Түүхэн дэх хамгийн удаан нислэг - "Сессна" онгоцоор 64 хоногийн турш газардалгүй ниссэн түүх

Энэ удаад бид та бүхэнд хүн төрөлхтний түүхэнд хамгийн хамгийн гэгддэг олон үйл явдал байдгийн нэгэн жишээ болсон явдлын талаар хүргэж байна. Дэлхийн түүхэнд хамгийн удаан нислэг хийснээрээ алдаршсан агаарын хөлөг 1958 онд тэнгэрт хөөрчээ. Хачирхалтай нь тэрхүү онгоц газарт буулгүй 64 хоног болсон байна. Гэвч тэд яагаад ийм удаан агаарт байсан юм бол?

Түүхэн дэх хамгийн удаан нислэг - "Сессна" онгоцоор 64 хоногийн турш газардалгүй ниссэн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүх зүйл зочид буудлаас эхтэй

"Hacienda" зочид буудал бусад газруудаас дэндүү хол зайтай байсан учраас зочдыг татаж чаддаггүй байжээ. Тиймээс тэд хүмүүс татах шинэ арга хайж эхэлсэн аж. Тэгтэл Боб Тимм хэмээх механикч залуу нэгэн өвөрмөц санаа гаргасан байна. Ийнхүү тэд онгоцны гадна талд зочид буудлын нэрийг бичүүлж, улмаар 50 хоногийг агаарт өнгөрөөхөөр болж, зардалд нь 100 мянган ам.доллар авчээ.

Бүх зүйл зочид буудлаас эхтэй

2 Туслах нисгэгчийн суудлыг авсан

Cessna 172 хэмээх онгоцоор Боб Тимм, Жон Күүк хэмээх 2 нисгэгч нисэхээр болов. Тэд онгоцоо удаан хугацаанд газардуулахгүйн тулд доторх зарим нэг зүйлсийг нь өөрчилсөн аж. Эхлээд туслах нисгэгчийн сандлыг авч, унтах матрасс, нүүр гараа угаах крант байрлуулсан бөгөөд хөдөлгүүрийг томруулж, илүү их түлш багтаах танк суулгажээ. Тэд 12-р сарын 4-нд Лас Вегас хотоос хөөрч Аризона, Калифорни мужийн дээгүүр ниссэн байна. Ингэхдээ нисгэгчид онгоцыг 4 цагийн ээлжээр солигдож жолоодсон гэнэ.

Туслах нисгэгчийн суудлыг авсан

3 Хангамж авах

Тухайн үед нарны хавтангаар онгоцоо цэнэглэх зэрэг боловсронгуй технологи хараахан байгаагүй учраас газарт ойртож, машинаас түлшээ дүүргэж байжээ. Тэдэнд ингэх зуур зочид буудлаас хоол хүргүүлдэг байв. Тэд өдөрт 2 удаа түлшээ дүүргэж, хоол авдаг байсан аж. 

Хангамж авах

4 Тэд бараг л бүтэлгүйтэх дөхсөн

Залуус ном сонин гээд үзэж харах зүйлс ихтэй байсан учраас цагийг уйдалгүй өнгөрөөдөг байв. Шинэ жил, зул сарын баярыг ч төвөггүй өнгөрөөсөн боловч тэд удаан хугацаагаар дутуу нойртой явснаас болж, 35 дахь өдөртөө хад мөргөх шахсан гэнэ. Азаар автомат нислэгийн горимд шилжсэн байсан учраас амьд гарчээ. Мөн 39 дэх өдөр генератор эвдэрч, бүх цахилгаан хэрэгсэл унтарсан байна. Гэхдээ тэд дээрхийн мөн адил энэ саадыг давж чаджээ.

Тэд бараг л бүтэлгүйтэх дөхсөн

5 Тэдний амжилтыг хэн ч эвдэж чадаагүй байна

1-р сарын 23-ны өдөр буюу 50 дахь өдрөө өдөр тэд түүхэн дэх хамгийн урт, тасралтгүй нислэгийн дээд амжилтыг эвдэв. Нисгэгчид бие махбодийн хувьд ядарч байсан ч сэтгэл ханалгүй үргэлжлүүлэхээр шийдэж, амжилтаа 14 хоногоор ахиулж чаджээ. 

1959 оны 2-р сарын 7-нд 64 хоног, 22 цаг, 19 минут, 241 мянган км-ийн дараа "Hacienda" газардсан байна. Энэ амжилтыг одоогоор хэн ч эвдэж чадаагүй байгаа аж.

Тэдний амжилтыг хэн ч эвдэж чадаагүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()