Хүний махан идэштэн Япон эрийг яагаад шийтгэлгүй өнгөрөөсөн бэ?

Иссэй Сагава (Issei Sagawa) хэмээх япон эр өөрийгөө ямагт сул дорой нэгэн гэж бодож явж. Тиймээс тэрээр хүч чадал мэдрэхийн тулд хүн алж махыг нь идэх хүсэл төрөх нь тэр. 1981 оны 6-р сарын 11-ний шөнө нэгэн эмэгтэйг тэрээр гэртээ урьсан байна. Түүнийг ирсний дараа шууд толгойд нь буудаж амийг нь хөнөөсөн бөгөөд хоёр хоногийн турш махыг нь идээд үлдэгдлийг нь хаях гэж байгаад баригдсан юм. Гэвч өдгөө тэрээр эрх чөлөөтэй явж байгаа аж. 

Хүний махан идэштэн Япон эрийг яагаад шийтгэлгүй өнгөрөөсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Иссэй Сагава Европ эмэгтэйчүүдэд дуртай нэгэн юм. Гэхдээ Иссэй тэднийг бэлгийн дур хүслээ бус өлөө дарахад ашиглахаар шийджээ. 

Рене Хартевелт хэмээх Нидерланд эмэгтэйтэй тэрээр Парис хотод суралцаж байх даа танилцаж гэртээ 2 удаа урьсан юм. Сагава эхний удаад түүнийг хөнөөх гэтэл буу нь гацжээ. Харин дараагийн удаа Ренегийн амийг таслаж чадсан байна. 

Бүсгүйн амийг хороосны дараа Сагава хэсэг сандарсан бөгөөд түргэн тусламж дуудах шахжээ. Гэвч эцэст нь тэрэрэ тайвширч хөөрхий Ренег цогцосыг хувааж идсэн байна. Дараа нь тэрээр идэж болох хэсгүүдийг нь хөргөгчинд хадгалж, үлдсэнийг нь 2 цүнхэнд хийгээд далайн усанд хаяхаар болжээ. Тэгтэл гудамжинд түүнтэй тааралдсан хүмүүс цүнхнээс нь цус гарч байгааг анзаараад цагдаа дууджээ. 

Гаж донтон маань цагдаа нарыг ирмэгч хүний амь хөөнөөгөөд зогсохгүй түүний махыг идсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Сагава ийнхүү 2 жилийг Францын шоронд өнгрөөсөн юм. Эцэст нь шүүхээс түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн үзсэн тул ял шийтгэлгүй өнгрөөж бүх насаар нь сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ. 

Дараа нь түүнийг Япон руу шилжүүлсэн юм. Сагаваг энэ үед илүү том аз дайрч Францын тал түүний хэргийн бичиг баримтыг бүрэн нууцалсан тул Японы талд хүлээлгэн өгөөгүй аж. Тиймээс Япончууд түүнийг албан ёсоор хорьж чадалгүй суллажээ. 

1986 онд тэрээр албан ёсоор суллагдсан бөгөөд өнөөг хүртэл эрх чөлөөтэй явж байгаа гэнэ. Токио хотод амьдардаг энэхүү гаж донтой алуурчин хүний мах идэх хүслээ дарж чадаагүй нь мэдээж. Сагава хэд хэдэн ном бичсэн бөгөөд тэдгээртээ өөрийн дур хүслээ бүрэн илэрхийлсэн байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()