Якуза нар олны өмнө шивээсээ гайхуулжээ

2018-05-24, 13:01
15,079

Японы алдарт Якуза нарыг шивээсээр нь хүмүүс анддаггүй. Гэхдээ саун, эсвэл наран шарлагын газар л гэхээс өөр хаа нэгтээ тэдний шивээсийг харах боломж хүмүүст тэр бүр олддоггүй. Тэгвэл якуза нар "Санжа Мацури" фестивалийн үеэр шивээсээ олон нийтэд харуулдаг байна. Сенсожи сүмийн үүсэн байгуулагдсаны ойн өдрөөр тохиодог энэхүү фестивалийг үзэхээр Токиогийн хойд хэсэгт байдаг Асакуса гэх дүүрэгт ойролцоогоор хоёр сая шахам хүмүүс ирж сонирходог байна.

Якуза нар олны өмнө шивээсээ гайхуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Санжа Мацури" фестивалийн үеэр Якуза стиллийн шивээсийг бүтэн биеэрээ хийлгэсэн хүмүүсийг харах боломжтой. 

Токиогийн уламжлалт баяруудын нэг болох "Санжа Мацури" нь олон тооны оролцогч, үзэгчтэйгээрээ алдартай. Тэднээс онцлог болох нэг зүйл нь якуза нарт шивээсээ бүрэн бүтнээр нь харуулах боломжийг олгодог явдал юм. 

Тэдний шивээс нь гарын бугуйнаас хөлийн шагай, эгэмний яс хүртэл үргэлжилсэн байдаг. 

Тэдний зарим нь өдөр тутмын амьдралдаа цамцныхаа энгэрийг товчлохгүй сул өмсөхийн тулд энгэр хэсэгтээ шивээс хийлгэлгүй үлдээсэн байдаг. 

Шивээс хийлгэнэ гэдэг нь якуза нарын хувьд нэр төрийн хэрэг бөгөөд самурай, луу, кой загас зэрэг утга агууламжтай зүйлсийг биедээ шивүүлдэг. Японы ихэнх иргэн харин энэ төрлийн хүмүүсийг таашаадаггүй. Зарим нийтийн угаалгын газар, саун зэрэг үйлчилгээний байгууллага бөөнөөрөө явж байгаа шивээстэй хүмүүсийг оруулахаас татгалздаг байна. 

Энэ шивээсийг зөвхөн эрчүүд хийлгэдэггүй болохыг та энд харж байна. 

Якуза стилийн хамгийн түгээмэл шивээсний утга

  • Самурай - Бушидо буюу "Дайчны замнал"-ыг илэрхийлдэг. Нэр хүнд, эр зориг, үнэнч шударга байдлын бэлгэ тэмдэг. Якуза нар эдгээр мөн чанарыг өөртөө агуулах ёстой гэж үздэг. Гэхдээ эрт дээр үед якуза, самурай хоёр өштөнүүд байсан гэж түүхэнд бичсэн байдаг. 
  • Луу - Японы соёлд лууг хүний хамгаалагч гэсэн байдгаас үүдэн эр зориг, арга ухаан, хүч чадлын илэрхийлэл болгон шивүүлдэг. Өнгөнөөсөө хамааран өөр өөр утга санаа агуулна. Хар луу оюун ухааныг бэлгэддэг бол шар луу дээд язгууртантай холбоотой. 
  • Кой загас - Аз ерөөлийн бэлгэдэл. Лууны адил өнгөөрөө бас илэрхийлэх утга нь ялгаатай. Улаан бол хайр дурлал, ах дүүсийн холбоог, хар бол уян хатан байдал, шаргуу зан чанарыг төлөөлдөг байна. 
  • Галт шувуу - Өөрийнхөө үнснээс дахин амилдаг гэгддэг галт шувуу нь дахин төрөх, урт удаан наслахын ерөөл юм. 
  • Интоорын цэцэг - Япончууд интоорын модны цэцгийг амьдралын богино байдал, түр зуурын явдал гэдэгтэй холбон ярьдаг. Интоорын цэцэг нь маш хурдан цэцэглэж, тэр хурдаараа унаж үхдэг. 
  • Тасарсан толгой - Хүний тасарсан толгойн шивээс бол эр зоригийн бэлгэдэл гэнэ. Самурай нарын дайсныхаа толгойг тасдан авдаг уламжлалаас үүсэн бий болсон. 

Якуза стилийн хамгийн түгээмэл шивээсний утга

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг "Санжа Мацури" хэмээх энэхүү фестиваль нь аз хийморь, баяр баясгаланг Акасука дүүргийн иргэдэд болон тэнд хүрэлцэн ирсэн хүмүүст бэлэглэх зорилготой ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()