхан гэдгээрээ алдартай. Дева хэмээх нэр энэтхэг хэлэнд бурханлаг оршихуйг илэрхийлдэг бөгөөд deus («бурхан») болон divus («бурханлаг») гэсэн үгнүүдийн нийлбэр аж.

Нэгэн ярилцлагынхаа үеэр Моника охиныхоо нэрийг Итали хэл дээр “тэнгэрийн гэрлээр ивээгдсэн” гэсэн утгатай болохыг хэлж байсан юм. Тэнгэрийн ивээлийг хүртсэн мэт сахиусан тэнгэрийн төрхтэй Дева ирэх 9-р сард 17 нас хүрнэ.

Дева 15 настайгаасаа эхлэн загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хэд хэдэн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж, зураг авалтад ороод амжсан байна. 

Түүний гадаад төрхний гоо сайхныг бишрэхгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй ч охин ирээдүйд мэргэжлийн модель болох төлөвлөгөөгүй гэнэ. Энэ тухай түүний ээж "Дева боловсрол эзэмшихэд гол анхаарлаа хандуулахыг хүсдэг." хэмээн L'Officiel-д өгсөн ярилцлагадаа дурдсан байв.

Ээжийнхээ адилаар Дева хувийн амьдралаа олны нүднээс далд байлгахыг хүсдэг гэдгийг түүний цахим хуудсаас олж харах боломжтой. Тэрээр инстаграм дээр ямар ч хүнийг дагадаггүй. 

Эрдэм мэдлэг, боловсролыг эрхэмлэдэг үзэсгэлэнт охин итали, англи, франц болон португали гэх дөрвөн хэлээр чөлөөтэй ярьж чадна. 

Ингээд түүний сүүлийн үеийн зураг авалтуудаас хүргэж байна.

Ингээд түүний сүүлийн үеийн зураг авалтуудаас хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()