АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Огт гэрлэж байгаагүй Холливудын сэтгэл татам "гоонь" эрчүүд

Алдартай хүмүүсийн хувийн амьдрал байнга олны хараанд байдаг. Шүтэн биширч явдаг хүнийх нь зүрх сэтгэлийг хэн эзэмдэж байгаа нь хэнд ч сонирхолтой байж таарна. Энэ удаад бид "гоонь эр" гэх тодотголоосоо салахыг хүсээгүй чадварлаг, авьяастай, алдартай эрэгтэй жүжигчдийн тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

Огт гэрлэж байгаагүй Холливудын сэтгэл татам "гоонь" эрчүүд Хадгалах

20-р зууны домогт алдартнуудын үр удам өнөө цагт...

Холливудын алтан үеийн жүжигчид кино урлагийн ертөнцөд жинхэнэ утгаараа мандан бадарч байсныг та бүхэн сайн мэднэ. Энэ цагийн хамгийн алдартай уран бүтээлчдийн идэр залуу нас, гоо үзэсгэлэн цаг хугацаатай хамт хэдийнээ улиран одсон ч тэдгээрийн алдар нэр, энтертайнмент салбарт эзэрхэх байр суурь нь өнөөг хүртэл халдашгүй хэвээр буй. Тэгвэл өнөөдрийг хүртэл олон сая үзэгчдийн сэтгэлд хоногшсон алдарт жүжигчдийн үр удам эцэг, эхтэйгээ хэр зэрэг ижилхэн бол гэж та бодож байсан уу?

20-р зууны домогт алдартнуудын үр удам өнөө цагт... Хадгалах

Инстаграм дахь хамгийн нарийхан бэлхүүстэй охин

Лина Санспот хэмээх Оросын блоггер охин бодит гэхэд итгэмээргүй нарийхан бэлхүүстэй гэдгээрээ интернет хэрэглэгчдийн дунд алдартай. Цахим ертөнц дэх түүний олон сая дагагчдын дунд Линаг нарийхан бэлхүүстэй болохын тулд хавиргаа авхуулсан гэж цуурах хүмүүс ч байдаг аж. Гэвч тэрээр энэ бүх яриаг үгүйсгэдэг бөгөөд хичээнгүй хөдөлмөрийнхөө үр дүнд хараа булаам сайхан галбирыг цогцлоож чадсан гэнэ.

Инстаграм дахь хамгийн нарийхан бэлхүүстэй охин Хадгалах

Исламын хатуу дэглэмээс өмнөх Ираны улаан дэнлүүний гудамжны төрх

1979 оны Исламын хувьсгал гарахаас өмнө Ираны нийслэл Тегеран хотод байсан "улаан дэнлүүний гудамж" гэх газрыг Ираны баримтат гэрэл зурагчин Кавех Голестан (Kaveh Golestan) дэлхий нийтэд таниулсан байна. Тэрээр гэрэл зургуудаараа Ираны иргэдийн өдөр тутмын амьдралыг үнэн бодитоор нь тусган харуулж байснаараа алдартай. Үүнээс гадна Кавех төрөлх улсынхаа олны нүднээс далд орших "нууц"-ыг задалж, алдарт "Time" сэтгүүлд хүртэл нийтлүүлж байв.

Исламын хатуу дэглэмээс өмнөх Ираны улаан дэнлүүний гудамжны төрх Хадгалах

Хамгийн ухаалаг дизайнтай 25 лаа

Гэрлийн чийдэн зохион бүтээгдэхээс өмнө дэнлүү, лаа хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг байсан нь гарцаагүй. Харин өнөө цагт лаа нь тайвшруулах, таатай сайхан орчин бүрдүүлэх, өрөө тасалгааг чимэх гэхчлэн өмнөхөөсөө ондоо үүрэгтэй болсон ч хүмүүсийн дуртай зүйлсийн жагсаалтад яах аргагүй багтсаар буй. Тэгвэл бид та бүхэнд лаанд дурлагсдын шуналыг хөдөлгөх, хамгийн сонирхолтой дизайнтай бүтээлүүдийг хүргэж байна. 

Хамгийн ухаалаг дизайнтай 25 лаа Хадгалах

Алдартнуудын дуулиантайгаар өргөж авсан хүүхдүүд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Зарим нэг учир шалтгаанаас болж, хосууд хүүхэдтэй болж чадахгүй байх явдал амьдралд тохиолддог билээ. Тэр үед үрийн зулай үнэрлэж, үр хүүхэдтэй байхын жаргалыг мэдрэх үүднээс хүүхэд өргөж авахаас өөр аргагүйд хүрдэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Гэхдээ зарим оддын дунд эрүүл мэндийн ямар нэг асуудал байхгүй хэрнээ хүүхэд өргөж авах үзэгдэл гарсаар сүүлдээ бараг оддын тренд болсон байна. Энэ удаад бид та бүхэнд алдартнуудын өргөмөл хүүхдүүдийн талаарх мэдээллийг онцлон хүргэе!

Алдартнуудын дуулиантайгаар өргөж авсан хүүхдүүд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Тайванийн их сургуулийн анатомийн багш интернет хэрэглэгчдийг гайхшруулжээ

Хичээл орно гэхээр хамгийн түрүүнд таны толгойд юу орж ирдэг вэ? Магадгүй ихэнх хүний толгойд олон зузаан сурах бичиг, тоймгүй их даалгавар, бие даалт гээд уйтгартай ч гэмээр төсөөллүүд орж ирж байж болох юм. Тэгвэл Тайванийн нэгэн их сургуулийн анатомийн багш Чуан-Бин Чун (鍾全斌) маш сонирхолтой аргаар хичээлээ заадаг гэдгээрээ алдартай. Мэргэжлийн зураачаас дутахааргүй авьяаслаг багшийн хичээлд суухыг хүсдэг оюутнууд ангид нь багтаж чадаагүйдээ харамсдаг гэнэ шүү!

Тайванийн их сургуулийн анатомийн багш интернет хэрэглэгчдийг гайхшруулжээ Хадгалах

2021 онд учирсан шинэхэн алдартан хосууд

Алдартнууд нэг хүрээлэлд байдаг учраас хоорондоо дурлалцаж, улмаар гэр бүл болцгоодог билээ. Энэ талаар нэг хэсэгтээ цахим ертөнц, сонин хэвлэлээр шуугидаг бөгөөд фэнүүдийнх нь гайхшралыг төрүүлэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ шинэхэн Холливуудийн алдартай хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

2021 онд учирсан шинэхэн алдартан хосууд Хадгалах

Хүний махан идэштэн Япон эрийг яагаад шийтгэлгүй өнгөрөөсөн бэ?

Иссэй Сагава (Issei Sagawa) хэмээх япон эр өөрийгөө ямагт сул дорой нэгэн гэж бодож явж. Тиймээс тэрээр хүч чадал мэдрэхийн тулд хүн алж махыг нь идэх хүсэл төрөх нь тэр. 1981 оны 6-р сарын 11-ний шөнө нэгэн эмэгтэйг тэрээр гэртээ урьсан байна. Түүнийг ирсний дараа шууд толгойд нь буудаж амийг нь хөнөөсөн бөгөөд хоёр хоногийн турш махыг нь идээд үлдэгдлийг нь хаях гэж байгаад баригдсан юм. Гэвч өдгөө тэрээр эрх чөлөөтэй явж байгаа аж. 

Хүний махан идэштэн Япон эрийг яагаад шийтгэлгүй өнгөрөөсөн бэ? Хадгалах

Өөрийн бий болгож, өдий зэрэгт хүргэсэн компаниа орхисон тэрбумтнууд

Саяхан "Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос өөрийн компаниа орхисон билээ. Мэдээж хэрэг энэ нь том үйл явдал хэдий ч ийм зүйл анх удаа болж байгаа хэрэг биш юм. Өмнө нь чинээлэг эрхмүүд өөрсдийн компаниа янз бүрийн шалтгаанаас болж орхиж байсан бөгөөд өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хүргэхээр бэлтгэлээ. 

Өөрийн бий болгож, өдий зэрэгт хүргэсэн компаниа орхисон тэрбумтнууд Хадгалах

Рэппер Cardi B охиндоо 150 мянган долларын үнэтэй зүүлт бэлэглэснээс болж шүүмжлэлд өртжээ

Алдартнуудын амьдрал олны хэл ам, дуулиан шуугианаас ангид байна гэж бараг л үгүй. Нэгэн цагт хамтын амьдралаа дуусгавар болгож, тус тусын замаа хөөхөөр болсон тухай том шуугиан тарьж байсан реппер Cardi B болон Offset нар хэсэг хугацааны өмнө эргэн эвлэрч, өдгөө хоёр дахь хүүхдээ хүлээн авах дөхөж байгаа билээ. Тэгвэл дуулиант хос энэ удаа бяцхан охиныхоо төрсөн өдрөөр бас л нэг шүүмжлэлийн бай болоод амжсан байна. Чухам юунаас болж алдарт эцэг, эхийг олон нийт буруутгаад байгааг та бүхэн энэхүү нийтлэлээс олж мэдээрэй!

Рэппер Cardi B охиндоо 150 мянган долларын үнэтэй зүүлт бэлэглэснээс болж шүүмжлэлд өртжээ Хадгалах

BlackPink хамтлагийн Женни "Calvin Klein" брэндийн халуухан нүүр царай болжээ

Өмнөд Солонгосын BlackPink охидын хамтлаг зөвхөн Ази тив төдийгүй, дэлхий нийтээр сая сая залуу үеийнхний хайрыг татсаар өнөөдрийг хүрсэн билээ. Хамтлагийн охидоос Жэнни Ким (Jennie Kim) хамгийн алдартай гишүүнээр нэрлэгддэг болох нь олон зүйлээс илэрхий харагддаг. Тэрээр 2018 оны нэгдүгээр сард “Chanel”-ын нүүр царайгаар сонгогдож байсан бол өдгөө Calvin Klein брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Ингээд та бүхэнд Жэннигийн Calvin Klein брэндтэй хамтран ажилласан "халуухан" зургуудаас хүргэж байна. 

BlackPink хамтлагийн Женни "Calvin Klein" брэндийн халуухан нүүр царай болжээ Хадгалах