КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Grammy Awards - 2017” сүр дуулиантай болж өнгөрлөө

Америкийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох “Grammy Awards”-ийн 59 дэх удаагийн наадам 2-р сарын 12-ний өдөр Лос Анжелес хотын “Staples Center”-т ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн наадам онцлох зүйлс олонтой болсон бөгөөд дуучин Адель, Бейонси нар хүн бүрийн анхаарлыг татаж, энэхүү гайхалтай үдшийн гол ярианы сэдэв болсон байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

“Grammy Awards - 2017” сүр дуулиантай болж өнгөрлөө Хадгалах

Леонардо Дикаприогийн зовлонт амьдрал

Уран бүтээлч байна гэдэг нь нэг бодлын сайхан мэргэжил боловч, үзэгчдэд танигдахын хэрээр тэдэнд маш өндөр үүрэг хариуцлага нэмэгдэж байдаг. Оскарын шагналт жүжигчин Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)-ийн хувьд тэрээр маш олон гайхалтай бүтээлүүдээрээ өөрийн авьяас чадвар, хөдөлмөрч араншингаа үзэгчдэд нэг бус удаа нотлоод амжсан. Тэгвэл та бүхэндээ тэдгээр киног бүтээхэд гардаг бэрхшээл, өөрт оногдсон дүрийг амилуулахын төлөөх итгэмээргүй үйлдлүүдийг хүргэе. 

Леонардо Дикаприогийн зовлонт амьдрал Хадгалах

“Interstellar” киног үзэхээс өмнө мэдсэн байвал зохих физикийн 5 ойлголт

Уншигчдын маань ихэнх нь кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа найруулагч Кристофер Ноланы бүтээл болох "Interstellar"-ийг үзэхээр төлөвлөсөн байгаа гэж бодож байна.
“Interstellar” киног үзэхээс өмнө мэдсэн байвал зохих физикийн 5 ойлголт Хадгалах
2014-11-13, 22:04

Сэрчмаа feat. BX - Нууц амраг чинь болоё (OST)

Поп дуучинСэрчмаахэсэг чимээгvй байсны эцэст тэрээр яг одоо цагт "My Love" цомгоо гаргаж, монголын урлагын ертєнцєд шинэ єнгє тєрхєєр од болон гарч ирээд байгаа r&b;, pop дуучинBX-тэй хамтран "Нууц амраг чинь болоё" жvжгийн дууг дуулсан байна. Энэ шинэ дууг сургуулиа тєгсєж байгаа монголынхоо бvх охид, залуустаа зориулан орууллаа. Сэрчмаагын уянгалаг эрх нялх хоолой рок, попын ертєнцєд vгvйлэгдсээр байна...
Сэрчмаа feat. BX - Нууц амраг чинь болоё (OST) Хадгалах
2007-05-14, 18:59

Гимнастикын тухай сонирхолтой баримтууд

Гимнастик бол тамирчны тэсвэр тэвчээрийг хамгийн их шаарддаг спортын төрлүүдийн нэг билээ. Тэгвэл та гимнастикын талаар хэр мэдэх вэ? Ингээд та бүхэндээ энэхүү гайхалтай спортын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.
Гимнастикын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Улс орнуудын удирдагчдын үнэн төрх

Шог зураг гэдэг хөгжилтэй хэрнээ аливаа зүйлийн муу талыг шүүмжлэн харуулсан байдгаараа онцлог билээ. Шог зураач Gunduz Agayev: “Би эдгээр зургуудын зурахдаа 15 өдрийн турш тухайн улсын тухай судлан, сүүлийн үеийн байдлыг ажиглаж, үнэн мөнийг харуулахийг зорилоо” хэмээн хэлжээ. Тэрээр өмнө нь “Дарангуйлагчид”, “Гэгээн Селфи” зэрэг шог цувралууд гаргаж байсан ажээ.
Улс орнуудын удирдагчдын үнэн төрх Хадгалах

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх

Залуу насандаа хорвоог орхисон Роми Шнайдер амьд ахуйдаа, мөн одоо ч гэсэн хэн хүний хайрыг татсан хэвээр байгаа билээ. Түүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанар, жүжиглэх хүсэл тэмүүлэл нь хүмүүсийн хайрыг татах шалтгаан болсон юм. Ялангуяа Австри, Герман, Швеицарь, Францын шүтэн бишрэгчид нь түүнийг бүрэг даруу өсвөр насны охин байхаас, алдартай од болох хүртэл хөгжин дэвшихэд нь гэрч болж, энэ л шалтгаанаар түүнийг хайрладаг бизээ. 

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх Хадгалах

Найруулагчид жүжигчдээ хэрхэн зовоодог вэ?

Жүжигчин гэдэг мэргэжил нь харахад хэдий сайхан боловч цаг наргүй, дарамт шахалт дор найруулагчийн хүсч байгаа дүрийг төгс гаргах үүрэгтэй хүмүүс. Найруулагч бол тэдний хаан л гэсэн үг. Хэлсэн бүгдийг нь хүссэнээр нь хийхгүй бол сайн, чанартай уран бүтээл гарна гэж үгүй тул жүжигчид утсан хүүхэлдэй мэт л байдаг аж. Иймд та бүхэндээ жинхэнэ уран бүтээл туурвихын тулд найруулагчид жүжигчидтэй хэрхэн харьцдаг, тэднийг хэрхэн өөрийнхөөрөө байлгадаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Найруулагчид жүжигчдээ хэрхэн зовоодог вэ? Хадгалах

Солонгосын хамгийн шилдэг инээдмийн кинонууд

Урлаг соёлын нэгээхэн өнгө болсон кино урлаг нь он цаг улиран одох бүрийд чанаржиж байгаа билээ. Ялангуяа Азидаа төдийгүй дэлхийд ур чадвараа гайхуулж, чанартай уран бүтээл туурвих болсон Солонгосын кино урлагийн салбар нь өдрөөс өдөрт алдаршиж байна. Иймд өнөөдөр та бүхэндээ Солонгосын хамгийн шилдэг романтик, инээдмийн кинонуудын жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ. 

Солонгосын хамгийн шилдэг инээдмийн кинонууд Хадгалах

Телевизээр гаргахыг хориглосон клипүүд

Өөрсдийн дуугаа дүрсжүүлнэ гэдэг нь уран бүтээлчдийн хувьд бүтээлээ илүү олон хүнд хүргэж, тэднийг амжилтанд хүрэхэд ихээхэн нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм. Тиймдээ ч дуучид, репперүүд аль болох хүмүүсийн анхаарлыг татах содон сэдэвтэй клип хийхийг зорьдог. Гэвч тэднээс нүдээ олж, амжилтанд хүрсэн уран бүтээлчид байхад, харин эсрэгээрээ олон хүний шүүмжлэлд өртөж, тэрчлэн хориглосон тохиолдлууд ч байх юм. Ингээд та бүхэндээ түүний жишээ болсон 10 реп дуунуудыг танилцуулъя.

Телевизээр гаргахыг хориглосон клипүүд Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчид тодорчээ

АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо болох “NBA” нь тус спортыг сонирхогчдын мөрөөдөл болсон газар билээ. Тэнд тоглож, өөрийн чадвараа гайхуулан, түүх, амжилтын эзэн болно гэдэг гайхалтай зүйл юм. Иймд та бүхэндээ “NBA”-ийн түүхэн дэхь хамгийн агуу, чавдарлаг тоглогчдыг танилцуулъя. Дашрамд дуулгахад тус жагсаалтыг “Sport Illustrated” сайтаас бэлтгэн гаргасан байна. Мөн бусад сэтгүүлээс гаргасан жагсаалтуудтай харьцуулан үзэхэд доорх нь хол зөрүүгүйн дээр зарим тоглогчдын байр солигдсон байсан билээ.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчид тодорчээ Хадгалах

Холливуудын жvжигчдийн кинон дээрхи хувиралт

Байгалиас заяасан урлагийн авъяасаа хєдєлмєрєєрєє тордож, vзэгчдийн нvдний ємнє олон дvрийг єєрєє биш юм шиг боловч, єєрийн онцлогоо шингээж амилуулна гэдэг жvжигчин хvнээс асар их хєдєлмєр, бас золиосыг шаарддаг зvйл гэдэгтэй та маргахгvй байх. Тэд нэг кинонд сайхан сэтгэлтэй нэгний дvрийг бvтээж, нєгєє кинонд хорон санаатны дvрд хувирч, бас нэг єєрт нь хvн биш, бvvр хэн нэгэн гаж амьтан болж хувирдаг. Гэхдээ л єєрийн нэгэн євєрмєц онцлог, бидний хайрлаж хvндэлж явдаг чанараа дvр бvртээ шингээдэг нь гайхалтай. Ингээд бvгдээрээ бидний танил болсон олон алдартай жvжигчдийн кино кинонд бvтээсэн хамгийн их хувиралттай дvрvvдийн фото цуглуулгатай танилцангаа, дуртай кинонуудынхаа дотно кадруудыг эргэн санацгаая.
Холливуудын жvжигчдийн кинон дээрхи хувиралт Хадгалах
2011-10-20, 21:16