Хүнд халдварладаг хамгийн аймшигтай 10 шимэгч хорхой

Шумуул болон янз бүрийн шимэгч хорхойнуудаар дамжин хумхаа мэтийн аймшигт өвчин тусах эрсдэлтэй талаар та өмнө нь сонссон л байх. Гэхдээ шимэгч хорхойнууд бидний биед хэдийнээ орчихсон, яг одоо байж байгаа гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Шимэгчид, тэр дундаа амьд биетүүд болох цох, өтнүүд хүний бие дотор чөлөөтэй мөлхөж явдаг. Гэхдээ хамгийн аймаар нь тэд хүний дотор өөрт нь огтхон ч мэдэгдэхгүйгээр олон арван жилээр амьдарч чадна.

Хүнд халдварладаг хамгийн аймшигтай 10 шимэгч хорхой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Халдварласан тархи

Зомби гэдэг бол хүний тархиар хооллодог тархигүй биет билээ. Неглерия Фоулера нь мөн зомбигийн адилаар бидний тархийг идэж, мэдрэлийн системийг гэмтээдэг. Энэхүү биет биед байгааг илэрхийлэх шинж тэмдэг нь толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих байдаг бөгөөд хэт удаан хугацааны туршид илрүүлэхгүй байснаар үхэлд хүрэх магадлалтай. Энэ бол дэлхийд маш ховор биет бөгөөд дэлхий даяар 1000 орчим хүн энэ биетээр халдварласан гэх тоо бий.  Бүлээн устай гол нуурын усаар дамжиж халдварладаг учир сэлэхдээ болгоомжтой байгаарай.

Халдварласан тархи

2 Хараагүй болох

Онхоцеркоз нь хүний харааны үйл ажиллагааг гэмтээдэг өт юм. Соёл иргэншил хөгжөөгүй, бохир улс орноор зорчсон тохиолдолд энэ өтөөр халдварлах магадлалтай. Өт нь нүдний эвэр бүрхэвчийг гэмтээж, тухайн хүнийг хараагүй болгоход хүргэдэг байна. Хүний биеийн дархлаа энэхүү биетийг эсэргүүцэж чадахгүй учир халдварласан бол хэсэг хугацааны дараа тодорхой шинж тэмдэггүйгээр хараагүй болдог аж.

Хараагүй болох

3 Элефантиаз

Энэхүү шавжийг ихэнхидээ заан гэж нэрлэдэг бөгөөд энэ нь түүний хэмжээнээс бус харин хүний биеийг хүн харахын аргагүй болгодогтой холбоотой. Хүний биед халдварласны жилийн дараа филярия тунгалгын систем рүү нэвтрэн орж, биеэс гадагшлах шингэнийг хязгаарлаж эхэлдэг. Ингээд урт удаан хугацааны туршид энэхүү биеттэй явснаар хөл хавантаж зааны хөлтэй ижил болдог байна.

Элефантиаз

4 Лоа лоа

Лоа лоа” гэх нэр нь хэдийгээр коктейлний нэртэй ижил мэт санагдаж болох ч энэхүү шавжид хазуулсны улмаас энэхүү хорт нянгийн халдвар авах өндөр магадлалтай байдаг. Энэхүү шавж нь хазсан биеийн хэсэгтээ биед нэвтэрмэгчээ хэсэг амьдарч оршиж, өвдөлт, үрэвсэл үүсгэдэг байна. Хэсэг хугацааны дараа тус шавжны өндөг өсөж, нүд рүү орох магадлалтай бөгөөд нүдэн дотроо түүний хөдөлж байгааг тухайн хүн мэдэрч чаддаг аж. Энэхүү өт нь 17 жилийн турш хүний биед амьдрах чадвартай.

Лоа лоа

5 Овод-шимэгч

Овод нь хүний биед өндөглөх чадвартай. Хэрвээ тэр хэн нэгний биед орсон л бол маш их хэмжээний өндгийг гаргах болно. Харин өндөг өсөхийн тулд эргэн тойронд буй бүхий л зүйлийг шимж идэх бөгөөд эцэст нь арьс маш их нүхтэй болдог аж. Оводоор халдварласан хүний арьсан дор нь ямар нэг биет байгааг мэдэрч чадна. Энэхүү шимэгч хорхойг биеэс гаргахын тулд мэс заслын аргыг ашиглана.

Овод-шимэгч

6 Ришта

Нарийн шүүлтүүрээр усыг нь сайтар шүүгээгүй усан санд сэлж байхдаа хүн усны бөөс залгих магадлалтай. Энэ төрлийн шимэгч бохирдсон нуур, цөөрөмд дуртай бөгөөд хүний ходоодонд орсны дараа ходоодны шүүсэнд уусаж, бөөсний (дракункулез) дотор байсан ришта гарч ирнэ. Жилийн дараа гэхэд 60-90 см урттай болж, улмаар хүний бие түүнд багадаж эхлэн, гадаргуу руу гарахыг хичээдэг. Энэ үед хүний биед шатаж байгаа юм шиг мэдрэмж төрж, өөрийн эрхгүй хүйтэн усанд ордог. Чухам үүнийг л өт хүлээж байдаг бөгөөд хүнийг усанд оронгуут нь олон мянган авгалдайнуудаа цацчихаад өөрөө  биед нь үлддэг.

Ришта

7 Цус сорогч загас

Эцэг эхчүүд болон төрийн удирдлагууд гол, нуурын усанд, усан сангийн давсгаа суллаж болохгүй хэмээн үргэлж захидаг. Энэхүү цус сорогч загас нь давсгаа суллаж байх үед давсгаар дамжиж хүний биед ордог байна. Хүний биенд цус, арьсаар хооллодог бөгөөд маш их өвдөлтийг мэдрүүлдэг гэнэ.

Цус сорогч загас

8 Аскарид

Хүний организмд орсон хуягт өт аскарид 30 см урт болдог. Хөдөө орон нутаг, эзгүй зэлүүд газар амьдардаг хүмүүс энэ өтөөр  илүү халдварладаг. Хүний дотор амьдарч байх хугацаанд нь ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Харин өтний тоо хэмжээ хамгийн дээд цэгтээ хүрсний дараа толгой өвдөх, халуурах, дотор муухайрах, суулгах зэргээр өөрийн байгаагаа мэдэгддэг байна. Ерөнхийдөө аскарид хүүхдийн биед их ордог. Учир нь хүүхдүүд гараа угаах нь бага байдаг.

 

 

Аскарид

Аскарида

9 Хамууны хачиг

Хамууны хачиг арьсан дээр улаан толбо гаргаж, загатнуулдаг. Энэ жижиг шимэгч хүний арьсан доогуур ухаж байрлаад, цусаар хооллон, өсөж үрждэг. Хачиг аль ч хэсгийн арьсыг гэмтээж чадна. Ихэнх тохиолдолд гарны ар тал, салаа, суга болон цавь орчмын арьсанд байрладаг.

Хамууны хачиг

10 Лентец

Лентец бол хамгийн аймаар шимэгч бөгөөд хүний тархинд ороод 20 жилийн турш амьдардаг. Энэ хугацаанд хүний биед хамгийн түгээмэл, бусад өвчинтэй андуурмаар шинж тэмдгүүд илрэх тул тэр болгон шимэгчээс боллоо гэдгийг мэдэж илрүүлж чаддаггүй. Тэгээд өсөж том болоод өөрийн эзнээ (дотор нь байрлаж буй хүнээ) алахыг хичээдэг. Энэ шимэгч халдвартай ус, мах хэрэглэх үед хүний биед ордог.

Лентец

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()