Тайванийн их сургуулийн анатомийн багш интернет хэрэглэгчдийг гайхшруулжээ

Хичээл орно гэхээр хамгийн түрүүнд таны толгойд юу орж ирдэг вэ? Магадгүй ихэнх хүний толгойд олон зузаан сурах бичиг, тоймгүй их даалгавар, бие даалт гээд уйтгартай ч гэмээр төсөөллүүд орж ирж байж болох юм. Тэгвэл Тайванийн нэгэн их сургуулийн анатомийн багш Чуан-Бин Чун (鍾全斌) маш сонирхолтой аргаар хичээлээ заадаг гэдгээрээ алдартай. Мэргэжлийн зураачаас дутахааргүй авьяаслаг багшийн хичээлд суухыг хүсдэг оюутнууд ангид нь багтаж чадаагүйдээ харамсдаг гэнэ шүү!

Тайванийн их сургуулийн анатомийн багш интернет хэрэглэгчдийг гайхшруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чуан-Бин Чун Тайванийн Шу-Те Их Сургуулийн визуал дизайны тэнхимд Дүрслэх урлаг болон анатоми, уран зургийн ур чадварын багшаар гурван жил ажиллаж байгаа аж. Түүний хичээл заах арга барил дэлхийн олон сая багш нараас ялгаатай. 

Тэрээр оюутнуудыг сурах бичгийн текст уншиж цээжлэхээс илүүтэй уран зургийн аргаар толгойдоо суулгах аргыг хэрэгжүүлдэг байна. Ингэснээр багш, оюутнууд хамтдаа хичээлийг үр дүнтэй, сонирхолтой болгож чаддаг гэнэ.

Залуухан багш өөрийн нэрээр нээсэн Youtube хуудсандаа зураг бүтэх явцыг бичлэг болгон хуваалцдаг бөгөөд хэдийнээ олон мянган дагагчтай болоод амжсан байна. 

Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс хүргэе.

Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс хүргэе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()