Инстаграм дахь хагас нүцгэн зураг бүрээсээ 1200 доллар олдог халуухан модель бүсгүй

Орчин цагийн интернет холбооны тусламжтайгаар олон мянган хүмүүст орлогын эх үүсвэр нэмэгдсэн гэдэг нь илэрхий. Үүнд гадаад төрхөө давуу болгон "ашиглаж" байгаа бүсгүйчүүд ч хамаарна. Тэд байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээрээ хүмүүсийн нүдийг зүгээр нэг хужирлаад өнгөрөхийг хүсдэггүй бөгөөд үр шимийг нь амьдралдаа бодитоор "хүртэж" чаддаг байна. Америкийн гоо үзэсгэлэн Даниелли Аяала (Danielley Ayala) хэмээх бүсгүй нийгмийн сүлжээгээр дамжуулан хөрөнгөжсөн аж.

Инстаграм дахь хагас нүцгэн зураг бүрээсээ 1200 доллар олдог халуухан модель бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Лос Анжелес хотын оршин суугч, 25 настай үзэсгэлэнт Даниелли Аяала интернет сүлжээнд хагас нүцгэн зургуудаа хуваалцаж, мянга мянган шүтэн бишрэгчтэй болжээ.

Тэрээр инстаграм хуудсандаа таван сая гаруй дагагчтай.

Тэрээр нүүр будгийн артист хийдэг бөгөөд 2017 оноос өөрийн халуухан зургуудаа цахим орчинд нийтэлж эхэлсэн байна.  

Бүсгүй хэдхэн сарын дотор сая гаруй шүтэн бишрэгчтэй болж чадсаны зэрэгцээ зураг тус бүрээ 1200 орчим доллараар худалдаж эхэлжээ.

Тэрээр томоохон брэндүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ бараа бүтээгдэхүүн сурталчлах замаар нэмэлт орлого олдог гэнэ.

Халуухан зургуудаас гадна Даниелли эрүүл хооллолт, амьдралын зөв хэмнэл, дасгал хөдөлгөөн зэрэг янз бүрийн туршлагаасаа интернет хэрэглэгч эмэгтэйчүүдэд хуваалцаж, зөвлөгөө өгдөг байна.

Тэрээр өөрийгөө фото модель гэж тодорхойлдоггүй бөгөөд зураг авхуулах дуртай энгийн нэг эмэгтэй гэж үздэг аж.

Тэрээр бараг бүхий л эмэгтэйчүүдийн атаархлыг төрүүлэх төгс галбиртай хэдий  ч жингээ барих тал дээр огтхон ч санаа зовдоггүй гэсэн байв. 

Даниелли эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн хоолны дэглэм барьдаггүй бөгөөд галбираа хадгалах хамгийн чухал арга бол идэвхтэй дасгал хөдөлгөөн гэжээ.

Орчин цагт инстаграм сүлжээ бол ямар ч хүний виртуал нэрийн хуудас болсон гэдгийг Даниеллигийн орлого батлан харуулж байгаа юм. 

Энэ сүлжээнд сая гаруй дагагчтай хуудсанд нэг пост оруулахад ойролцоогоор 15 мянга орчим доллар болдог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()