Инстаграм дахь хамгийн нарийхан бэлхүүстэй охин

Лина Санспот хэмээх Оросын блоггер охин бодит гэхэд итгэмээргүй нарийхан бэлхүүстэй гэдгээрээ интернет хэрэглэгчдийн дунд алдартай. Цахим ертөнц дэх түүний олон сая дагагчдын дунд Линаг нарийхан бэлхүүстэй болохын тулд хавиргаа авхуулсан гэж цуурах хүмүүс ч байдаг аж. Гэвч тэрээр энэ бүх яриаг үгүйсгэдэг бөгөөд хичээнгүй хөдөлмөрийнхөө үр дүнд хараа булаам сайхан галбирыг цогцлоож чадсан гэнэ.

Инстаграм дахь хамгийн нарийхан бэлхүүстэй охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн жилүүдэд олон нийтийн цахим сүлжээнүүдэд үзэсгэлэнтэй, харц булаам галбиртай эмэгтэйчүүд олширсон ч тэдгээрийн дундаас гоо сайхны мэс засал хийлгээгүй нь харьцангуй цөөн. Бүсгүйчүүдийн дийлэнх нь ямар нэг байдлаар гоо заслын үйлчилгээ хийлгэсэн байдаг нь тэднийг хоорондоо нийтлэг болгоход хүргэдэг. 

Харин Лина хэмээх энэхүү блоггер охин өөрийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ хүчээр мөрөөдлийн галбираа цогцлоож чадсан хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл юм. Тэрээр байгалиас заяасан бие галбираа тууштай дасгал хөдөлгөөний тусламжтайгаар өөрчилж чадсан байна. 

Лина инстаграм сүлжээнд 1.5 сая дагагчтай бөгөөд өдөр ирэх тусам түүнийг шүтэн бишрэх хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдсээр байгаа юм.

Тэрээр урьд өмнө нь жингээ хасахын тулд бусад охидын л адил шинжлэх ухааны үндэслэлгүй элдэв хоолны дэглэм туршиж, байгаа байдалдаа гутарч биеийн галбираа үргэлж голдог байсан гэнэ. 

Харин идэвхтэй дасгал хөдөлгөөн, хамгийн гол нь зөв техникийн тусламжтайгаар тэрээр мөрөөдлийн галбиртаа хүрч чадсан гэнэ. Охин олон сая дагагчдадаа өөрийн туршлагаас нуулгүй хуваалцдаг. 

Гэвч түүний амжилтын нууц илбэ шид мэт гэнэтийн үр дүнд бус, "тууштай" хөдөлмөрт оршдог гэдэг нь илэрхий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()