Рэппер Cardi B охиндоо 150 мянган долларын үнэтэй зүүлт бэлэглэснээс болж шүүмжлэлд өртжээ

Алдартнуудын амьдрал олны хэл ам, дуулиан шуугианаас ангид байна гэж бараг л үгүй. Нэгэн цагт хамтын амьдралаа дуусгавар болгож, тус тусын замаа хөөхөөр болсон тухай том шуугиан тарьж байсан реппер Cardi B болон Offset нар хэсэг хугацааны өмнө эргэн эвлэрч, өдгөө хоёр дахь хүүхдээ хүлээн авах дөхөж байгаа билээ. Тэгвэл дуулиант хос энэ удаа бяцхан охиныхоо төрсөн өдрөөр бас л нэг шүүмжлэлийн бай болоод амжсан байна. Чухам юунаас болж алдарт эцэг, эхийг олон нийт буруутгаад байгааг та бүхэн энэхүү нийтлэлээс олж мэдээрэй!

Рэппер Cardi B охиндоо 150 мянган долларын үнэтэй зүүлт бэлэглэснээс болж шүүмжлэлд өртжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сүр дуулиантай салах шахсан хоёр бие биедээ ахин нэг боломж олгож байгаа гэх мэдээгээрээ шүтэн бишрэгчдээ гайхшруулсан реппер гэр бүл тун удахгүй хоёр дахь хүүхдээ угтан авах гэж байна.

Тэдний охин Kulture Kiari Cephus-ийн гурван насны төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногийн ням гарагт тохиосон бөгөөд алдартай эцэг, эх охиныхоо төрсөн өдрөөр бодит амьдрал дээрх Диснейн гүнжийн ертөнц байгуулж өгчээ. 

Kulture охин 2018 оны 7-р сарын 10-нд реппер Карди Би болон Оффсет нарын анхны хүүхэд болж мэндэлсэн юм. Энэ жил гурван нас хүрч буй бяцхан охиндоо эцэг, эх нь ер бусын "онцгой" бэлэг дурсгасан явдал  олон хүний дургүйцлыг хүргэсэн юм. 

Шар хэвлэлийнхэн тэрхүү онцгой бэлгийг нарийвчлан судлаад амжсан бөгөөд Карди Би охиндоо 150 мянган доллар (ойролцоогоор 430 сая төгрөг) -аар очир эрдэнийн зүүлт бэлэглэсэн байв.

Реппер ээж бяцхан охиндоо хамгийн чамин тансаг бүхнийг зориулахыг хүсэх нь энгийн зүйл хэдий ч хүүхдийг бага наснаас нь эд хөрөнгө, материаллаг зүйлсэд дуртай болгож байна хэмээн Карди Биг буруутгах хүмүүс цахим ертөнцөд олон байлаа.

Ямартаа ч охин бэлгэндээ сэтгэл хангалуун байгаа нь илэрхий харагдаж байсныг дурдах хэрэгтэй болов уу.

Тэд гэр бүлээрээ "ижилсэх" дуртай.

Тэд гэр бүлээрээ "ижилсэх" дуртай.

Бяцхан Kulture-ийн зургуудыг хүргэж байна.

Бяцхан Kulture-ийн зургуудыг хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()